Алтанхуяг балетын сургуулиа нээнэ
шинэ жилийн гацуурыг ДБЭТ-ын тайзанд тохируулж харьцааг нь шинэчлэх, цас оруулалтыг нэмж улам гоё болгох, мөн хурга гэх шинэ дүр нэмж байгаа гээд олон онцлогтой болох нь ээ.Анх 1982 онд ДБЭТ-т тоглосон П.И.Чайковскийн алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг АНУ-ын “Бостон балет” компаний бүжигчин, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн жил тайзнаа шинэчлэн найруулан тавьсан билээ. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн эл балетыг жил бүрийн шинэ жилийн баярын үеэр уламжлал болгон тайзнаа тавьж байхаар болжээ. Өнгөрсөн жилийн хувьд, АНУ-ын “Бостон балет” компаний тайзнаа тоглогддог тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг авчирч, дэлхийн стандартад хүрсэн тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэсэн бол энэ жилийн “Цөмөөхэй” ч мөн олон онцлогтойгоор тавигдах гэнэ. Хамгийн том шинэчлэлт бол гол дүрийн Клара охины дүрд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 260 гаруй хүүхэд үүнд оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо хөл тавьсан тэрээр энэ удаа Клара охин болоод бусад дүрүүдээ сонгон шалгаруулах зорилготой иржээ. Түүнчлэн “Цөмөөхэй”-д ашиглах
Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд "Монголын шинэ балет" нэртэй сургууль байгуулж байгаа гэнэ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог төдийгүй тэндхийн ололт амжилт, алдаа дутагдлыг судалсны үндсэн дээр олон улсын түвшинд үнэлэгдэхүйц балетчид бэлтгэх гол зорилготой юм байна. Энэ жил гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгох гэнэ.
