Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ногоо хэрхэн даршлах вэ?

Ногоо хэрхэн даршлах вэ?

Ажилсаг эзэгтэй нар минь өвөл зооглох хүнсээ нөөцлөөд завгүй байна уу? Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөрт идэх хоолондоо заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд өдөрт дор хаяж таван удаа амттан байдлаар идэх хэрэгтэй. Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдар, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай юм шүү. Эзэгтэй таны хоолны жоронд ногоо даршлах дараах хялбархан аргыг санал болгож байна.

ӨРГӨСТ ХЭМХ ДАРАХ

Орц: - 10 литр ус - 400 гр давс - 300 гр сахар - 1 шил уксус - 50гр лаврын навч - 1 багц укроп - 1 бөөрөнхий 50 гр сармис 1 литр давстай ус бэлдэхэд: - 2 ц/х давс - 1 ц/х элсэн чихэр - 1 ц/х уксус Хйих арга: Ногоон өргөст хэмхээ сайтар угааж, цэвэрлэн бэлтгэнэ. Шилийг сайн угааж, ариутган бэлэн болгоно. Шилэнд бүх орцоо хийсний дараа урьдчилан буцалгаж бэлтгэсэн уусмалаа бэлтгээд өргөст хэмхээ нэмж хийнэ. Өргөст хэмхийг шилэндээ багтах хэмжээгээр нь хийгээрэй. Ингэсний дараа шарах шүүгээнд 220С-д 20 минут тагийг чангалахгүйгээр сул тавина. Гаргаж ирээд тагийг нь чангалж доош харуулж тавих.

ХҮРЭН МАНЖИН ДАРАХ

Орц: -4ш хүрэн манжин -2ш шар лууван -12гр цагаан цуу -50гр давс -50гр элсэн чихэр -5ш лаврын навч -15-20ш бөөрөнхий перц Хийх арга: 1л буцалсан усанд 50гр давс, 50гр элсэн чихрээ хийж буцалсаны дараа шүүж уусмалаа бэлтгэнэ.Шүүсэн уусмал дээрээ лаврын навч, перц хийж таглаад орхино.Дунд зэргийн хэмжээтэй тод өнгөтэй хүрэн манжин сонгон авч сайтар угааж цэвэрлээрэй. Хүрэн манжингаа халуун усанд хийн дутуувтар чанана. Хүрэн манжингаа гаргаад хөрсний дараа ямар ч хэлбэртэй хэрчиж болно. Ариутгасан шилний 2/3 -д хэрчсэн хүрэн манжингаа хийж хөргөсөн уусмалаа хийнэ. Ургамалын тосыг уусмалаас дээш 1см орчим зузаантай хийх юм.Хүрэн манжин нь элэг цөсний үйл ажиллагаа болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг юм шүү.

-500г товчин мөөг -1 литр ус -1 амны том халбага давс -1 амны том халбага элсэн чихэр -1 амны том халбага уксус/vinegar/ -1 ширхэг лаврын навч,бөөрөнхий хар перец -тал сонгино

Хийх арга: Мөөгнөөс бусдыг нь саванд хийж зөөлөн гал дээр 5-10 минут буцалгана. Мөөгөө угаагаад усыг нь шавхана. Буцалж байгаа уусмал дээрээ хийж 3-5 минут буцалгаад дарах гэж байгаа шилэндээ хийнэ. Дээрээс нь уусмалаа шүүлтүүрээр шүүгээд халуунаар нь хийнэ.Ил тавьж хөргөх хэрэгтэй. Хөрсөн хойно хөргөгчиндөө хийх юм. Хөрсний дараа  шууд идэж болно.Дарсан мөөгөө хэрэглэхдээ цэвэрхэн савхаар шилээс нь авж хэрэглэнэ.

Орц: - 8кг Нэрс - 3кг Элсэн чихэр - 500мл Ус - 3х/х Төмсний гурил Хийх арга: Чанамалд ашиглах жимсийг сайтар цэвэрлэж, иш навчнаас нь салгана.Саванд усаа хийж жимсээ нэмээд сайтар няцалж өгнө. 30 минут буцалгаад элсэн чихэр хийж, дахин 30 минут буцалгана.Төмсний гурилаар өтгөрүүлэн шилэнд хийж, шарах шүүгээнд таглахгүйгээр 220С-д 20 минут жигнэнэ.Гаргаж ирээд таглан сэрүүн газар хадгална.Чанамал хийх шилийг сайтар угааж цэвэрлэх бөгөөд ариутгасан байх шаардлагатай.