Монголд орж ирсэн Асбест хэмээх бодис хорт хавдар үүсгэдэг
Мэдээнийхээ эхэнд асбест хэмээх бодисын тухай мэдээллийг хүргэе. Энэ бодисыг дэлхийн 55 улсад ашиглахыг нь бүр мөсөн хоригложээ. Учир нь хүний биед маш хортой юм. Хүний үснээс 1000 дахин нарийхан утаслаг, бутрамхай чулуулаг эрдсүүдээс бүрддэг байна. Зарим улс оронд энэ бодистой харьцсан хүн долоо хоногийн дотор хорт хавдар туссан бол мэргэжлийн судлаачид цээж, хэвлийн гялтан хальсны хорт хавдраар 30-50 жилд, уушигны хорт хавдраар 25-30 жилд өвчлөх боломжтой гэж дүгнэжээ.Энэ бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой. Өнөөдрийн байдлаар ганцхан компани оруулж ирээд ашиглах эрхтэй байгаа. 2011 оноос эхлэн Монголд ашиглахыг хориглосон юм. Гэтэл 5 аж ахуйн нэгж, 10 иргэнийг шалгахад 58 шуудай 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, 2 боодол олсон асбест илрүүлсэн байна. Энэ бодисыг далууны цахилгаан станц, уурын зуух, барилгын үндсэн болон туслах материал цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, цахилгаан шатны зогсох тороос, авто машинд ашигладаг байна. Түрүү хэлсэнчлэн үсний ширхэгнээс 1000 дахин бага энэ хорт бодис хүний амьсгалын замаар дамжиж, уушгинд удаан хугацаагаар тунаж үрэвсүүлдэг. Тийм учраас барилга байшин худалдан авах, засвар хийхдээ найрлагыг нь сайтар ажиглах шаардлагатай болж байна. Чимээгүй үхэл дагуулдаг хорт бодисыг оруулж ирсэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгууль ноогдуулж, хорт бодис агуулсан бүтээгдэхүүн, бодисыг лацаджээ.
