Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цахим ертөнц хүүхдийн анхаарлыг сарниулдаг

Цахим ертөнц хүүхдийн анхаарлыг сарниулдаг

Ихэнх хүүхдүүд гэрийн даалгавраа хийх, хичээл дээрээ байхдаа хажуугаар нь зурагт үзэх, хөгжим сонсох, сошиал ертөнцөөр аялах зэрэг өөр үйлдлүүдийг давхар хийж анхаарлаа сарниулдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш гэж ярьдаг боловч бодит байдал дээр үр дүн нь үр ашиг муутай байдаг байна.

Мөн өсвөр насны хүүхдүүд хүйсээрээ ялгаатай байна. Хөвгүүдийн 62 хувь видео тоглоомонд сонирхолтой бол охидын 20 хувь, харин сошиал ертөнцөд охидын 44 хувь идэвхтэй холбогддог бол хөвгүүдийн 29 хувь олон нийтийн цахим сүлжээг сонирхдог байна.

Нөгөө талаар YouTube, Xbox, Instagram, Facebook орчин цагийн мэдээллийн сүлжээнд хүчтэй түрж орж ирсэн ч өсвөр настнууд хөгжим сонсох, телевиз үзэх зуршлаасаа огт салаагүй байна.

Гадны өндөр хөгжилтэй орнууд ч гэлтгүй Монгол улсад ч мөн өсвөр насныхан цахим ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа нь сөрөг талтай байгаа юм. Монгол улс 1994 оноос хойш интернэт хэрэглэж, одоогоор нийт хүн амын 70-80 хувь нь интернэт ашигладаг. Өсвөр нас хүүхдүүдийн төлөвшилд хамгийн чухал үе учраас энэ үедээ цахим ертөнцөд автах нь хүмүүжил төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлдэг болохыг манай улсын Нийгмийн сэтгэлзүй судлаачид хэлж байна.