Их дэлгүүр "Сүлд мод"-оо заслаа
Их хотын иргэд бид хямрал хэмээн алхам тутамдаа бухимдаж явсаар нэг мэдэхнээ жилийн эцэс болчихож. Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жил хэмээх баярын уур амьсгалыг их хотын иргэд Их дэлгүүрийн өмнөх "Сүлд мод"-оор баримжаалдаг болжээ. Албан байгууллагууд орчин тойрондоо баярын уур амьсгал оруулж дотор болон гаднах талбайгаа засаж чимэглэхэд ихээхэн анхаардаг болсон. Энэ нь үйлчлүүлэгчдээ татах нэгэн арга болдог бөгөөд ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг ч гэж үздэг байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байдаг. Тэгвэл Нийслэл хотод баярын уур амьсгал хэдийн эхэлсэн гэдгийг мэдрүүлж Улсын их дэлгүүр 2016 оныхоо "Сүлд мод"-ыг засаж байна.
