Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › “BlackBerry” ухаалаг гар утасны зах зээлд хүч үзнэ

“BlackBerry” ухаалаг гар утасны зах зээлд хүч үзнэ

Тус компани  “Priv” хэмээх ухаалаг гар утасны загварыг шинээр бүтээн түүнийгээ тун удахгүй олон нийтэд танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Шинэ утасны загвар 699 америк долларын үнэтэйгээр худалдаанд гарах аж.

Өдгөө "Apple" "Samsung" гэсэн 2 томоохон компани ухаалаг гар утасны худалдаа үйлдвэрлэлийн салбарт ноёрхох болсон нь бусад компаниудын боломжийг улам бүр хааж байгаа юм. “Blackberry” ч мөн сүүлийн 5 жилийн хугацаанд эдгээр компаниудад шахагдаж, ашиг орлого тааруутай ажиллах болсон.

“Blackberry” өнгөрсөн хоёр жилд хэд хэдэн шинэ загварын бүтээл танилцуулсан ч амжилттай борлуулж чадаагүй юм. Тиймээс  энэ удаагийн бүтээлдээ нилээд их найдлага тавьж байна.