Бичгийн хэв таныг илтгэнэ
Графологи буюу үсгийн хэлбэр судлал нь эгэл иргэдээс эхлээд цагдаа, хүчний байгууллагуудад өргөн ашигладаг салбар юм. Судлаачид тухайн хүний талаар мэдэхийг хүсвэл юун түрүүнд бичгийг хэвийг нь шинжиж үзэхийг зөвлөдөг. Бичгийн хэв бол хурууны хээтэй адил дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний талаарх хамгийн бодитой мэдээллийг агуулж байдаг зүйл юм.
