Загвар өмсөгч О.Ариунзул нууцаа дэлгэнэ
Загвар өмсөгч О.Ариунзул ээж болсон сайхан мэдрэмж, бяцхан хүүхдийнх нь инээх уйлах гээд бүхий л зүйл нь түүнд хамгийн том аз жаргалыг авчирч буй тухай өөрийн цахим хуудаснаа ихэд нийтлэх болсон. Арга ч үгүй байх үр хүүхэд эмэгтэй хүнд үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмжийг өгдөг гэдэг. Үүний хажуугаар төрсний дараах бие бялдарын асуудал урлагийн гэх тодотголтой эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал. Төрсөн ч өөрийн гоё сайхан байдлыг хадгалсан хэвээр байгаа бүсгүйчүүдээс суралцах зүйл их байдаг болов уу? Дашрамд тэрээр Royal телевизийн "Queen Secre"t нэвтрүүлэгт уригдан оролцож, сонирхолтой яриа дэлгэж зарим нууцаасаа хуваалцах аж. Гэр бүлийн амьдралаа төлөвлөж, аав ээж байхын аз жаргалыг мэдэрч яваа залуу хосдоо аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
