Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлнэ
Жил бүрийн 11 сарын 3 дахь 7 хоногийн ням гарагийг Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс хүндэтгэл үзүүлэх энэ өдрийг 2 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Дэлхийд жилдээ 1 сая 300 мянга гаруй хүн зөвхөн зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, эд материал, цаашлаад амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг. Ингээд бодохоор өдөрт 3500 хүн, 25 секунд тутамд 1 хүн зам тээврийн осолд өртөж нас бардаг байх юм. Зам тээврийн осол гэдэг нь нэг ёсондоо хэнд ч зарлагдаагүй дэлхийн 3-р дайн. Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхийн өдрийг дэлхий даяараа тэмдэглэж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ өдрийг зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа ар гэрийнхэнд нь болон ойр дотныхонд нь гашуудал илэрхийлэх сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэдэг байна.Энэхүү арга хэмжээг манай улс зам тээврийн осол хэргийн хор уршгийг сурталчлах, хамгаалах бүсийг хэрэлэж хэвших, түүний ач холбогдлыг иргэдэд сурталчилах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Нэг талдаа зам тээврийн ослын нас баралт, гэтлийн хохирлын гамшиг, энэ аюулт үзэгдэл тахлын хэмжээнд хүрснийг хөдөлгөөнд оролцогчдод сурталчлах юм. 2015 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 12 хувиар буурсан дүнтэй гарчээ. Харин осол гэмтлийн хувьд өмнөх онд 1167 хүн гэмтэж байсан бол 1186 энэ онд 1186 хүн гэмтжээ. Харин зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан хүүхдийн үзүүлэлт өмнөх оныхоос 25,6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Иймд Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн бүр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг алхам тутамдаа мөрдөж, гарч болзошгүй зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагайтай байгааг анхааруулж байна.
