Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сошиал ертөнц буюу олон нийтийн цахим сүлжээг хүүхдүүд ашигл

Сошиал ертөнц буюу олон нийтийн цахим сүлжээг хүүхдүүд ашиглаж байна

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед өсвөр насны хүүхдүүд ихэнх цагаа зурагт, компьютер, гар утастайгаа өнгөрөөж байгаа нь тийм ч хачирхалтай зүйл биш юм. Гэвч өсвөр насныхан хоногийн 24 цагийн хэдийг нь сошиал ертөнц, олон нийтийн цахим сүлжээнд холбогдож, компьютер гар утастайгаа өнгөрөөж байгааг судлахад тун сонин дүн мэдээ гарсан байна.

АНУ-ын судлаачдын саяхны хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа хөгжилтэй зугаатай өнгөрөөхийн тулд хоногийн 24 цагийн 9 цагийг нь сошиал ертөнцөд өнгөрөөдөг байна. Энэ нь хүүхдүүдийн унтах, идэх, багш, эцэг эх гэр бүлтэйгээ өнгөрөөж байгаа цаг хугацаанаас хамаагүй их байгаа нь гарцаагүй. 8-12 насны хүүхдүүд дунджаар 6 цагийг мэдээлэл олж авахад зарцуулдаг гэжээ.

Тэгэхээр мэдээ мэдээллийн технологийг бага насны хүүхдүүд насанд хүрэгчдээс дутахааргүй хэмжээнд хэрэглэж байна гэсэн үг юм. Коммон Сийнс Медиа судалгааны газар 8-18 насны 2,600 хүүхдийн дунд судалгаа явуулж энэ дүгнэлтийг хийжээ. Энэ нь эцэг эх, боловсролын салбарынхан төдийгүй бодлого тодорхойлогчид, энэ салбарын бизнес эрхлэгчдэд сэрэмжлүүлэг дохио болж байгаа юм. Бидний хойч үе ирээдүй хэрхэн төлөвших нь хамгийн их анхаарал татаж буй асуудал юм.