Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.5 хувиар өссөн дүнтэй

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.5 хувиар өссөн дүнтэй гарчээ

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2015 оны эхний 9 сард 11558.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 286.4 тэрбум төг буюу 2.5 хувиар өслөө.Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 9.8 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 8.3 хувиар өсч, харин бүтээгдэхүүний цэвэр татвар 16.5 хувиар буурсан нь голлон нөлөөлөв. ДНБ, оны үнээр 2015 оны эхний 9 сард 16834.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 665.1 тэрбум төг буюу 4.1 хувиар өслөө.

Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо