Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Тэмээний халдварт өвчин гараагүй

Тэмээний халдварт өвчин гараагүй

Өмнөгов аймгийн Ханбогд суманд тэмээний үл мэдэгдэх халдварт өвчин тархсан гэх мэдээлэл гараад байсан. Зарим малын эмч нар үүнийг ботулизм өвчин байж болзошгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Энэ талаар холбогдох яамнаас асууж тодруулахад халдварт өвчин гараагүй, уурхайн бохирдолтой уснаас ууж хордсон байсныг тогтоосон болохыг хэллээ.

Ханбогд сумын Номгон багийн малчдын тэмээнд үл мэдэгдэх өвчин гарч, 20 гаруй тэмээнд шинж тэмдэг илрэн, 13 тэмээ үхсэн хэрэг гарсан. 60 гаруй жилийн өмнө манай улсад илэрч байсан ботулизм гэгч өвчин байж магадгүй талаар зарим малын эмч нар хэлсэн юм. Өвчин гарсан даруйд Өмнөговь аймгийн мал эмнэлгийн газар, мэргэжлийн хяналт болон Ханбогд сумын засаг дарга газар дээр нь очиж ажилласан байна. Ус ууж, өвс идэж чадахгүй, урд хоёр хөл нь татаж, бие нь салганан, хамар амнаас нь сэвс, шүлс их хэмжээгээр гоожих шинж тэмдэг тэмээнээс гадна хэд хэдэн үхэрт илэрсэн учир нь уурхайн бохирдолтой уснаас хордсон болохыг хэллээ.  Ямартай ч Галбын говийн хүрэн тэмээнд халдварт өвчин тархсан гэх мэдээлэл худал болохыг мэдэгдлээ. 2015 оны байдлаар 390 гаруй мянган тоо толгой тоологдсон тэмээн сүргийн нэгээхэн хэсэг тэр чигтээ устах аюулд ороод байна гэсэн мэдээллийг ийнхүү үгүйсгэсэн юм.