Эрдэнэт хотод сэргээн засварлах шаардлагатай 10 хөшөө бий гэв
Эрдэнэт хотын хэмжээнд 20 хөшөө байдаг байна. Эдгээр нь Эрдэнэт хот анх байгуулагдаж байсан цагаас энэ оны хооронд бүтээгджээ. Тухайлбал, Майхан дурсгал, Шувуун саарал баримал, Найрамдал өндөрлөг, Эгшиглэн зэс баримал, Эрдэнэт хаалга гээд хотын хэмжээнд байгаа хөшөө дурсгалын ихэнхийг хот тохижуулах газар хариуцдаг.
Харин тодорхой хэсэг нь Эрдэнэт үйлдвэр тэргүүтэй ААН-үүдийн харьяанд байдаг байна. Холбогдох байгууллагуудын зүгээс хотын хэмжээнд байгаа нийт хөшөөнөөс сэргээн засварлах шаардлагатай хөшөөний жагсаалтыг гаргажээ.
Уг жагсаалтад 10 хөшөө багтсан байна. Тодруулбал, А.Амрын хөшөө, Шувуун саарал баримал, Трактортай хөшөө, Эгшиглэнт эх баримал, Уурхайчдын хөшөө, Найрамдал өндөрлөг тэргүүтэй хөшөөнүүд багтсан байна. Одоогоор эдгээрийг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгийн судалгаа хийгдэж байгаа аж.
эх сурвалж: erdenetinfo.mn
