Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мөнгөнцэцэг л дуулах учиртай юм болов уу

Мөнгөнцэцэг л дуулах учиртай юм болов уу

Хөгжмийн зохиол УГЗ Л.Балхжавын “Зэрэглээ татсан нүүдэл” дууг ӨМӨЗО-ны дуучин Мөнгөнцэцэг анх дуулж байсан. Тэгвэл энэхүү дууг шинэ хувилбараар Монгол дуучин дуулах болсон нь бас л Х.Мөнгөнцэцэг хэмээх дуучин бүсгүй. Ийм л нэртэй хүн энэхүү дууг дуулах болсон нь бас учиртай. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх донж маягийг бий болгож чадсан дуучин Хүрэлбаатарын Мөнгөнцэцэг нь “Хүрээ зантай хархүү”, “Чин үнэнч”, “Нууцхан” зэрэг олон дуугаараа үзэгч сонсогчдын сонорыг мялааж ирсэн. Удахгүй “Зэрэглээ татсан нүүдэл” хэмээх дуундаа клип хийж олон нийтэд хүргэхээр болжээ.