Хиллари Клинтон дүрвэгсдийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
Ирэх оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож буй Хиллари Клинтон Европын холбоог чиглэж буй цагаач дүрвэгсдийн урсгалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Тэрээр хэдэн зуун цагаачдыг хүлээн авах, тэдэнд туслахын төлөө бүс нутгийн тэр дундаа эдийн засгийн хувьд харьцангуй чадамж сайтай Саудын Араб юу ч хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм.
Мөн Хиллари Клинтон дэлхий дахинд өрнөж буй аливаа асуудалд АНУ оройлох байр сууринаас оролцох ёстой гэдгийг ч хэлсэн байна. Өдгөө Европын холбооны улс орнууд л цагаачдыг хүлээн авч тэдэнд шаардлагатай зүйлсээр нь туслаж байгаа юм. Харин Арабын Нэгдсэн Эмирт болон Саудын Араб зэрэг эдийн засгийн хувьд харьцангуй чадамжтай улсууд зүгээр суусаар байгаа нь зүй бус хэрэг хэмээн Хиллари Клинтон үзэж байна.
