Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нисдэг камераар малаа хариулдаг Казак малчин

Нисдэг камераар малаа хариулдаг Казак малчин

Казахстаны өмнөд хэсгийн Жамбылскойд амьдардаг малчин Ерасыл орчин үеийн технологи ашиглан малаа хариулдаг байна. Тэрээр саяхан Iphone 6S болон дрон /нисдэг камер/ худалдан авчээ. Ингээд тэрээр дрон камераа ухаалаг утастайгаа холбосноор малаа хариулахад асуудалгүй болсон байна. Нисдэг камерны тусламжтайгаар адуугаа хаана явж буйг хянах боломжтойгоос гадна, хонио бэлчээрлүүлэхэд хүний оролцоо шаардлагагүй болжээ. Мөн тэрээр блог нээж, дроноор авсан зургуудаа ч интернетэд тавьж амжсан байна.

эх сурвалж: eagle.mn