Монголын анхны 3D хүүхэлдэйн кино "Жангар" тун удахгүй
Эртний баатарлаг тууль “Жангар”-аас сэдэвлэсэн 104 ангит 3D хүүхэлдэйн киног "Jangar international","FSM media group","Chimdee's music" компаний 100 гаруй уран бүтээлч хамтран бүтээж байна.Уг хүүхэлдэйн кино нь эх нутаг, улс үндсээ хамгаалахын утга учир, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл юм."Жангар" төслийн хүрээнд хүүхэлдэйн киноноос гадна хүүхдийн дууны цомог,комикс цуврал бүтээж Жангарын туулийг сэргээх аяныг ч зохион байгуулах юм.
