Оюутны 70 мянга олгох журамд өөрчлөлт оржээ
Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан, төсөвлөдөг “оюутны 70 мянга”-ыг ирэх арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ. Гэхдээ энэ жил эдийн засгийн хүнд байдалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болжээ.
-Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй,
-Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй,
-Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан.
-75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
эх сурвалж: Medee.mn
