Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Бид 4" хамтлагийн хоёр гишүүн өөрчлөгдөв

"Бид 4" хамтлагийн хоёр гишүүн өөрчлөгдөв

Монголын урлагийн ертөнцөд "Камертон-2" хэмээх тодотголтойгоор хүч төрөн гарч ирсэн хамтлаг бол "Бид-4" хамтлаг. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн авьяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа. Тэдний гаргасан уран бүтээл бүр нь сонсогчдоос өндөр үнэлгээг авсан.Тэгвэл тус хамтлагийн хоёр гишүүн өөрчлөгдөж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвих гэж буй. Учир нь хамтлагийн бус хувийн уран бүтээлийн карьерийг эхлүүлэх болсон ажээ.

Үүнүү сацуу хамтлагийн ахлагч Б.Замбалгарав алдарт "Ромео Жульетта" жүжгийн  дууг "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнайтай хамтран дуулж амьдруулсан. Энэ тухайгаа тэрээр "Драмын жүжгийн дуу гэдэг бол өөр юм байна лээ. Цаанаа л нэг өөр уур амьсгалтай ая, хөгжим гээд бүх зүйл нь гайхалтай гоё байсан. Б.Чинбат ахын сэтгэлээс гарсан энэ аялгуу сүүлийн үед ховордоод байсан хөг аялгуу хөгжим мэдрэмжийг сэргээсэн " хэмээн хэлжээ. Шинэ бүрэлдэхүүнээр хүчээ сэлбэсэн "Бид 4" хамтлагийн уран бүтээлийг сонсогчид нь тэсэн ядан хүлээж буй.