“20-р зууны шилдэг роман”-ууд хэвлэгдэж эхэллээ
Уншигчдын таалалд нийцэж, хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ үл алдах шилдэг романуудыг Болор судар хэвлэлийн газраас дахин хэвлэж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Төрийн шагналт зохиолч С.Удвалын “Их хувь заяа”, Төрийн шагналт, СГЗ, зохиолч Ж.Пүрэвийн “Манан будан”, “Зүрхний хилэн”, “Хөгжмийн эгшиг”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Усны гудамж” роман багтаж байна.Эдгээр бүтээлийг эрхлэн гаргахдаа зохиолч болон ар гэрийхнээс нь албан ёсны зөвшөөрлийг авчээ. Хэвлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх зорилгоор хэвлэлийн чанар, өнгө дизайнд онцгой анхаарч, орчин үеийн дэвшилтэд технологиор бүтээжээ.”20-р зууны шилдэг роман” төсөл ирэх жилүүдэд мөн үргэлжилнэ. Мартаж болшгүй, хойчд үедээ үлдээх жинхэнэ бүтээлүүдийг дахин унших боломжийг олгохоор ажиллаж байна.
