Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХУД-ийн 52-р сургуулийн сурагчид "ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН"

ХУД-ийн 52-р сургуулийн сурагчид "ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН" өрнүүлж байна

ХУД-ийн 52 дугаар сургуулийн сурагчид “ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН”- нэг нэмнээ, нэг элгэвч, нэг бээлий аяныг өрнүүлж байна. “ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН” зорилго нь 2015 оны зун олон жилийн дунджаас илүү их халж ган гачиг болсны улмаас бэлчээр сүйдэж, бэлчээрийн ургамлын гарц, хадлангийн шим тэжээл бага байгаа гэж судлаачид дүгнээд байна. Тиймээс мал сүргийг ган, зудаас бага боловч хамгаалахад туслах үүднээс сайн үйлсийн аяныг өрнүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Монгол бахархалыг бий болгох, нүүдэлч малчдын өв соёл, түүнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэлтэй, хамтран ажиллаж амьдрах, суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших орчныг бүрдүүлэх юм байна . Тус аяныг Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжиж ажиллахаар болжээ. “ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН”-д ЕБС-иуд, 1-12 ангийн сурагчид хамрагдан оролцох боломжтой бөгөөд Онцгой Байдлын Ерөнхий Газар энэ сарын 26,27,28-ны өдрүүдэд сургуулиудын хадгалах байрнаас аянд оролцож буй хүүхдүүдийн хийсэн зүйлсийг очиж бүртгэж авах юм байна.

Аяныхаа хүрээнд сурагчид амралтаа хэрхэн нэмнээ, элгэвч, бээлий эсгэх, оёх аргыг Технологийн багшаараа заалгаж өөрсдийнхөө томдсон, багадсан хувцасаараа эсгэж хийсэн байна.