Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Скандиновын орнууд амьдрахад тохиромжтой орнуудын жагсаалтыг

Скандиновын орнууд амьдрахад тохиромжтой орнуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

Их Британид төвтэй Легатум хүрээлэнгээс дэлхийн 142 орныг 80 гаруй үзүүлэлтээр нь жагсааж амьдрахад хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн жагсаалтанд Скандиновын орнууд дахин дээгүүр байр эзэлжээ.

Жагсаалтыг гаргахдаа хөгжин цэцэглэлтийн индексийг нь тодорхойлж, эдийн засаг, хувийн бизнес эрхлэлтийн байдал, боломж, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх чөлөө, нийгмийн байгууламж зэргийг харгалзан үзсэн байна.

Норвеги улс 7 дахь жилдээ Дэлхийн хамгийн хөгжин цэцэглэлттэй, амьдрахад тохиромжтой улсаар нэрлэгдлээ. Сонгох сонгогдох эрх чөлөө, бие биедээ итгэлцэх, иргэний эрх чөлөө, амьжиргааны түвшин зэргээрээ тэргүүлсэн байна. Харин Дани, Швед улсууд жагсаалтын 3, 5 дугаарт оржээ.

Азийн орнуудаас Сингапур улс хөгжин цэцэглэлтийн индексээрээ жагсаалтын 17 дугаарт орсон байна. Харин БНХАУ дэлхийд хүчирхэг эдийн засагтай улс орнуудаас 3 дугаарт бичигддэг ч амьдрахад тохиромжтой улс орнуудын жагсаалтанд 52-т бичигдсэн байна. Аюулгүй улс орнуудын жагсаалтанд зууд, иргэний эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудын жагсаалтанд 120-д оржээ.

Харин хүрээлэнгийн явуулсан судалгаагаар дэлхий улам бүр аюултай болсныг баталсан байна. Нэн ялангуяа Африк, Ойрхи Дорнодод аюулгүй байдлын индекс буурчээ.

Хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж буй 10 улс

Хөгжил дэвшлээрээ жагсаалтын сүүл мушгисан улс орнууд

142. Төв Африкийн бүгд найрамдах улс

137. Ардчилсан Конго улс

Жагсаалтанд тэргүүлсэн улс орнууд

Жагсаалтыг сүүл мушгисан улс орнууд

Эдийн засгийн үзүүлэлт

Хувиараа бизнес эрхлэгчдэд боломжтой

Төв Африкийн Бүгд найрамдах улс

Төв Африкийн Бүгд найрамдах улс

Эрүүл мэндийн тогтолцоо

Төв Африкийн Бүгд найрамдах улс

Ардчилсан Конго улс

Хувь хүний эрх чөлөө