Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хослон жаргая хань минь

Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хослон жаргая хань минь

Монголын Үндэсний Олон нийтийн Телевиз нь өөрийнхөө хөрс суурин дээр үе үеийн олон алдартныг төрүүлэн гаргасан туршлагатай. Энэ хамт олны нэгэн гишүүн Д.Одзаяа нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер, Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж буй юм. Нэвтрүүлэгч хэмээх ажил мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага хэмээх ойлголтыг өөрийн хэмжээнд ухамсарлаж буй залуу бүсгүй. Тэрээр өөрийн итгэл сэтгэл нийлсэн амьдралын ханиар "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяаг сонгон өдгөө хөөрхөн хүүгийн эцэг эх болоод буй.

Д.Одзаяа " Гэр бүлийн үнэ цэнэ нь бие биеэ хайрлаж, хайрлуулахад оршдог болов уу. Харин хайр гэдэг итгэлцэл, хүндлэлийн илэрхийлэл гэж би боддог. Бие биедээ итгэж, нэгнийгээ хүндэтгэдэг байсан цагт хайр үргэлж шинээрээ, халуун дулаанаараа байна. Бид хоёр хүсэл сонирхлынхоо дагуу ажиллаж байгаа учраас харилцан нэгнийхээ ажил, уран бүтээлд хүндэтгэлтэй ханддаг " хэмээсэн юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ижил хувцас өмсөн ижилссэн зургаа " Амьдралын хамгийн үнэт зүйл бол гэр бүл юм " гэсэн тайлбарын хамт нийтэлжээ. Аз жаргалтай амьдралыг үлгэрлэж буй залуусдаа сайхан бүхнийг хүсье.