О.Дөлгөөний "Жульетта" нүүр будалт
Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан “Ромео, Жульетта” жүжиг найруулга, тавилт, хувцас, тайз, хөгжим, гэрэлтүүлэг гээд бүхий л талаараа урьд өмнө байгаагүй өвөрмөц шийдэлтэй байх болно хэмээн уран бүтээлчид нь ярьж байсан. Тэгвэл энэ бүхэнтэй үзэгчид санал нэгдэж, эхлэлээс төгсгөл хүртэл үнэхээр гэнэтийн, санаанд оромгүй байлаа хэмээн үзэгчид ам булаалдаж буй.
Мэргэжлийн театрын тайзнаа, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл болсон энэ дүрд ажиллах эрхийг авна гэдэг нь жүжигчний авьяас чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсаны нэгэн илэрхийлэл байх. Жульетта хэмээх дүрийн онцлог шинж чанарыг илэрхийлж, тайзнаа амилуулсан Жүжигчин О.Дөлгөөн нүүр будалтандаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа "Жульетта" нүүр будалт маань маш их таалагдаж байна хэмээн нийтэлжээ.
