Улаанбаатар · 2026.10.19 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "2015 оны Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэл" монгол хэ

"2015 оны Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэл" монгол хэл дээр

АНУ-ын Элчин Сайдын Яам "2015 оны Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэл" тайланг монгол хэл дээр бүрэн эхээр орчуулжээ.

Монгол улс нь Зүүн хойд Азид оршдог далайд гарцгүй улс юм. Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 2011 онд хамгийн дээд цэгтээ буюу 4.7 тэрбум ам.долларт хүрснээс хойш буурах хандлагатай байна. Монголд оруулж буй ГШХО нь 2011 оноос 2015 оны эхний улиралд ерөнхийдөө 85 хувиар буурсан бөгөөд 2014 онд 644 сая ам.долларт хүрчээ. Монгол дахь ГШХО-ын 80% нь жилээс жилд уул уурхайн салбарт төвлөрдөг бөгөөд нүүрс, зэсийн үнэ дэлхий даяар унасан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулахад хүргэсэн. Хэдий тийм боловч Монголын төрд сонгогдон ажиллаж буй эрх баригчид Засгийн газрын алдаатай бодлого (уул уурхайн зөвшөөрлүүдийг хураах, уул уурхайтай холбоотой гэнэтийн ашиг орлогын татварыг ихээхэн хэмжээгээр ногдуулах, уул уурхайн компанийн бизнесийн шийдвэрт хориг тавих эрх эдлэх, гэх мэт.) хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр буурахад нөлөөлснийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг буцаад зөв гольдролд нь оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

2014 оны 11-р сард Ардчилсан намын удирдсан эвслийн Засгийн газрыг УИХ унагасан  нь ЗГ-ын эдийн засгийн бодлогод итгэх итгэл алдагдсаныг харуулж байгаа юм. 2014 оны 12-р сард шинэ Ерөнхий сайд Сайханбилэг ГШХО-ыг дахин сэргээн хямарсан эдийн засгийг сайжруулахад төвлөрсөн хүчин чармайлт гарган Оюу Толгой (зэс/алт) болон Таван Толгой (нүүрс) гэсэн ГШХО төвлөрсөн 2 мега төслийг гацаанаас гаргах асуудал дээр улс төрийн бүх намын нэгдмэл байр суурьтай ЗГ-ыг удирдан ажиллана хэмээн андгай тангараг өргөсөн билээ.

Шинэ Ерөнхий сайд эхэндээ Монголын ард түмнээс ажилдаа чин сэтгэлээсээ, шийдэмгий хандаж байна гэсэн өндөр үнэлгээ авч байсан хэдий ч үр дүн гарахгүй байсан учраас үнэлгээ нь буурсан байна. Энэ нөхцөл байдлыг үндсээр нь эргүүлэх гэсэн Ерөнхий сайд болон түүний ЗГ-ын оролдлого нь 2015 оны 5-р сарын 18-нд Монгол улсын ЗГ, Рио Тинтогийн төлөөлөгчдийн Оюу Толгойн далд уурхайн  бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдал байлаа. Гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Сайханбилэг хэлэхдээ “Монгол улс буцаад ажилдаа орлоо” гээд Оюу Толгой бол дэлхийн зэрэглэлтэй алт, зэсний орд бөгөөд үүнийг баяжуулан хөгжүүлэх нь Монгол улсын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр Монголын эдийн засгийн хөгжлийн төлөөх харилцан итгэлцэл, урт хугацааны хамтын хүчин чармайлтад тулгуурласан шинэ, бүтээлч харилцааг Монгол улс түншлэгчдийн хамт урагшлуулж чадлаа гэж зоригтойгоор мэдэгдсэн юм. Уг Төлөвлөгөөг ийнхүү Ерөнхий сайд 5-р сарын 22-ны УИХ-ын чуулганы үеэр ард иргэдийн өмнө бат итгэлтэйгээр хамгаалж чадсан нь Монгол Улсын ЗГ ГШХО-ын талаарх хандлагаа үндсээр нь өөрчилж байна гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг төрүүлж чадсан. Гэвч, хөрөнгө оруулагчид Оюу Толгойгоос өөр төслийн хөрөнгө оруулалт дээр хэрхэн хандах вэ гэдгээр нь ЗГ-ын бодлого, шийдвэрийг мөн адил шүүн тунгаах болно.

Ихэнх Монголчуудын анхаарал УИХ-д төвлөрч буй энэ үед олон улсын хөрөнгө оруулагчид түүнээс илүү, нухацтайгаар болгоомжилж байна. Учир нь Монгол улсын прокурор болон бусад эрх баригчид ЗГ эсвэл Монгол улсын иргэдтэй бизнесийн холбоотой маргаанд холбогдсон компаниудын гадаад гүйцэтгэх захирал, дарга нарыг Монголын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хориг дангаар тавихыг дэмжиж байгаа юм. 2015 онд уул уурхайн 3 гүйцэтгэх захирлыг яллан хорьсон нь (тэдний дунд АНУ-ын иргэн байгаа) хөрөнгө оруулагчдад Монголын шүүх, эрх зүйн зохих ёсны процессын зарчмыг бүрэн баримталдаггүй, гадны хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн маргааныг өөрт ашиггүй нөхцлөөр шийдвэрлэхэд албадуулах эрсдэлтэй байдаг гэсэн ойлголтыг өгч байгаа юм.

2014 онд хөрөнгө оруулагчид Монгол улсын өргөн хэрэглээнд төвлөрсөн эдийн засаг, ороо бусгаа улс төр, шүүхийн процессын өмнө тулгарч буй саад бэрхшээлийг бодит байдлаар хүлээн зөвшөөрч чадах нэгэнд дунд ба урт хугацааны ашигтай хөрөнгө оруулалтын боломж олдож магадгүй гэж бидэнд хэлсэн юм. Учир нь Монгол дэлхийн хамгийн том нээгдээгүй эрдэс баялагийн нөөцтэй улс юм. АНУ-ын хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхай болон уул уурхайтай холбоотой үйлчилгээний салбар нь Монголд хийгдэх урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа хамгийн чухал бөгөөд ашиг олох боломжтой салбарт тооцогддог. Бусад ирээдүйтэй салбарт дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, барилга, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон байгаль орчны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ордог. Гэвч хөрөнгө оруулагчид Монголын хуулийн засаглалын сул дорой байдалд санаа зовниж байгаа нь өнгөрсөн жил таатай нөхцөл үүссэн ч тухайн үйл явдлыг асар их сонор сэрэмжтэйгээр ажиглахыг шаардаж байна.

1.  Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй хандах болон хязгаарлалт хийх нь

Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хандах хандлага

МЭДЭГДЭЛ: АНУ-ын Төрийн Департамент нь Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэлд агуулагдаж буй мэдээллийг зөвхөн уншигчдын мэдээлэлд зориулан бэлтгэсэн болно. Үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргасан. Гэсэн хэдий ч, АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Төрийн Департаментын аль аль нь энэхүү Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэлд оруулсан аливаа мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд, эсвэл хэрэгцээтэй эсэхэд хуулийн хариуцлага хүлээх буюу баталгаа өгөхгүй болно.

Монгол дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 2012 оноос хойш 85 хувиар буурсан байна. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж (2008 онд сонгогдон 2013 онд улиран сонгогдсон), шинэ Ерөнхий сайд Сайханбилэг (2014 оны 12-р сард томилогдсон), өмнөх Ерөнхий сайд Н. Алтанхуяг (2012 оны 6-р сараас 2014 оны 12-р сар хүртэл) болон УИХ-ын дарга З. Энхболд (2012 оны 6-р сараас одоог хүртэл) зэрэг Монголын гол удирдагчид ЗГ-ын алдаатай бодлого, өргөн хэрэглээний барааны үнэ дэлхий даяар буурсныг ГШХО-ын огцом уналтанд нөлөөлсөн гэж үздэг. Удаах шалтгаантай холбоотойгоор, төрийн дээд удирдлагууд ГШХО-ыг дэмжин, тууштай бөгөөд нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлээд зогсохгүй, ГШХО-д сөргөөр нөлөөлсөн төрийн бодлогыг засч залруулахаа амласан байна.

Эдгээр хүчин чармайлтад, хөрөнгө оруулагчдад ээлтэй хөрөнгө оруулалт, байгалийн баялагтай холбоотой хууль тогтоомж баталсан, 2009 онд хийсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний (ХОГ) нэгэн адил МУ-ын ЗГ нь цаашид ийм гадаадын хөрөнгө оруулалтын талаар хүчин чармайлт гаргахаа баттай илэрхийлсэн болон хамгийн сүүлд олон улсын арбитрын шүүхийг хүндэтгэн үзэхээ амласан зэрэг үйлдлүүд орж байна. МУ-ын ЗГ эдгээр амлалтандаа хүрсэн нэг жишээ нь 5-р сарын 18-нд ЗГ, Оюу Толгой ба Рио Тинтогийн төлөөлөгчид Оюу Толгойн газар доорх уурхайг хөгжүүлэх, санхүүжүүлэх төлөвлөгөөнд (цаашид Төлөвлөгөө гэх) гарын үсэг зурсан явдал байв. (Төлөвлөгөөг эндээс харна уу.) Хөрөнгө оруулагчид уг Төлөвлөгөөний тодорхой алхмууд нь Оюу Толгойн алт-зэсний мега төслийн далд уурхайн 2-р үе шатыг хөгжүүлэхтэй холбоотой Рио Тинто Групп-тэй хийж буй ХОГ-ний тайлбарын талаарх удаан үргэлжилсэн, эдийн засгийн хувьд сөрөг үр нөлөө бүхий маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой гэдгийг тодорхой мэдэгдсэн. Тийм учраас, МУ-ын ЗГ нь хуулийн засаглалын ил тод байдал, гэрээний халдашгүй дархан байдал болон чөлөөт зах зээлийн зарчимд дэмжлэг үзүүлж байна. Хөрөнгө оруулагчид уг Төлөвлөгөө болон үүний хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөг сайшаан хүлээн авч байгаа боловч Оюу Толгой дахь ГШХО-ын дэмжлэг нь Оюу Толгойн ХОГ болон уг Төлөвлөгөөнөөс бусад өргөн хүрээ бүхий хөрөнгө оруулалтын орчны ижил төстэй амлалтуудад адилхан үйлчилж чадах болов уу гэдэгт одоог хүртэл асуултын тэмдэг тавьсан хэвээр байна.

Хувь хөрөнгө оруулагчид болон компанийн захирлуудын эсрэг Монголоос гарах хориг тавихийг ашигладаг Монголын албан ёсны хэд хэдэн байгууллага нь гадныхныг Монголын ЗГ болон Монголчуудтай хийсэн бизнестэй холбоотой гарсан маргааныг ашиггүй нөхцлөөр тэдэнд албадан тулгах арга хэрэгсэл болгон уг үйлдлийг хийдэг бөгөөд үр дүнд нь Монголд хөрөнгө оруулж, бизнес хийх эрсдэлийг улам ихэсгэдэг гэж үздэг олон нийтлэлч, тоймч байгаа юм. Элчин сайдын яамны ажилтнууд эдгээр Монгол улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хориг болон хууль эрхзүйн хэргүүд нь “гадаадын шууд хөрөнгө оруулалтад асар их хор уршиг бүхий үр нөлөөтэй” гэж үзэж байна. Иймд 2015 оны 5-р сард Оюу Толгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан дэвшилтэт үйл явдлын дараах алхам болгож, ЗГ-ын зүгээс Монголын нутаг дэвсгэрээс гарах хориг тавих эрх мэдэл хэнд, ямар нөхцөлтэй олгохыг тодруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

Хөрөнгө оруулалтын бусад бодлогын тойм

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Монгол дахь Хөрөнгө оруулалтын бодлогын тойм: unctad.org . Дэлхийн худалдааны байгууллага, Худалдааны бодлогын тоймын хүрээнд Монголын Хөрөнгө оруулалтын бодлогын тойм: www.wto.org . Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, Монголын хөрөнгө оруулалтын бодлогын тойм: ЭЗХАХБ нь Монголын хөрөнгө оруулалтын бодлогын тоймыг бүрэн эхээр нь боловсруулаагүй боловч Монголын хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудалтай холбоотой хэд хэдэн эдийн засгийн судалгаан гаргасныг энд орж үзэж болно.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж, дүрэм журам

Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль

2013 оны 10-р сард УИХ Монгол дахь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг (ХОТХ) баталсан. Мөн оны 11-р сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ХОТХ нь хөрөнгө оруулалт хийгдсэн ч олон жилийн дараагаар МУ-ын ЗГ стратегийн ач холбогдол бүхий хэмээн өрөөсгөлөөр зарлан бүх салбар, газарзүйн нутаг дэвсгэрийн гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн хязгаарлаж, хянах эрхийг зөвхөн ЗГ-т олгодог байсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай 2012 оны дуулиант хуулийг хүчингүй болгосон юм. Ерөнхийдөө ХОТХ нь Монголын нутаг дэвсгэр дээрх хөрөнгө оруулагчдын хууль эрхзүйн эрх, үүргийг тодорхойлон татварын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулалтыг зохицуулах агентлагийн эрх мэдэл, хариуцлагыг бий болгож цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих урамшууллаар хангах зорилготой. Гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгө оруулагчдийн нэгэн адил хамгаалалтыг эдэлнэ.

Дотоодын эсрэг Гадаад: Хэн байх нь биш, хаана байгаа нь чухал

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай өмнөх хуулиас ялгаатай нь ХОТХ-д гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хэн байх нь гол биш хаана оршин сууж байгаа нь чухал юм. Хуулийн зорилгын хувьд Монголд байнгын оршин суугч, гадаадын иргэн дотоодын хөрөнгө оруулагчид тооцогдох боловч гадаадад байнга оршин сууж буй Монгол иргэн гадаад хөрөнгө оруулагчид тооцогдож байж болох юм. Хуулиар хориглож, хязгаарлаагүй аль ч салбарт хөрөнгө оруулалт хийж болно. Хориглосон салбарууд буюу казино, морины уралдаан болон бусад мөрийтэй тоглоом зэрэг хуулиар тусгайлан хориглож хязгаарладаг үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй гэж заасан. Мөн хувь хүн, компаниуд нь хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан ёсны зөвшөөрөл авч бүртгүүлэх бөгөөд ингэснээр тухайн салбарын хууль тогтоомжид нэмэлт шаардлага тавигдаагүй бол бизнес эхлүүлэх процедурыг хялбарчилж өгсөн байна. ХОТХ нь Монголд оршин сууж байгаа бөгөөд, Монголд компаниа бүртгүүлэхээр сонгосон, АНУ-ын хөрөнгө оруулагч иргэнд Монгол улсын иргэнтэй адил эрх олгож байгаа юм. Монголд компаниа бүртгүүлэхгүй гэж шийдсэн АНУ-ын хөрөнгө оруулагчид ч мөн, АНУ-Монголын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээнд (ХОХТГ) заасан нөхцлийн дагуу, Монгол улсын иргэнтэй нэгэн адил эрх эдлэх боломжтой болно.

Татварын илүү тодорхой нөхцөл байдлыг бий болгох оролдлого

МУ-ын ЗГ-аас дэмжиж буй ХОТХ-ийн гол санаа нь татварыг тогтворжуулах гэрчилгээ гэсэн хэлбэртэй татварын хөнгөлөлт юм. Шаардлагад нийцсэн шинэ төслүүд болон бусад хуучин төслүүд нь 27 жил хүртэлх хугацаанд татварын таатай хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Эдгээр татваруудад байгууллагын орлогын албан татвар, гаалийн татвар, нэмүү өртгийн орлогын татвар болон ашигт малтмалын нөөц баялаг ашигласны төлбөр багтана. Татвар тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын нийт хэмжээ, ямар салбарт хөрөнгө оруулж байгаа болон газар нутгийн байршил болно. Зарим хууль эрхзүйн тоймчид шинэ гэрчилгээг шилжүүлэхэд хязгаарлалт тавьж байгаа нь цаашид нөхцөл байдлыг ээдрээтэй болгож эцэст нь хөрөнгө оруулалт саарахад хүргэнэ гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтын газар

ХОТХ нь Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрыг (ГХОЗБГ) татан буулгаж, Ерөнхий сайдын ажлын албанд тайлагнах зорилготой хөрөнгө оруулалтыг дэмжих нэгж буюу Хөрөнгө оруулалтын газрыг бий болгосон. Хөрөнгө Оруулалтын Газар нь татвар тогтворжуулах гэрчилгээ олгох үүрэгтэй. Тус газартай дараах  хаягаар холбогдоно уу: www.investmongolia.com . УБЕГ нь компани, хөрөнгө оруулагчдыг бүртгэх үүрэгтэй: http://www.burtgel.mn/.

Аж үйлдвэрийг хөхүүлэн дэмжих нь

2014 оны 12-р сард шинэ ЗГ байгуулагдаж, Хөнгөн үйлдвэр, Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас салбарлан Аж үйлдвэрийн яам (АҮЯ) шинээр мэндэлсэн. Эрдэс баялаг, метал боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, хуванцар ба химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон нүүрс устөрөгч цэвэрлэх зэргийг багтаасан хөдөө аж ахуйн бус салбарт нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүнийг дэмжих зорилготойгоор Монголын аж үйлдвэрийн бодлогыг бий болгож хэрэгжүүлэх даалгаврыг УИХ АҮЯ-д даалгасан юм. Харин Хүнс, хөдөө аж ахуйн яам нь хүнсний бүтээгдэхүүн болон мал аж ахуйн салбар дахь нэмүү өртгийн бүтээгдэхүүнүүдийг хариуцан ажиллана.

АҮЯ-ны мэргэжилтнүүд яамны өмнө тавигдаж буй зорилтыг төрийн сангаар дамжуулан, импортыг орлуулах явдал гэж үзэж байгаа бөгөөд, дотоодын бүтээгдэхүүний татвар болон татварын үнэ тарифыг хараахан тодорхойлоогүй байна. 2015 оны УИХ-ын хаврын чуулганаар аж үйлдвэржилтийг дэмжих тусгай бодлогуудыг авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа учир эдгээр бодлогууд нь тодорхой бөгөөд бизнест ээлтэй байх уу үгүй юу гэдгийг хөрөнгө оруулагчид нухацтайгаар ажиглах үлдэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт хяналтанд хязгаарлалт тавих нь

Ерөнхийдөө гадаад дотоодын бизнесүүд бизнесийн аливаа үйл ажиллагааг эхлүүлж, удирдан явуулахад эрх тэгш гараанаас эхэлж байгаа. АНУ-Монголын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ нь ( ХОХТГ ) банк, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбараас бусад салбарт АНУ-ын хөрөнгө оруулагчид Монгол иргэдийн нэгэн адил давуу тал эдэлнэ гэдгийг тодорхой заасан. Түүнчлэн, 2013 оны Монгол улсын ХОТХ нь Хөрөнгө оруулалтын газарт бүртгэлтэй гадаадын бүх компани, хөрөнгө оруулагч Монголд бүртгэгдсэн аж ахуйн нэгжтэй нэгэн адил эрх эдлэх бөгөөд Монгол улсын аж ахуйн нэгжийн өмчлөл, байгуулалттай холбоотой аливаа эрх үүргийг Монгол улсын иргэнтэй нэгэн адил эдлэх эрхтэй гэж заасан байгаа. (Дэлгэрэнгүй мэдээллийг ХОТХ-ын 1.3-аас харна уу)

Хэдийгээр Монгол улсад гадаадын төслийн санхүүжилт, хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах болон бусад бизнесийн түншлэлийн тухайд хууль эрхзүйн ерөнхий хязгаарлалт байхгүй боловч МУ-ын ЗГ зарим тохиолдолд ад-хок, төслийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хязгаарлалт тавьдаг. Уул уурхайн салбар зэрэг хөрөнгө оруулалт нь үндэсний аюулгүй байдлын хувьд нөлөөтэй хэмээн МУ-ын ЗГ үзвэл эдгээр хязгаарлалтыг тавьдаг. Тийм учраас Таван толгой нүүрсний уурхайн төсөлтэй холбоотой нүүрс баяжуулах, олборлох эрхтэй холбоотой гуравдахь тендэрт өрсөлдөгч олон улсын талуудыг дотоодын хэрэгжүүлэгч түнштэй байхыг шаардсан байгаа. Монголын хуулийн мэргэжилтэн шинжээчид эдгээр арилжааг зохицуулах МУ-ын ЗГ-ын тогтолцоо нь тодорхой эрхзүйн үндэслэлгүй, ил тод, урьдчилан хэлэх боломжтой зохицуулалтын процедур байхгүй гэж үзэж байгаа юм.

Өмч хувьчлалын хөтөлбөр

2014 оны дундуур МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдорж ЗГ-ыг цэгцлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд дээрх аж ахуйн нэгжүүдийн ихэнхийг төрийн өмчлөлөөс салган зах зээлийн зарчимд оруулахыг тунхаглан зарласан бөгөөд үүнийгээ Ухаалаг ЗГ гэж нэрлэсэн. Түүний уриаг одоогийн ЗГ нааштай хүлээж авсан бөгөөд төрийн өмчит зарим байгууллагуудыг бүрэн болон хэсэгчлэн хувьчлах бүтцийг хуулиар тогтоохыг оролдож байна. Жишээ нь, ЗГ төрийн өмчит нислэгийн компани болох МИАТ-ын 49 хүртэлх хувийг, мөн хот суурин газрын төвүүдийн төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн хувьд ЗГ-ын бүх эзэмшлийг хувьчлахыг санал болгож байна. МУ-ын ЗГ энэ ажилдаа гадны оролцоог дэмжиж байгаа боловч тендэрийн үйл явц ямар байх нь хараахан тодорхой болоогүй байна. Нөгөөтэйгүүр, эсрэгээрээ МУ-ын ЗГ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шинээр бий болгосоор байгаа.

ГШХО-ын хяналт шалгалт

Хуулийн дагуу боловч МУ-ын ЗГ-ын зүгээс тодорхой түвшинд хүсдэггүй, бүртгүүлэх, зөвшөөрөл авахад эсэргүүцэлтэй тулгарч болохуйц тодорхой хөрөнгө оруулалтын хүрээнд бизнесүүд тайлангаа өгдөг идэвхгүй тогтолцоог эс тооцвол, Монголд хөрөнгө оруулалтын хянан шалгах албан тогтолцоо байдаггүй.

Хэдийгээр Монголын хууль эрхзүйн шинжээчид хуулиар зөвшөөрсөн ашиглах эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх үндсэн хуулийн болон хууль эрхзүйн бүрэн эрх мэдлийн тухайд маргаантай байдаг боловч МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) нь ийм эрх мэдэлтэй бөгөөд энэ нь Монголын уул уурхайн салбар дахь ГШХО-д нөлөө үзүүлж чадах бөгөөд үзүүлсэн ч билээ. 2010 онд МУ-ын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүлэгчийн хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг түдгэлзүүлсэн байна. Тэрээр гэрчилгээ олгох дэг журам нь учир дутагдалтайн улмаас үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэмээсэн нь ҮАБЗ-ийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн үйлдлийг зөвтгөсөн явдал болсон. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид болон Монголын ЗГ-ынхан энэхүү цуцлалтын талаар Ерөнхийлөгчид ч, ҮАБЗ-д ч уул уурхайн талаарх ЗГ-ын зохицуулах эрх мэдлийг хүчингүй болгох үндсэн хуулийн болон хууль эрхзүйн эрх мэдэл байхгүй хэмээн маргасан. ҮАБЗ нь мөн үндэсний ашиг сонирхлын чиглэлээр төрийн болон хувийн төслүүдэд үнэлгээ хийдэг. Парламентын үйлдэлд саад болсон энэ ажлын үр дүнд эерэг үнэлгээ гарвал төсөл үргэлжлэх бөгөөд сөрөг үнэлгээ гарсан бол төслийг цуцлах эрхтэй. Ийнхүү жишиг тогтсоноор цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг ирээдүйн аюулгүй байдлын зөвлөлүүд иймэрхүү маягаар нууцаар, үндсэн хуулийн хувьд эргэлзээтэйгээр үндэсний аюулгүй байдлын хяналт тавих болно хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж байна.

Өрсөлдөөний тухай хууль

Монголын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар ( ШӨХТГ ) өрсөлдөөнтэй холбоотой асуудлуудыг хөндсөн дотоодын хэлцлийг хянадаг. ШӨХТГ-ын танилцуулга болон хууль эрхзүй, зохицуулалтын эрх мэдлийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Хөрөнгө оруулалтын чиг хандлага

Зорчихыг хориглосон хоригийн тухайд хөрөнгө оруулагчийн болгоомжлол

Хөрөнгө оруулагчид болон хууль эрхзүйн шинжээчид Монголын төрийн албаныхны дур зоргоороо, дуртай үедээ зорчихыг хориглосон хориг тавьж заримдаа хувийн ашиг сонирхлын үүднээс гадны хөрөнгө оруулагчдын иргэний болон эрүүгийн маргааныг албадан шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглаж байгааг болгоомжлон ажиглаж байна. Иргэний маргаанд хувь хүн орооцолдсон, эрүүгийн байцаалт явагдах гэж байгаа болон хил зөрчсөн зэрэг асуудал гаргасан зэрэг төрөл бүрийн шалтгаанаар харъяатын албаныхан зорчихыг хориглож болно. Иргэний эсвэл эрүүгийн маргааны улмаас зорчихыг хориглосон бол засаг захиргааны нэгжээр маргааныг шийдвэрлэсэн эсвэл шүүхээр шийдвэр гарч хэрэгжүүлэхээс нааш тухайн хүнийг тухайн орны нутаг дэвсгэрээс гаргаж болохгүй. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулинд ч, журманд ч иймэрхүү асуудлуудыг шийдэх ил тод процесс, тодорхой хугацаа байхгүй байна. Эрүүгийн болон иргэний арилжааны хэргүүдийг шийдвэрлэхэд 2.5 жил зарцуулж, энэ хугацаанд тухайн гадаадын иргэн Монголоос гарч чадахгүйд хүрч байсан тохиолдол ч байна.

Гадаадын 3 иргэний сүүлийн жишээ (тэдний нэг нь Америкийн иргэн, гүйцэтгэх захирал байсан) гэвэл, тэд Монголын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хоригийн заалтын дагуу 2.5 жилээс илүү хугацаагаар түр саатуулагдан эцэстээ яллагдсан (хожим нь өршөөгдсөн) бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг оролцуулаад олон улсын ба Монголын ажиглагчид шүүх хурлыг процедурын хувьд алдаатай болсон гэж үзсэн ч, хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй хугацаагаар түр саатуулагдан эцэст нь гэрээний болон татварын маргаан зэрэг иргэний хэргээр шоронд орох юм байна гэсэн айдас төрүүлж байна.

2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан

2014 оны 7-р сарын 1-нд УИХ 2006 оны Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. МУ-ын ЗГ 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг уг хуулинд дараагийн 5-10 жилд оруулах хамгийн сүүлчийн өөрчлөлт гэж байгаа боловч, хөрөнгө оруулагчдын зүгээс МУ-ын ЗГ шинэхэн оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжихээс өмнө дахин оролдох вий хэмээн санаа зовниж байна.

Хуулийн төслийг боловсруулах явцад МУ-ын ЗГ оролцогч талуудтай зөвлөлдсөнийг хөрөнгө оруулагчид сайшааж байгаа ч санаа зовоосон асуудал байсан хэвээр байна. Тухайлбал, уг шинэчилсэн найруулга нь тухайн орон нутгийнхан төв ЗГ зохих гэрчилгээг олгосны дараагаар харъяа газар нутагтаа олборлох болон уул уурхайн үйл ажиллагааг хойшлуулах эсвэл тэр чигт нь хориг тавих тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тодорхой дурдаагүй байна.

Оюу Толгойн төлөвлөгөө урагшлах замыг зааж өгч байна

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид (бид ч тэдний хийсэн үнэлгээтэй санал нийлж байна), Оюу Толгойн далд уурхайг ашиглах, санхүүжүүлэх төлөвлөгөө (цаашид Төлөвлөгөө гэх) нь хөрөнгө оруулалтын таатай орчин, нутаг дэвсгэрээс гаргахыг хориглосон хоригийн талаарх болгоомжлол, авлига, ил тод байдал, хуулийн засаглал байхгүй зэрэг асуудал дээр Монголын имижийг сайжруулна гэж үзэж байгаа юм.

2009 оны 10-р сард МУ-ын ЗГ, Канадын Айвенхоу Майнз болон Рио Тинто Группын АНУ-д төвтэй Зэсийн хэлтэс нь Монголын Өмнөговьд байршилтай Оюу Толгойн зэс, алтны уурхайд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших гэрээн дээр зөвшилцсөн. Рио Тинто нь эцэстээ Айвенхоуг эрх мэдэлдээ авч, нэрийг нь Оюу Толгой Ресурс (ОТР) болгожээ. ОТ гэрээ нь МУ-ын ЗГ-т төслийн 34%-ийг ОТР-т 66%-г гэсэн эрхийг олгож байгаа бөгөөд дотоодын иргэдийг ажилд авч, худалдан авалт хийнэ гэсэн баталгаа өгч байгаа юм. OT нь  2013 оны дунд үеэс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн зэс, алтыг экспортолж эхэлсэн.

Хөрөнгө оруулагчид зэс, алтны экспорт нь газар доорх блокчлон олборлох уурхай буюу 40 жилийн туршид ОТ-н нийт үнэлэмжийн 80 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнд хүргэх II үе шатны төслийн санхүүжилтын гэрээг батлахад хүргэнэ гэдэгт найдаж байсан юм. Гэвч, 2013 оноос 2014 оныг дуустал Рио Тинто болон МУ-ын ЗГ-ын аль аль нь төслийн өртөг, менежментийн зардал, татвар болон зөвшөөрлийн тухай зэрэг олон асуудал дээр санал нэгдэж чадаагүй юм. Ийнхүү хэлэлцээрт хүрэхэд харилцан амжилтгүй ажилласнаар II үе шатны санхүүжилтын ажил зогсоход хүрсэн.

Мухардалд орсон энэ байдлаас болж дотоодод II үе шаттай холбоотой төлөвлөсөн худалдан авалт зогсонги байдалд орж, 2000 хүн ажлын байргүй болсон. МУ-ын ЗГ-ын хувьд, ийм алдагдал нь улсын төсөвт жил бүр орох орлогоос 200-300 сая ам доллар хасагдана гэсэн үг. Монголчуудын хувьд, эдгээр алдагдлууд нь ажилтнууд болон гэрээлэгчид ОТ болон бусад уул уурхайг ажиллуулахад шаардлагатай ур чадвараа хөгжүүлж чадахгүйд хүрч, зайлшгүй хэрэгтэй өрхийн орлогод сөрөг нөлөөтэй.

Уг Төлөвлөгөө нь татвар, дотоод худалдан авалт, орон нутгийн хөгжил, зөвшөөрлийн тухай асуудал зэрэг сэдвүүд дээр Рио Тинто ба МУ-ын ЗГ-ын хооронд харилцан итгэх итгэл бий болгох цуврал алхмуудыг оруулж өгсөн нь II үе шатыг дахин эхлүүлэх замыг засч өгч байгаа юм. Төлөвлөгөө нь ОТ-н ТУЗ-ын удирдлага дор хоёр талыг ОТ-г хэрхэн эдийн засгийн хувьд ашигтайгаар ажиллуулахад хүчин чармайлт гаргахад хүргэж байна. Орлогын хувьд Төлөвлөгөө нь ОТ-г ашиглах хугацаанд Монголд төслийн үнэлэмжийн 53%-ийг,  II үе шат нь МУ-ын ЗГ-т жилд 300 сая ам долларын шууд төлбөр хийх бөгөөд Монголд жилдээ нийт 1.3 тэрбум ам долларын зардал гаргах юм. Төлөвлөгөөний тухай дэлгэрэнгүйг эндээс харна уу. Төлөвлөгөөний тухай МУ-ын ЗГ-ын үзэл бодлыг эндээс харна уу.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү маргаан шийдвэрлэхийн ач холбогдол нь туйлын чухал юм. Эхнээсээ авахуулаад ОТ нь Монголын хөрөнгө оруулалтын орчны эерэг, сөрөг талуудыг туулж ирсэн. Сул тал нь дээрх маргаан нь МУ-ын ЗГ-ын гэрээний халдашгүй дархан байдалд гаргах амлалтын хувьд эргэлзээ төрүүлсэн бөгөөд Монголын үндэсний зээлийн рейтинг унах хүчин зүйл болоод зогсохгүй 2012 оноос хойш ГШХО буурч эдийн засаг хямрахад гол буруутан нь болж байгаа юм. Давуу тал нь 2015 оны 5-р сард ОТ-н гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гол төслүүдэд “за” гэж хэлж чаддаг гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгсөн бөгөөд уул уурхайн төслүүдийн арилжааны найдвартай байдлыг хангаж, дээшлүүлэхийн тулд хууль тогтоомж, журамд нэмэлт өөрчлөлт оруулах ЗГ-ын хүсэл эрмэлзлийг харуулж байна. Хөрөнгө оруулагчид энэхүү маргааныг шийдвэрлэсэн нь 2010-2012 онд ажиглагдсан ДНБ-ий өсөлтийн өндөр хувьтай адил ГШХО-ын сэргэн мандалтад хүрэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа ч энэ тайланд тусгагдсан  хөрөнгө оруулалтын бусад орчныг сайжруулах ажил ОТ-н гэрээний амжилттай нэгэн адил байх болов уу гэсэн болгоомжлолтой байгаа нь эргэлзээгүй.

Хэмж их нэгж

Цахим хуудсын хаяг

Трансперэнси Интернэшнл Авлигын индекс

Дэлхийн банкны “Бизнес хийх төлөв” тайлан

Дэлхийн шинэ санаачлагын индекс

Дэлхийн банкны нэг хүнд ногдох ҮНО

data.worldbank.org

Мянганы сорилын корпорацийн улс орнуудын үзүүлэлт

Шинэчлэл хийх амлалт авсан дэлхийн улс орнуудад хөгжлийн тусламж дэмжлэг үзүүлдэг АНУ-ын ЗГ-ын нэгж болох Мянганы сорилын корпораци нь нэг хүнд ногдох ҮНО нь 4,125 ам доллар буюу түүнээс доош улс орнуудын үзүүлэлтүүдийг гаргасан байна. МСК-ийн үзүүлэлтүүд бүхий улс орон, эдийн засгуудын жагсаалт болон холбоосыг эндээс харна уу. МСК-ийн шалгуур үзүүлэлтүүдийн тухай дэлгэрэнгүй болон улс орны үзүүлэлтүүдийг хэрхэн ойлгох талаар зааврыг эндээс үзнэ үү. Монгол улс МСК-ийн хоёр дахь компакт үйл ажиллагааг 2015 оны 12-р сард хэрэгжүүлэхээр сонгогдсон.

2.   Хөрвүүлэлт болон шилжүүлэгтэй холбоотой төрийн бодлого

Монгол улсын (МУ) Засгийн газар (ЗГ) нь хөрөнгө оруулалтын мөнгөн шилжүүлгийг хянах тал дээр илүү либерал тогтолцоотой. Гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын санхүүжилт, ашиг орлого, зээл барагдуулалт болон түрээсийн төлбөрийг ямар ч мөнгөн тэмдэгт валют руу, хүссэнээрээ хаашаа ч хамаагүй хөрвүүлэн шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэж тайлагнажээ. Мөн дэлхийн томоохон улс орнуудын мөнгөн тэмдэгт болох гадаад валютыг олж авахад ямар ч бэрхшээл гардаггүй байна. Монгол төгрөгийг маш олон төрлийн олон улсын мөнгөн тэмдэгт рүү бүрэн хөрвүүлэх боломжтой бөгөөд энэ нь эдийн засгийн хандлагаас хамаарч байнга хэлбэлзэж байдаг. Дотоодод гүйлгээ хийхэд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Монгол улсын төв банк болох Монголбанкнаас (МБ) төгрөгийн бус гүйлгээ хийх зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд үндэсний Монгол төгрөг (MNT) ашиглахыг шаарддаг.

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын өгөөж шилжүүлэхэд, эсвэл орж ирж буй санхүүжилтыг хүлээж авахад ямар ч удаашрал гардаггүй гэж тайлагнажээ. Ихэнх шилжүүлгүүд ажлын 1-2 өдрийн дотор хийгддэг бол хамгийн их удлаа гэхэд долоо хоногийн дотор хийгддэг байна. Гэвч мөнгөн тэмдэгтийн дутагдалд, ялангуяа ам. долларын хомсдолд орох үед арилжааны банкууд өдөр тутам солих валют, гадаад руу шилжүүлэхэд болон банкнаас авахад хэмжээг нь хязгаарлах явдал гардаг.

Шилжүүлэг хийхэд амар хялбар байдаг ч, гадаадын хөрөнгө оруулагчид заримдаа мөнгөн тэмдэгтийг хөрвүүлэн төгрөгийг эмзэг байдлаас хамгаалах нарийн механизм Монголд байдаггүйд шүүмжлэлтэй ханддаг. Монголын ихэнх санхүүгийн байгууллагуудад ийм туршлага байдаггүй. Түүнчлэн МУ-ын Банкны тухай хуулинд иймэрхүү үйл ажиллагаа хийхэд хууль ёсны үндэслэл бүрэн гүйцэд биш, зохицуулалтын дэмжлэг байхгүй байна. Аккредетив олж авахад одоо ч гэсэн бэрхшээлтэй бөгөөд ЗГ зарим тохиолдолд бусад мөнгөн тэмдэгт рүү шууд сольж болдоггүй вексель буюу өрийн бичиг бүхий ЗГ-ын дотоодын гэрээгээр бараа, үйлчилгээний төлбөрийг хийхэд хүрдэг. Үүний шууд үр нөлөө нь олон улсын компаниуд Монголын банкуудад бэлэн мөнгөө хөдөлгөхгүй байлгаад байх эсвэл дотоодын өрийн хэрэгсэлд гацаахыг хүсдэггүй учраас гадаад хөрөнгийн тодорхой төрлүүдийн хүртээмжийг хязгаарлалттай болгож байгаа юм.

2014 оны 6-р сарын байдлаар МУ-ын ЗГ нь мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй холбоотой Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын (FATF) тавигдах шаардлагыг дагаж мөрдөж эхэлсэн (AML/CTF). Монголын статусыг дараах холбоосоос харна уу:  fatf-gafi.org .

3.   Өмч хураах болон нөхөн төлбөр

Монгол улс ихэнх төрлийн өмч хөрөнгийн хувьд өмчийн эрхийг хүндэтгэж үзсээр ирсэн. Гэвч хөрөнгө оруулагчид ялангуяа ашигт малтмалын салбарт шууд өмч хөрөнгө хураах эсвэл ЗГ-ын зүгээс аажмаар хориг саад тавьсны үр дүнд өмч хураахуйц тийм үйлдлүүд хийгдэж байгаад эмзэглэж байна.

Өмчлөлийн аюулгүй байдал

АНУ – Монголын хооронд хийгдсэн Хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ (ХОХТГ) нь 1997 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ гэрээгээр ( state.gov ), МУ болон АНУ нь өмч хураах болон өмч хураасны үр дүнд нөхөн олговор төлөх талаар олон улсын эрхзүйн хэм хэмжээг баримтлахаар харилцан тохиролцсон. Түүнчлэн МУ-ын хууль тогтоомж болон Үндсэн хуулиар хувийн өмчийн эрх, эдгээрийг ашиглахтай холбоотой эрхүүдийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ЗГ-ын зүгээс эдгээр өмч хөрөнгийг хураахыг тусгайлчлан хориглосон байдаг. Өнөөдрийн байдлаар МУ-ын ЗГ нь Америк эзэнтэй уул уурхайн өмчийг хураасан гэсэн хэрэгт буруутгагдаад байна.

МУ-ын ЗГ үндэсний ашиг сонирхлын хувьд хувийн өмчийг хүчээр салгах эрхтэй байж болно. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Газрын тухай хуулиар бүх шатны төрийн өмчийн Монгол компаниуд газар эзэмших эрхтэй, эсвэл эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдал, түүх дурсгалын хамгаалалт болон байгаль орчны ба бэлчээрийн хамгаалалтын зорилгоор ашиглах эрхийг өөрчилж болно гэж заасан байдаг. Зарчмын хувьд хөрөнгө оруулагчид иймэрхүү маягаар өмч хураахтай санал нийлдэггүйгээ илэрхийлдэг боловч төвийн, аймгийн болон сумдын засаг захиргааны хоорондын эрх мэдлийн зааг ялгаа тодорхой бус байгаагаас өмчийн эрхээ алдах вий гэдэгт санаа зовсоор байна. Тухайлбал, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар (2014 онд шинэчлэн найруулсан) газрын зөвшөөрөл болон ашиглах тусгай эрхийг орон нутгийн засаг захиргаа хянах талаар тодорхой хязгаарлалтыг зааж өгөөгүй, тухайн аймаг, сумдын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагаанд аймаг, сумдын засаг захиргаа ямар эрх мэдэлтэйг хуульчилснаас биш эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай зааварчилгаа, удирдамж байхгүй хэвээр байна. Эрх мэдлийн иймэрхүү тодорхой бус зааг ялгаатай тулгарсан төв ЗГ ихэнх тохиолдолд дүрэм журмыг аймаг, сумдын засаг захиргаанаас өөрөөр тайлбарладаг боловч энэхүү тайлбараа хэрэгжүүлэхээс татгалздаг, улмаар маргаантай талуудын хооронд зуучлах хүртэл үүргийг гүйцэтгэдэг нь хөрөнгө оруулагчдыг өмчийн эрх болон зөвшөөрөлтэй ашиглах эрхийг хэдэн сар, жилээр ашиглахад нь саад тотгор учруулдаг. МУ-ын ЗГ энэ асуудлаа хүлээн зөвшөөрдөг боловч шийдвэрлэх тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байна.

Ашиглах эрхийг хүчингүй болгохын тулд Эрүүгийн шүүхийг ашиглах нь

Сүүлийн үед хөрөнгө оруулагчид МУ-ын эрүүгийн шүүхээр эдийн засгийн эрхийг хүчингүй болгож байгааг хүчтэй шүүмжилж байна. Жишээлбэл, 2013 онд Эрүүгийн шүүхийн нэгэн шүүгч авлигатай холбоотойгоор эрүүгийн хэрэгт яллагдсан албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх хугацаанд олгосон 106 уул уурхайн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тухайн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хэдэн зуун гэрчилгээ олгосны дотор эдгээр 106-г зүй бусаар олгосон эсэх талаар баримт нотолгоог шүүх хэзээ ч гаргаж ирээгүй юм. Шүүхийн шийдвэрээр өмч хураах гэж нэрлэсэн энэхүү арга хэмжээ нь 2013 оноос хойш нийтлэг болсон хэмээн дотоодын хууль эрхзүйн шинжээчид үзэж байгаа бөгөөд гуравдагч тал авлигын хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн үндэслэлээр Монголын хуулин дахь яллагдагч этгээд болгон компаниудад ихээхэн хэмжээний торгууль ногдуулах, эсвэл эрхийг нь хүчингүй болгож байгаа юм. Бидний ажигласан шүүх хурлын байцаалтын үеэр эрүүгийн шүүх тухайн яллагдагч иргэнд шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах ямар ч боломж олгохгүйгээр барахгүй, байцаалтын үеэр зөвхөн компанийн хууль бус үйлдэлд бүх анхаарлыг төвлөрүүлдэг байна. Дотоодын хууль эрхзүйн шинжээчдийн үзэж байгаагаар Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмаар бол эрүүгийн шүүх ашиглах эрхийн статус эсвэл татвар, төлбөрийн тооцооны талаар шийдвэр гаргах ёсгүй бөгөөд эдгээр нь МУ-ын Захиргааны шүүхийн албан ёсны хууль эрхзүйн үйл ажиллагааны хүрээ байдаг. Гэвч, захиргааны ажилтнууд шүүхийн тушаал шийдвэрээр ажиллах ёстой байдаг, мөн тушаал гаргасан эрүүгийн шүүх тийм эрх мэдэлтэй байдаг эсэхээс үл хамааран тэдний гар нь хүлээтэй байдаг гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Шүүхийн эрх мэдлийн энэхүү тодорхой бус байдал шийдэгдтэл хөрөнгө оруулагчид зохих газар энэхүү хохирлоо барагдуулах талаар давж заалдах ямар ч боломжгүйгээр, шүүхийн үндсэн эрх мэдлийн гадуурх үйлдлийн улмаас эдийн засгийн эрхээ цуцлуулж болохоор байна.

4.   Маргааныг шийдвэрлэх нь

Эрхзүйн тогтолцоо, Тусгай шүүхүүд, Шүүхийн хараат бус байдал болон Гадаадын шүүхийн шийдвэр

Монгол улс шүүх нь өмнөх жишиг хэргийг харгалзан үздэг боловч тэр болгон хатуу чанга баримталдаггүй Иргэний эрхзүйн тогтолцоог хэлэлцэн баталсан. МУ-ын эрхзүйн акт, журмууд нь илүү боловсронгуй хөгжсөн иргэний эрхзүйн шүүхийн нарийн заалтуудгүй байдаг учраас шүүх нь бичмэл хуулийг шүүн таслах гэж байгаа тодорхой хэргүүдийн баримттай хүчээр тулгахад хүргэдэг. Туршлагатай, ажилдаа үнэнч шүүгчид нийтлэг хэргүүдэд аль болох шударгаар шийдвэр гаргахыг хичээдэг боловч Монголын төсөв муутай, хүний нөөцөөр дутмаг шүүхийн тогтолцоонд зүй ёсны удирдамж заавар дутагдалтай байдаг нь ялангуяа томоохон хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүд дээр авлигыг өдөөж байдаг. Нэг жишээ дурдахад томоохон гадны компаниудын эсрэг дотоодын ЗГ-ын агентлаг, эсвэл улс төр, хууль сахиулах байгууллагатай холбоотой Монголын иргэнийг тавьдаг хэргүүд юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар Монголын хууль эрхзүйд Герман, Оросын нөлөөлөл их байдаг бол сүүлийн үед Их Британи, Канад болон АНУ-ын нөлөө хүчтэй байна. Монгол улс гэрчилгээ олгох, санхүүжилтын хүртээмжтэй байдал болон төрөл бүрийн хөрөнгө оруулалтад татвар ногдуулах зэрэг худалдааны тодорхой нөхцөл байдлын тухай хуулиудыг батлаад байна. Хууль тогтоогоод 25 жил болж байгаа хэдий ч гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, компанийн бүтэц, түрээс, банк зэрэгтэй холбоотой шинэ хуулиудыг баталж, шинэ журмуудыг тогтоох шаардлага зайлшгүй гарч ирж байна. Худалдаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил ЗГ-ын хэрэгжүүлэх агентлагийн (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ШШГЕГ) хувьд тэр бүр чухал ач холбогдолтойд тооцогдохгүй байна. Зээл олгогчийн нэхэмжлэл, шаардлагыг эн тэргүүнд тавих асуудал ялангуяа маргаантай хэвээр байна. Гадаадын шүүхийн шийдвэр зарчмын хувьд Монголд хэрэгжих боломжтой боловч, дотоодын шүүхийн шийдвэр нь хүртэл хэрэгжихэд сул хийгээд ярвигтай байдаг ийм тогтолцоонд гадаадын шүүхийн шийдвэр биелэлээ олох нь хүндрэлтэй нь мэдээж.

Монгол улсын хуулиар үл хөдлөх хөрөнгө болон бусад үл хөдлөх барьцаагаар дэнчилсэн моргейж болон бусад өрийн хэрэгслийг бүртгэхийг шаарддаг. Гэвч бүртгэл нь ярвигтай, удаан үйл явц бөгөөд ШШГЕГ хөрөнгө үнэлэх эксперт ур чадварын хувьд учир дутагдалтайн дээр байрнаас хөөх мэдэгдэл гаргах, хөрөнгө хураах үйлдлийг хэрэгжүүлэхээс цааргалах хандлагатай байдаг. Монголын хувьд хөдлөх хөрөнгийн барьцааг төвлөрсөн байдлаар бүртгэдэггүй, ийм учраас Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна байгаа тохиолдолд гүйцэтгэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй болгодог гэсэн бодит нөхцөл байдалтай учраас гэрчилгээ, авлагын данс зэрэг хөдлөх барьцаагаар дэнчилсэн өрийн хэрэгслийг битүүмжлэх заалтуудын хэрэгжилт нь маш ярвигтай болдог. Хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж барьцаалах эрхийг хэрэгжүүлэхийг зорьдог гадаадын зээл олгогчид дампуурлын процессын үед барьцаалсан барьцаа нь барьцаалан зээлдүүлэгчийн бүрэн эзэмшилд биш байх эсвэл хэрэгжүүлэх ёстой гэрээнээс өмнө хийгдсэн байвал нэхэмжлэлээс давуу эрхтэйгээр дотоодын моргейжээр гацаанд ордог байдлыг хараад гайхширдаг байна. Өөрөөр хэлбэл, дампуурал болон битүүмжлэл нь цаасан дээрх төдий сонголт боловч хүсвэл бидний зүгээс амжилттай өрнөсөн дампуурлын үйл явцын жишээг дурдах боломжтой. Үнэн хэрэгтээ дампуурлын процесс нь бизнесийг эцэс төгсгөл болгох практик алхам болохын хувьд хэтэрхий тодорхой бус, хүндрэлтэй, цаг хугацаа шаардсан үйл явц.

Эцэст нь хэлэхэд, хууль эрхзүйн тогтолцоо нь зээлийн аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын капитал болон өрөнд суурилсан санхүүгийн механизм зэрэг барьцаалсан хөрөнгийн тухай ухагдахууныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд захиргааны процесс гэхээсээ илүү шүүхийн ажиллагаагаар л дамжуулан битүүмжилдэг. Өмчлөлийг бататгах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг бүртгэх тогтолцоо байгаа ч одоогийн бүтцээр байгаа барьцаалах эрхийг үл хөдлөх хөрөнгийн эсрэг бүртгэдэггүй нь хамгийн ойлгомжгүй хэсэг юм. Мөн хөдлөх хөрөнгийн эзэмшил болон барьцаалах эрхийг ч бүртгэдэг тогтолцоо одоогоор байхгүй байна. Ийм учраас, зээлдүүлэгчид тухайн өмч хөрөнгө өөр бусад өр зээлийн баталгаа болон барьцаалагдсан байж болох давхар эрсдэлтэй тулгарч байгаа юм.

Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан

Монголд гадаадын иргэдтэй холбоотой хөрөнгө оруулалтын маргааны тоог баттай илэрхийлэх тоо баримт байдаггүй. Монголд удаан хугацаагаар бизнес эрхлэхийг хүсдэг ихэнх гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа тухайн асуудалд засгийн газрын ашиг сонирхол орсон үед цаашдын боломжоо алдахгүйн тулд тодорхой гомдол гарсан ч дуугүй өнгөрөх, эсвэл тэр чигт нь хаяхыг хүсдэг байна. ЗГ-ын салбар тус бүрээс зарим Монгол төрийн албан хаагчид гадаадын ашиг сонирхол бүхий тодорхой хөрөнгө оруулалтын маргаанаас сэргийлэх эсвэл шийдвэрлэх арга хэрэгсэл болгон хээл хахууль санал болгосон болон авсан гэсэн аман баримт нотолгоо байдаг.

Аль ч түвшинд хамаагүй ЗГ тухайн маргаанд шууд буюу шууд бусаар оролцохдоо захиргааны болон шүүхийн маргаан шийдвэрлэх үйл явцад хөндлөнгөөс ихэвчлэн оролцдогийг хөрөнгө оруулагчид ч мэдээлж, бид ч бас ажиглаж байсан. Иймэрхүү хөндлөнгөөс оролцох явдал нийтлэг тохиолддог гурван төрлийн маргааныг гадаадын хөрөнгө оруулагчид онцолж байна. Эхнийх нь ангилалд нэг буюу түүнээс дээш Монголын ЗГ-ын агентлаг оролцсон хувийн талуудын хоорондын маргаан юм. Ийм тохиолдолд Монгол тал нь ЗГ, шүүх, хууль сахиулах болон прокурорын газраар дамжуулан холбоо сүлбээгээ ашиглан гадаадын талд зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг тулгадаг. Хоёр дахь ангилал нь хөрөнгө оруулагчид болон ЗГ хоорондын шууд маргаан юм. Энэ тохиолдолд, ЗГ нь өөрөө өрсөлдөгч төрийн өмчит компанийг ажиллуулдаг, эсвэл тодорхой төрийн албан хаагчид бизнесийн ашиг сонирхлоо нууцласан байдгаас ЗГ энэхүү бизнесийн эрсдэлт үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхтэй гэж шаарддаг. Гурав дахь ангилал нь Монголын татварын албаны ажилтан, эсвэл прокурор гадаадын компанийн эсрэг хэт хөөрөгдсөн татвар ноогдуулан тэр дор нь төлөхийг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд компанийн гүйцэтгэх захирлыг Монголоос гарч явахыг хориглох, тэр байтугай эрүүгийн хэрэгт татдаг. (Зорчихыг хориглосон талаар 1.9-р бүлгээс харна уу.)

Олон улсын арбитр ын шүүх

МУ-ын ЗГ арбитрын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ гэдгээ тууштай мэдэгддэг. 2015 оны 3-р сард Олон улсын арбитрын шүүх ЗГ нь Хаан ресурс компанийн хууль ёсны зөвшөөрөлтэй уурхай ашиглах эрхийг цуцалсантай холбоотойгоор МУ-ын ЗГ-аас нөхөн олговор болгож Канадын ураны уурхайн компани Хаан ресурст 100 сая гаруй ам доллар төлөх шийдвэр гаргасан. Төлбөрийн талаарх МУ-ын ЗГ, Хаан ресурс хоёрын хэлэлцээр зогсонги байдалтай байна. 4-р сарын сүүлээр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд дээрх арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг эрмэлзэж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Арбитрын шүүхийн шийдвэрийн ийнхүү хүчингүй болгох нь Монгол улс бусад үүрэг хариуцлагын хувьд хөрөнгө оруулагчдад амласан амлалтаа биелүүлэхгүй байх гэсэн сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчидтай түншилдэг Монголын бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээний үндсэн дээр бизнесийн харилцаанд ордог ЗГ-ын агентлагуудын нэгэн адил Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитраар асуудлаа шийдвэрлүүлэхийн оронд олон улсын арбитрын шүүхийг хүлээн зөвшөөрдөг. Дотоодын арбитрчид хэт улс төржсөн, худалдааны практикын хувьд сайтар ойлголтгүй бөгөөд шударга шийдвэр гаргахад хувийн ашиг сонирхолтой байдаг учраас гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрын шүүхийг илүүд үздэг байна.

АНУ – Монголын хооронд хийгдсэн Хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээгээр (ХОХТГ) хөрөнгө оруулагч, төр хоёрын хоорондын маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг АНУ болон Монголын хөрөнгө оруулагчдад олгодог. (ХОХТГ-ний тухай дэлгэрэнгүй мэдээллийг харна уу:  state.gov .)

ХОМШОУТ-ийн конвенц ба Нью-Йоркийн конвенц

1991 онд Монгол улс Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвийн (ХОМШОУТ-ийн конвенц) гишүүн болсон. Тэд Гадаадын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх конвенцид (1958 оны Нью-Йоркийн конвенц) мөн гарын үсэг зурсан.

Маргаан шийдвэрлэх хугацаа

Монголд хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэхэд ер нь хэр цаг хугацаа ордогийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Зарим тохиолдолд холбогдох талууд хоорондоо чимээгүй тохиролцоод долоо хоногийн дотор шийдвэрлэж болдог бол, ялангуяа уул уурхайн салбарт 6 жил болсон ч шийдвэрлэж чадаагүй хэрэг ч байна. Зээлийн үүргээ биелүүлэхгүй эсвэл дампуурлаас үүдсэн маргааны хувьд эцсийн татан буулгалт болон төлбөр барагдуултал 36 сар хүртэлх хугацаанд хүлээх нь ч нийтлэг үзэгдэл юм.

Бизнес эрхлэгчид болон ЗГ-ын агентлагуудын дунд арбитрын шүүх нь өргөн хүрээтэйгээр хүлээн зөвшөөрөгддөг боловч шийдвэрийг гүйцэтгэх ёстой Монголын үндэсний агентлагуудын хувьд олон улсын арбитрын шүүхийг заавал биелүүлэх ёстой учир шалтгааныг тэр болгон бүрэн ухамсарлаагүй байдалтай байна. Гадаадын хөрөнгө оруулагчид өрийн маргааныг шийдвэрлэхэд тулгардаг хамгийн нийтлэг асуудал нь ШШГЕГ ихэнх тохиолдолд хөрөнгө хураах тушаал болон шүүхийн битүүмжлэх тушаалыг гүйцэтгэхээс хойш суудаг гэж мэдээлж байна.

5.   Гүйцэтгэлд тавих шаардлагууд болон хөрөнгө оруулалтын урамшууллууд

ДХБ / Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын арга хэмжээ

МУ Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын арга хэмжэээний (ХХХОАХ) тавигдах шаардлагын эсрэг арга хэмжээ авсан гэсэн баримтжуулсан илтгэл тайлан, гомдол хүсэлт байхгүй байна.

Хөрөнгө оруулалтын урамшуулал

МУ-ын ЗГ татвараас чөлөөлөх болон татварын урамшууллыг хязгаарлахыг оролддог боловч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын аль алинд нь татварын нөхцлүүдээр эрх тэгш хангахад хүчин чармайлт гаргадаг. МУ-ын ЗГ заримдаа шатахуун, хүнсний гол бүтээгдэхүүний импорт, эсвэл хөдөө аж ахуйн салбар зэрэг өсөлтөд төвлөрсөн тодорхой салбарууд дахь импортыг татвараас чөлөөлдөг. Татвараас чөлөөлөх энэхүү арга хэмжээ нь импортын татвар болон Монголын нэмэгдсэн өртгийн албан татварт (НӨАТ) хамааралтай. Түүнчлэн, ЗГ нь уул уурхай, хөдөө аж ахуй ба дэд бүтэц зэрэг гол салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтын хувьд тухайн нөхцөл байдлаас хамааран 10%-ийн албан татварын зээл хааяа олгодог. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар (ХОТХ), Монголд зүй ёсоор бүртгэгдэн татвар төлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг Монгол компаниудын нэгэн адил авч үздэг бөгөөд ингэснээр хэдэн жилийн туршид татварын тогтвортой байдлыг хангасан хөрөнгө оруулалтын урамшууллын багцыг эдлэх эрхтэй болно. (Дэлгэрэнгүй мэдээллийг ХОТХ-ийн 1-р бүлгээс харна уу.) 2014 онд УИХ нь улсын төв банк болох Монголбанкинд (МБ) тус банк болон бусад Монголын арилжааны банкуудад алт зарахдаа алтны уурхайчид төлөх ёстой нөөц ашигласны 10%-ийн төлбөрөөс 7.5%-ийг нь чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд энэ гүйлгээг зөвхөн Монгол мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр төлнө гэж заажээ.

Судалгаа болон хөгжил

МУ-ын ЗГ нь судалгааны үйл ажиллагаанд хязгаарлагдмал төсөв зарцуулдаг бөгөөд ялангуяа уул уурхай, барилга болон хөдөө аж ахуйн салбарт гадаадын оролцоо дэмжлэг авахдаа нилээд нээлттэй ханддаг.

Гүйцэтгэлд тавигдах шаардлагууд

Гадаад ажилтнуудыг хөдөлмөр эрхлэлтэд хамруулахад хязгаарлалт тавихаас гадна гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын бараа, үйлчилгээ, хөрөнгө ашиглах болон импорт орлуулалтад оролцох шаадлагагүй. Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын аль алинд нь ижил газарзүйн хязгаарлалт тавьдаг. Одоогоор хэрэгжиж буй хязгаарлалтууд нь хилийн аюулгүй байдал, байгаль орчны асуудал болон орон нутгийн ашиглах эрхтэй холбоотой. Америк хөрөнгө оруулагчдад тавигдах хүндрэлтэй эсвэл ялгаварлан гадуурхсан виз, орших суух болон ажлын зөвшөөрөлтэй холбоотой шаардлагууд байхгүй. Гадаадын ч бай, дотоодын бизнес эрхлэгчдийн аль аль нь дотоодын эх сурвалжаас худалдан авах, эсвэл бүтээгдэхүүний тодорхой хувийг экспортлох шаардлагагүй. Экспортын төлбөрт гадаад валютаар гүйлгээ хийх ч шаардлагагүй.

МУ-ын ЗГ ялангуяа ашигт малтмал, эрдэс баялаг ашиглахад оролцож буй компаниудаас Монгол дахь хүний болон материалын нөөц, дотоод эх сурвалж, өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн ашиглахыг санал болгодог. МУ-ын ЗГ дотоод эх сурвалж ашиглахыг хүчилсэн хууль одоогоор батлаагүй боловч, засгийн газрын төлөвлөгөө нь Монголын нөөц баялагийн үнэ цэнийг тогтвортой байлгах бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалдаг. Ийм учраас МУ-ын ЗГ дотоодын өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн боловсруулалтыг эрчимтэй дэмжинэ гэдгийг компаниуд мэдэж байх нь зүйтэй. 2014 онд шинэчлэн найруулсан 2006 оны МУ-ын Ашигт малтмалын тухай хуулинд Монголд үйл ажиллагаа явуулах уул уурхайн компаниуд дотоодын эх сурвалж ашиглах ёстой гэсэн шинэ заалт оруулсан байна. Тэр дундаа уул уурхайн зөвшөөрөлтэй компаниуд боломжтой үедээ олборлосон эрдэс баялаг, ашигт малтмалыг Монголын боловсруулах байгууламжуудад зах зээлийн үнээр ханган нийлүүлэлт хийж, Монголд бүртгэлтэй бизнесийн байгууллагуудаас бараа, үйлчилгээний худалдан авалт хийн гэрээлэн гүйцэтгэгчдийг ажилд авч, улмаар уурхайд ажиллагсдын 90% нь Монголчууд байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Гэвч хуулийн шинэчилсэн найруулгад “зах зээлийн үнэ” гэдгийг хэрхэн тодорхойлохыг заагаагүй бөгөөд ихэнх тохиолдолд дотоодын боловсруулалт ба худалдан авалтын хэрэгжилт болон хөдөлмөрт тавигдах шаардлагууд нь практикт нийцэхгүй байж болох юм. Монголын дотоодын компани гэж бүртгүүлсэн гадаадын ханган нийлүүлэгчид ХОТХ-ийн нөхцлийн дагуу дотоодын эх сурвалж ашиглах шинэ тавих шаардлагуудыг биелүүлнэ. (Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 1.3-ыг харна уу.)

Дотоодын эх сурвалж ашиглах дарамт шахалт байдаг ч, гадаадын хөрөнгө оруулагчид ерөнхийдөө ЗГ-ын тавьсан шаардлагыг үл харгалзан экспорт болон бүтээгдэхүүний зорилтуудаа өөрсдөө тодорхойлдог. Технологи шилжүүлэх талаар тавигдсан шаардлага байхгүй. Стратегийн ашигт малтмалын ордуудын тодорхой тендэр, төслүүдийн хүрээнд тодорхой түвшинд дотоодын хүний нөөцийг ажилд авах, худалдан авалт хийх, эсвэл тендэр, төслийн нөхцөл болгож тодорхой байгууламж болон сургалтын боломжуудыг санхүүжүүлэх тал дээр харилцан тохиролцохыг шаарддаг боловч үнэн хэрэгтээ эдгээр нөхцлүүд нь тендэр болон худалдан авалтын бодлогын талаар баримтлах засгийн газрын ердийн бодлого биш юм. МУ-ын ЗГ бус, хөрөнгө оруулагчид технологи, оюуны өмч болон бусад нөөц бололцоотой холбоотойгоор шийдвэрийг өөрсдөө гаргадаг бөгөөд шаардлагатай үед санхүүжилт хийдэг. Уул уурхайн компаниудыг Монголын уул уурхайн компанийн хувьцааны 10%-ийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах ёстой гэсэн шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн бүрэн үйлчилж эхлээгүй байгаа заалтыг эс тооцвол, гадаадын хөрөнгө оруулалттай бизнес эрхлэгчид одоогоор Монгол иргэдэд хувьцаагаа зарах шаардлага байхгүй. Хувь нийлүүлэгчийн хөрөнгийн хувьцааны талаар ерөнхийдөө Монгол ч бай, гадаад ч бай тухайн хөрөнгө оруулагчдын өөрсдийн шийдвэр байна.

Монголд хууль ёсны эсвэл захиргааны хувьд тавигдах шаардлага байдаггүй ч, МУ-ын ЗГ зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдын авах санхүүжилтын төрөл болон хэнтэй түншлэх талаар, эсвэл хэнд хувьцаагаа болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаагаа зарах тал дээр хязгаарлалт тавьдаг. ЗГ нь тухайн хөрөнгө оруулалт нь үндэсний аюулгүй байдал болон үндэсний хэмжээнд үр нөлөө үзүүлэхүйц тодорхой салбар буюу уул уурхайн салбарт эдгээр хязгаарлалт бүхий гэрээний заалтуудыг тулгадаг. МУ-ын ЗГ-ын эдгээр зохицуулалтын тогтолцоо нь эрх зүйн тодорхой үндэслэлгүйн дээр ил тод, урьдчилан таамаглахуйц захиргааны процедур байхгүй гэдгийг хөрөнгө оруулагчид болон дотоодын хууль эрхзүйн шинжээчид цохон тэмдэглэдэг.

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, хөрөнгө оруулагчид МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу ажилд авч байгаа л бол хөдөлмөрийн бирж, агентлагаар дамжуулалгүй ажилчдыг авч ажиллуулж болно. Монгол улсын хуулиар Монгол хүн тухайн ажил үүргийг гадаадын иргэний нэгэн адил гүйцэтгэж чадах хөдөлмөрийн тодорхой ангиллуудад Монгол ажилчдад ажил олгохыг компаниудаас шаарддаг. Энэ хууль нь ерөнхийдөө ур чадвар шаардахгүй хөдөлмөрийн ангилалд хамаарах бөгөөд Монголд одоогоор байхгүй мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаардсан өндөр түвшний салбарт хамааралгүй.

Тоон мэдээ буюу дата хуримтл ал

МУ-ын ЗГ-т дата хуримтлалыг хүчээр дотоодод нутагшуулах бодлого байхгүй. Мэдээлэл технологиор хангагчдаас эх сурвалжийн кодийг хураалгах эсвэл хяналт шалгалтын зорилгоор нэвтрэх хууль эрхзүйн тавигдах шаардлага байхгүй. Мөн МУ-ын нутаг дэвсгэрт ажиллаж буй байгууламжуудын дата хуримтлалын хувьд тодорхой хэмжээ хязгаар заах дүрэм журам, механизм байхгүй.

6.   Хувьд өмчлөх болон өмчлөл бий болгох эрх

Хуулиар хориглоогүй л бол ерөнхийдөө гадаад, дотоодын бизнес эрхлэгчид аливаа хэлбэрийн бизнесийн үйл ажиллагааг эрхэлж, гар бие оролцож болно. АНУ-Монголын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээгээр (ХОХТГ: state.gov ), хязгаарлалт бүхий гэрээний заалттай банк, санхүү болон үл хөдлөх хөрөнгийн салбаруудаас бусад салбарт АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголчуудын нэгэн адил бизнес эхлүүлж, худалдан авч, зарж, эсвэл компаниудыг нийлүүлж болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгө, компаниа өөрсдийн хүссэнээр яаж ч болно гэсэн үг. Түүнчлэн 2013 оны Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар (ХОТХ) албан ёсны шалгуур үзүүлэлт хангасан гадаадын бүх хөрөнгө оруулагчдыг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн нэгэн адил авч үзэж, аливаа Монголын аж ахуйн нэгжтэй нэгэн адил өмч эзэмших, өмч бий болгохтой холбоотой эрх, хариуцлагыг эдлэх бүрэн эрхтэй гэж заасан байна. (ХОТХ-ийн 1.3-ыг харна уу.)

7.   Өмчлөх эрхийн хамгаалалт

Үл хөдлөх хөрөнгө

Монгол улс хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн аль алиныг хувьд өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрдөг. Иргэншлээс үл хамааран өмч эзэмшигчид хөрөнгөө өөрсдийн дураар захиран зарцуулж болох авч, үл хөдлөх хөрөнгийн хувьд Монгол иргэд хөдөө орон нутагт зөвхөн газар л худалдан авах эрхтэй. (Тайлбар: Үл хөдлөх хөрөнгө эзэмших зорилготой бол Монголын дотоодын компаниудыг иргэнд тооцохгүй.) Бэлчээр, ашигт малтмалын орд зэрэг суурин газрын бус Монголын газар нутгийн дийлэнх нь төрийн өмч хэвээр байгаа бөгөөд тухайн зорилго, холбогдох хууль тогтоомжоос хамаараад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид 3-90 жилийн хугацаатайгаар тус газрыг ашиглах эрх авч болдог. Монголын бэлчээрийн аж ахуй эрхэлдэг нүүдэлчин малчдын бэлчээрийг өмчлөх эрх болон ус, газрын эрхийг тусгайлан заасан албан ёсны хууль тогтоомж байхгүй боловч, эдгээр нөөц баялагийг захиран зарцуулах орон нутгийн засаг захиргаа нь бэлчээрийн аж ахуй эрхлэгчдэд эдгээр нөөц баялагийг ашиглахыг уламжлал, ёс заншил болгон албан бусаар хүлээн зөвшөөрдөг гэдгийг тухайн орон нутгийн бус этгээдүүд ашиглах болон өмчлөх эрхээ уул уурхайн салбарт ялангуяа эдлэхээс өмнө, эдлэх үедээ болон эдэлсний дараа байнга бодолцож үзэх нь зүйтэй. Үүнээс гадна холбогдох хууль тогтоомж болон эдгээр үйл ажиллагааг хянах холбогдох дүрэм журмын дагуу аливаа этгээд барилга байгууламж, хувьцаа, ашиглах эрх, компани болон хөдлөх хөрөнгийг зарж болно.  МУ-ын хуулиар зээл олгогчдыг барьцаанд тавьсан өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд авах, эсвэл бусдад шилжүүлснээр өрөө барагдуулахыг зөвшөөрдөг.

Зээл олгогчдыг хамгаалах Монголын өнөөгийн тогтолцоо

Хөрөнгө оруулагчид Монголын хууль тогтоомж зээл олгогчдыг хамгаалдаг ч, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн шүүхүүд өмчийн эрхийг концепцийн хувьд хүлээн зөвшөөрдөг ч бодит байдалд энэ эрхийн хамгаалал тууштай биш байна. Асуудлын нэг хэсэг нь ашиглах эрх, газар, түрээс, барилга байгууламж болон моргейжийн талаар олон улсын шилдэг туршлагыг үл ойшоодог, эсвэл энэ талаар хангалттай туршлагагүйд байгаа юм. 4-р бүлэгт дурдсанчлан, зарим шүүгчид хэнэггүйгээсээ тэр үү эсвэл санаатайгаар тэгдэг үү маргааныг шийдвэрлэхдээ гадаадын иргэдээс илүү Монголчуудыг илүүд үзэж дээрх шилдэг туршлагыг биелүүлж чаддаггүй байна. Хөрөнгө оруулагчдын хэлж буйгаар шинээр бэлтгэгдсэн шүүгчид өмчийн эрхийн хэргүүдийн хувьд шударгаар шүүх хүчин чармайлт гаргадаг боловч эдгээр хэргүүдийг шүүн таслах туршлага хуримтлуулах шаардлагатай байдаг байна. Хууль эрхзүйн тогтолцоогоор маргаантай байгаа өмч хураах аливаа үйлдлийн хувьд шүүхийн шийдвэрээр хураахыг шаарддаг. Бүх маргаантай өмч хураах хэргүүдийг шүүхээс хянаж үзэх ёстой бөгөөд Монгол улсын Дээд шүүхэд давж заалдах эрхтэй ба эцсийн шийдвэр гартал 36 сар хүртэл хүлээдэг. Түүнчлэн зээл олгогчдын тайлагнаж байгаагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс илүү гаргуулж авах нь амар байдаг байна. Асуудал нь хэрэгжилт тууштай биш байдагтай холбоотой. Шүүх өмч хураах төрийн байгууллагыг тухайн өмч хөрөнгийг хураан авч зээл олгогчдод хуваарилахыг шаарддаг. Гэвч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тус төрийн байгууллага үүрэг хариуцлагаа удаа дахин биелүүлэхгүй байдаг талаар гомдол гаргасан байна. Түүнчлэн эрхийн бичиг, барьцаалах эрхийг тодорхойлох болон өр зээл хураах шинээр бий болсон систем нь дотоодын барьцаанд тулгуурлан зээл олгохыг улам эрсдэлтэй болгож байна. Өмчлөлийг бататгах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг бүртгэх тогтолцоо байгаа ч одоогийн бүтцээр байгаа барьцаалах эрхийг үл хөдлөх хөрөнгийн эсрэг бүртгэдэггүй нь хамгийн ойлгомжгүй хэсэг юм. Мөн хөдлөх хөрөнгийн эзэмшил болон барьцаалах эрхийг ч бүртгэдэг тогтолцоо одоогоор байхгүй байна. Ийм учраас, зээлдүүлэгчид тухайн өмч хөрөнгө өөр бусад өр зээлийн баталгаа болон барьцаалагдсан байж болох давхар эрсдэлтэй тулгарч байгаа юм.

Оюуны өмчийн эрх

Монгол улс ерөнхийдөө оюуны өмчийн эрхийг (ОӨЭ) дэмждэг. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын (ДОӨБ) гишүүн Монгол улс нь Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлуудын хэлэлцээр (ДХБ, ТРИПС) зэрэг холбогдох ихэнх гэрээ, конвенцид гарын үсэг зурж, соёрхон баталсан байна. Гэвч, УИХ нь ДОӨБ-ын интернетийн гэрээг хараахан соёрхон батлаагүй байна. (ДОӨБ:  wipo.int .) Үүнийг эс тооцвол, МУ-ын ЗГ болон оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэгч Монголын Оюуны өмчийн газар (ОӨГ: ipom.mn ) нь эдгээр гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхийн тулд зүй ёсны хүчин чармайлт гарган ажиллаж байна.

ТРИПС болон МУ-ын хууль тогтоомжийн дагуу, Гаалийн ерөнхий газар (ГЕГ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) нь ОӨЭ-ийг хамгаалах үүрэгтэй. ГЕГ хил дээр ачаа сэлтийг хураан авч болно. ЦЕГ нь эрүүгийн мөрдөн байцаалт явуулж, ОӨЭ-ийн зөрчигчдийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг үүсгэх бүрэн эрхтэй. МУ-ын ОӨГ нь захиргааны хувьд оюуны өмчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүнийг шалгаж, хурааж авах захиргааны эрх мэдэлтэй. Эдгээр гурван байгууллагаас ОӨГ нь Монгол улс оюуны өмчийн гэрээний чиглэлээр авсан амлалтдаа хүрэхийн тулд тууштай ажилладаг.

ОӨГ нь ерөнхийдөө Америкийн барааны таних тэмдэг, зохиогчийн эрх болон патентыг хамгаалах тал дээр сайн ажилладаг боловч хөрөнгө нөөцийн хомс байдал нь ОӨГ-ын үүргээ гүйцэтгэх чадамжийг хязгаарладаг. Ихэнх тохиолдолд, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ зохиогчийн гомдол хүсэлтийг ОӨГ-т уламжилдаг бөгөөд тус газар гомдол хүсэлтийг тэр даруйд нь шалгадаг. Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл (өнөөг хүртэл бүх хэргүүд зөрчилтэй гарч байсан) Монгол улсын хууль тогтоомжоор олгосон захиргааны эрх мэдлийн хүрээнд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хураан авч шийдвэрлэдэг.

Хэрэгжилт нь асуудалтай байдаг хоёр тохиолдол байна. Хууль ёсны програм хангамж бүхий бүтээгдэхүүн Монголд ховор бөгөөд ОӨГ-ын тооцоолсноор зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдийн 95% нь зохиогчийн эрхийг зөрчсөн буюу хулгайлсан програм хангамжтай байдаг байна. ОӨГ чадах чинээгээрээ хуулийг хэрэгжүүлэхийг хичээдэг боловч асуудлын цар хүрээ хэт өргөн учир тэр болон хүчин чадал нь хүрдэггүй. Нөгөөтэйгүүр, зохиогчийн эрхийг зөрчсөн оптик медиа хаа сайгүй тархсан байдаг бөгөөд зохиогчийн эрхийг зөрчихийн эсрэг хуулийн хэрэгжилт нь эрээн цоохор байна. Хувь хүмүүс болон Монголын телевизүүдийн зохиогчийн эрхийг зөрчсөн оптик медиаг цахим ертөнцөд татан авах нь ихэссэнээр хуурамч СиДи, дүрс бичлэг болон ДиВиДи-ний дотооддоо үйлдвэрлэх болон импортлох нь асар хурдтай өсч байна. Хамгийн сүүлчийн тооллогоор нийт 184 гаруй олон нийтийн болон хувийн эзэмшлийн телевизүүд зохиогчийн эрхийг зөрчсөн материалуудыг тогтмол цацдагийг ОӨГ хүлээн зөвшөөрдөг боловч тэдгээрийн ихэнх нь томоохон ЗГ-ын төлөөлөл болон улс төрчидтэй холбоотой учир  ОӨГ яахаа мэдэхгүй тээнэгэлзэхэд хүрдэг. ОӨГ тодорхой гомдлууд дээр ажилладаг ч арга хэмжээ авах нь тун ховор. Гэрээний хариуцлага болон тухайн орны Оюуны өмчийн газартай холбогдохыг хүсвэл ДОӨБ-ын цахим хуудасны улс орнуудын хэсгээс харна уу: wipo.int .

Зохиогчийн эрх зөрчигдсөн тохиолдолд болон дэлгэрэнгүй мэдээлэл авахад:

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай холбогдох: mongolia.usembassy.gov НЭР: Эдийн засаг, Худалдааны хэлтэс УТАСНЫ ДУГААР: +976-7007-6001 ЦАХИМ ШУУДАН: Ulaanbaatar-Econ-Comm@state.gov

Монголд ОӨЭ-ийг хамгаалах тухай нэмэлт мэдээлэл авахыг үзвэл Монгол дахь Америкийн худалдааны танхимтай холбогдоно уу:  amcham.mn . АНУ-ын ЭСЯ мөн нэр бүхий хуульч, өмгөөлөгчдөөр хангана: mongolia.usembassy.gov .

8.   З ахиргааны тогтолцооны ил тод байдал

2011 онд УИХ Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар ямар төрлийн төрийн байгууллага, хууль тогтоох байгууллага болон ТББ-ууд олон нийтийг мэдээллээр хангах ёстойг зохицуулсан бөгөөд ямар мэдээллийг эдгээр байгууллагууд өгч, Монголд амьдарч буй иргэд, хуулийн этгээдийн мэдээлэл авах хүсэлтэд хэрхэн хариу өгөхийг заасан байна. Тус хуулиар төрийн бодлого, зарим хууль эрхзүйн акт болон захиргааны шийдвэрүүдийг хүнд ойлгомжтой хэл дээр хэрэгжихээс нь 30 хоногийн өмнө ЗГ-ын санал, дүгнэлт авахад зориулж зохих ЗГ-ын цахим хуудсуудад тавихыг шаарддаг. Зүй ёсны гэж үзвэл, тухайн саналуудыг төслийн саналд оруулдаг байна. Түүнчлэн энэ хуулийн дагуу ЗГ-ын төрөлжсөн агентлагууд ажилтан шалгаруулж авах үйл явц, концесс, худалдан авалт, төсөв болон санхүүгийн мэдээллийг ил тод нийтлэх ёстой. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь зэвсэгт хүчин, хил хамгаалал болон дотоодын цэрэг, мөн тагнуулын байгууллагуудыг тусгайлан хуулийн заалтдаа оруулаагүй. Иргэдийн гомдол хүсэлт болон өргөдөл шаардлага нь тус хуулийн заалтаар зохицуулагдахгүй бөгөөд оюуны өмчийн тухай мэдээлэл, өмчлөх эрхтэй холбоотой бизнесийн мэдээлэл болон хувийн мэдээлэлд энэ хууль бас хамаарахгүй. Тус хуулийг хэрэгжүүлэхийн тулд сайд нарын танхим буюу кабинет сайд нарыг захиргааны зохицуулалтанд өөрчлөлт гарсан тохиолдолд санал, дүгнэлт авах зорилгоор яамдын цахим хуудсанд мэдээллийг батлагдахаас дор хаяж 30 хоногийн өмнө нийтэлж байхыг шаарддаг байна. ЗГ-т санал, дүгнэлтийг цуглуулах арга хэмжээ авахад зориулсан тусгай стандарт бүхий процесс байдаггүй.

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиас гадна Хууль тогтоомжийн тухай хуулиар (ХТТХ) “хууль санаачлагч” нь хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихдаа хууль тогтоомжийн актын хувьд ЗГ-ын санал, дүгнэлт авч боловсруулсан байхыг шаарддаг. Ялангуяа, МУ-ын Ерөнхийлөгч болон яамдын сайд нар хууль тогтоомжийг санал, дүгнэлт авах зорилгоор ЗГ-т өргөн барина. УИХ санал, дүгнэлт гаргаж болох авч, заавал ч үгүй хийх албагүй. ХТТХ-иар хууль тогтоомжийн санал, шүүмжлэлийн талаар хаана болон хэзээ хэнээс зөвлөгөө авах, хэрхэн зөвлөгөө авах, мөн эдгээр шүүмжлэлийн дагуу юу хийх ёстой талаар дэлгэрэнгүй заагаагүй байдаг байна.

Ил тод байдлыг ийнхүү дэмжиж байгаа мэт харагдаж байгаа боловч, хөрөнгө оруулагчид одоогийн процесс нь оролцогч талуудад тухайн хууль тогтоомж, дүрэм журамд хууль эрхзүйн, системийн болон ил тод байдлын хувьд санал, дүгнэлт өгөх боломж олгохгүй байна гэж үзэж байна. Ихэнх сайд нарын санаачилсан хуулиуд тухайн сайдаас ЗГ-т өргөн баригдталаа хэвлэн нийтлэгдэхгүй өнгөрсөөр байна. Ер нь олон нийтийн санал, зөвлөлдөөнгүйгээр хуулиуд ЗГ-аар хэлэлцэгдээд УИХ-д өргөн баригдаж байгаа. УИХ нь албан ёсны цагийн хуваарь гаргадаггүй, байнгын хороогоо нээлттэй хуралдуулдаггүй эсвэл зарладаггүй бөгөөд хуралдааны үйл явц олон нийтэд нээлттэй биш байна. УИХ нь чуулган бүрийн эхэнд тухайн чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг зарладаг боловч энэ нь маш ерөнхий бөгөөд дандаа өөрчлөгддөг. Шинэ хуулиудыг олон нийтэд зарлаж, тэдний саналыг авахгүйгээр ихэвчлэн яарч танилцуулан хэлэлцэж баталдаг.

ГШХО-ад саад тотгор учруулах хуулийн болон зохицуулалтын албан бус үйл явц

ЗГ-ын агентлагууд, ТББ-ууд болон салбарын ассосиациуд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалтад нөлөөлөхүйц хууль тогтоомж, дүрэм журмын төсөл дээр зөвлөлдөхөөр ад хок байдлаар байнга урьдаг боловч эдгээр зөвлөлдөөнийн үеэр тэднийг олон нийтийн байр суурь илэрхийлж, нийтэд нээлттэй үүрэг роль гүйцэтгэхгүй байхыг хатуу сануулдаг байна. Энэхүү арга барил нь гадаадын хөрөнгө оруулагчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө илэрхийлснээр маргаан дагуулж болох нөхцөл байдлаас сэргийлж байгаа ч, тэдний өгч буй зөвлөгөө нь нээлттэй ил тод бус, илүү албан бус болж байгаа нь тухайн зөвлөгөөг төрийн албан хаагчид, Монголын ТББ-ууд болон салбарын ассосиациуд үл ойшооход хүргэдэг байна.

АНУ, Монгол улстай Ил тод байдлын хоёр талт гэрээнд 2013 онд гарын үсэг зурав

2013 оны 9-р сарын 24-нд АНУ болон Монгол улс Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой ил тод байдлын гэрээнд (Ил тод байдлын гэрээ) гарын үсэг зурсан. АНУ-ын Худалдааны төлөөлөгч (АНУХТ) Майкл Фроман болон МУ-ын Гадаад хэргийн сайд асан Лувсанвандангийн Болд нарын үзэглэсэн уг гэрээ нь Монгол улс, АНУ хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсон юм. Ил тод байдлын гэрээний зорилго нь Америк, Монголын компаниуд бизнес эрхлэхэд илүү амар хялбар болгох явдал юм. Уг гэрээнд худалдаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам боловсруулахад, шударга захиргааны процедур явуулахад болон хээл хахууль, авлигыг хөндсөн арга хэмжээ авахад ил тод байх ёстой гэж тусгажээ. Түүнчлэн худалдааны тухай хууль тогтоомжийг Англи хэл дээр хэвлэн нийтэлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөрөнгө оруулагчдын ажлыг хялбарчлах тухай заасан байна. 2014 оны 12-р сард УИХ Ил тод байдлын гэрээг соёрхон баталсан нь Монгол дахь худалдаа, арилжаатай холбоотой хууль эрхзүй, зохицуулалтын үйл явцын хувьд илүү найдвартай, итгэл төгс байж болно гэсэн тодорхой мессэжийг гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд өгсөн юм. Гэрээг соёрхон баталсан ч хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй байгаа боловч, Ил тод байдлын гэрээний нөхцөлд нийцсэн тодорхой хууль тогтоомжуудыг баталсан үед хэрэгжиж эхэлнэ. АНУХТ болон МУ-ын ЗГ энэ үйл явц дээр ажиллаж байна.

9.   Үр ашигтай хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны хөрөнгө оруулалт

Монгол улс үнэт цаасны хөрөнгө оруулалт, идэвхтэй хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахад шаарлагатай эксперт мэдпэг, туршлагыг хуримтлуулж байна. 2013 онд УИХ шинэчлэн найруулсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг (ҮЦЗЗХ) баталсныг ихэнх хөрөнгө оруулагчид эдгээр үйл ажиллагааны хүрээнд хууль эрхзүйн хангалттай зохицуулалттай боллоо гэж үзэж байна. МУ-ын ЗГ аль ч зах зээл дээрх хөрөнгийн урсгалын хувьд хэд хэдэн хязгаарлалт тавьдаг. ОУВС зэрэг олон улсын байгууллагууд маш чухал банкны салбарын хувьд энэ тогтолцоог маш сул байна гэж үздэг.

Мөнгөний ба банкны тогтолцоо болон хүчээр худалдан авах буюу эзэмших

МУ-ын ЗГ хөрөнгийн нөөцөд тавигдах шаардлага, зээлийн практик болон банкны удирдлагын практикын хувьд тодорхой дүрэм журамтай боловч Монгол улсын төв банк болох Монголбанк (МБ) хөндлөнгөөс оролцох хэрэгцээ шаардлага илэрхий байтал зээлийн урсгалыг чангатгах болон Монголын арилжааны банкууд дахь үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсээр иржээ. 2014 оны сүүлээр МБ үнэ тогтоон барих хөтөлбөр олон моргейжийн хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдээ татаж авсан нь эдийн засагт төгрөгийг их наяд их наядаар нь цутгасан нь хөрөнгийн хөрвөх чадварыг хэтэрсэн хэмжээнд хүргэжээ. Дэлхийн банк, ОУВС-ын үзэж байгаагаар үүний үр дүнд сүүлийн хоёр жилд төгрөгийн ам доллартай харьцуулах ханш 42%-ийн алдагдалд ороход хүргэсэн байна. Инфляц 2014 онд өндөр буюу 13% байж байгаад 2015 оны 1-р сарын байдлаар 9.8% болж буурсан байна.

Монголын банкны салбарын энэхүү сул тал нь Олон улсын валютын сан (ОУВС: imf.org ) зэрэг тухайн салбар дахь холбогдох талуудад болгоомжлол төрүүлж байна. Банкны тогтолцоо нь хэд хэдэн нэгжүүдэд хуваагддаг байсан социалист дэглэмийн үеэс хойш тус тогтолцоонд маш их өөрчлөлтүүд хийгдсээр байна. 1990-ээд оны дунд үед менежмэнтийн алдаа болон худалдааны хувьд идэвхгүй байснаар тогтолцоо уналтанд орж байсан бол, сүүлийн 10 жилийн хугацаанд систем нь ч, удирдлага нь ч сайжирчээ. 2015 оны 1-р сарын байдлаар, Монголын 14 банк (13 арилжааны банк, нэг төрийн өмчит банк) ойролцоогоор нийт 10.7 тэрбум ам долларын хөрөнгийн сантай байна. Монголын Банкны салбарын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, Монголбанкны цахим хуудсаар зочилно уу:  mongolbank.mn .

Монголд гадаад, дотоодын аль алиных нь ашиг сонирхол, эзэмшил бүхий том, олонд танигдсан хоёр банк байдаг. Эдгээр нь Худалдаа хөгжлийн банк, Хаан банк бөгөөд нийлээд Монгол дахь бүх банкны хөрөнгийн тэн хагастай тэнцэх хөрөнгийн санг эзэмшдэг. Эдгээр банкууд нь хянамгай хөрөнгийн нөөцөд тавигдах шаардлагын олон улсын стандартыг баримталж ажилладаг, зээлийн консерватив бодлоготой, сүүлийн үеийн банкны технологитой, ерөнхийдөө сайн менежмэнттэй бөгөөд гадаадын иргэдийг данс нээхэд Монгол иргэдтэй ижил нөхцөлтэйгөөр нээлттэй үйлчилдэг байна. Хэрвээ Монголын банкны салбарт дахин хүнд хэцүү үе тулгарвал дээрх 2 банк саад бэрхшээлийг давж туулах чадвартай гэж үзэж болно.

1999 оноос 2008 оны сүүл хүртэл МБ нь төлбөрийн чадваргүй, эсвэл хууль бус үйлдэл гаргасан арилжааны банкуудын үйл ажиллагааг зогсоохоос татгалзаж байжээ. 2008 оны сүүлээр МБ Монголын 4 дэх том банкыг шүүхээс тогтоосон талд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ихэнх хадгаламж нь баталгаажсан байсан бөгөөд хадгалуулагчид 150 сая гаруй ам. долларын төлбөр төлсөн нь жилийн ДНБ нь 5 тэрбум ам. доллар байсан эдийн засгийн хувьд хангалтгүй мөнгөн дүн юм. 2009 онд Монголын 5 дахь том банк шүүхээс тогтоосон талд шилжүүлэгдэхээр болж, 2010 онд дунд хэмжээний хоёр банк нэгдсэн байна. 2013 онд МБ төлбөрийн чадваргүйн улмаас Хадгаламж банкыг бүрмөсөн хааж, төрийн өмч бүхий Төрийн банктай нийлүүлжээ.

МБ болон Монголын санхүүгийн систем ийнхүү урт удаан хугацаанд үргэлжилсэн төлбөрийн чадваргүй байдлыг давж гарч байгаа ч МБ хадгаламж эзэмшигчид болон банкны тогтолцоог хамгаалах арга хэмжээ авахаас өмнө татан буугдсан бүх банкууд сүйрлийн ирмэгт тулсан байдалтай байжээ. Монголд гардаг бусад бүх асуудлуудын нэгэн адил, хүндрэлтэй банкуудад үйлчлэх хууль тогтоомж, процедур байхгүй байгаадаа биш, харин хянамгай хөрөнгийн нөөцөд тавигдах шаардлагууд, банкны менежмэнт, компанийн засаглал болон идэвхгүй зээлтэй холбоотой дүрэм журмыг яг таг хэрэгжүүлэх ёстой МБ-ын банкны хяналтын хувьд хүчин чадал, хүсэл эрмэлзэл байхгүй байгаатай салшгүй холбоотой.

10.   Төрийн өмчит компаниудын зүгээс гарч буй өрсөлдөөн

Монголд эрчим хүч, уул уурхай болон тээвэрлэлтийн салбарт төрийн өмчит олон компаниуд байдаг. Хөрөнгө оруулагчид эдгээр салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч, зарим тохиолдолд тодорхой бус зохицуулалтын бүтэцтэй байдаг нь өрсөлдөөн болон хөрөнгө оруулагчийн нэвтрэн орох боломжийг хязгаарладаг. Үнэндээ гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид өнөөгийн тогтолцоо нь хувийн хэвшлийн компаниуд гэхээсээ илүү ТӨК-иудад илүү ээлтэй байна гэж үзэж байна. Гэвч, 2014 оны эхээр МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Ухаалаг ЗГ” санаачлагын хүрээнд ТӨК-иудыг хувьчлах бодлого бий болгосон. 2014-2015 он гарсаар УИХ ч, хоёр удаа сэлгэгдсэн ЗГ ч Ерөнхийлөгчийн энэ уриаг залгамжлан дэмжсэн боловч, ТӨК-иудын хувьчлах талаар одоог хүртэл хууль тогтоомжийн болон захиргааны бүтэц хүрээ боловсруулагдаагүй байна.

МУ-ын ЗГ нь Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын болон төрийн өмчит компаниудад хамаарах Өрсөлдөөний тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. Бодит байдал дээр төрийн өмчит болон хувийн хэвшлүүдийн хоорондын өрсөлдөөн багассан нь ихэнх төрийн өмчийн оролцоотой компаниуд хувьчлагдсанаас болсон юм. Энэ ангилалд багтаагүй салбар гэвэл төрийн өмчит цахилгаан станц, харилцаа холбооны компаниуд, төрийн өмчит нисэх онгоцны компани, төрийн өмчит төмөр зам (тал хувийг нь Орос эзэмшдэг), хэд хэдэн нүүрсний уурхай, хайлуур жоншны уурхaй болон томоохон зэсийн уурхай болон зэс баяжуулах байгууламж (тал хувийг нь бас Орос эзэмшдэг) байна. Одоогоор Монгол, Хятад, Япон, Европ, Канад болон АНУ-ын компаниуд Монгол дахь сэргээгдэх болон уламжлалт цахилгаан үүсгүүрийн боломжийг хараад байна. Гэвч, хувийн хэвшлийн цахилгааны үүсгүүрийн талаарх зохицуулалтын болон хуулийн бүтцийг сайжруулж, тариф нь арилжааны шилдэг туршлага, зардлыг бодитоор нөхөх тухай асуудлуудыг тусгахаас нааш цөөн хэдэн хөрөнгө оруулагчид л цахилгаан үүсгүүрт хөрөнгө оруулах талтай.

Төмөр замын хувьд МУ нь Оросын ЗГ-тай хамтран эзэмшдэг одоогийн төмөр замыг хувьчлах төлөвлөгөөгүй байгаа боловч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар хувийн хэвшлийн компаниуд шинэ төмөр зам барьж, ажиллагаанд оруулж, улмаар төрд шилжүүлж болохоор заасан байна. Энэ хуулийн дагуу хэд хэдэн хувийн уул уурхайн болон гадаадын төрийн өмчит компаниуд төмөр замын шугам тавих төсөл боловсруулан өөрсдийн нүүсний уурхайгаас Хятадын хил, эсвэл Транс-Сибирийн төмөр замтай нийлэх одоо ажиллаж буй шугам хүртэл шинэ шугам барих гэрчилгээгээ авсан байна. Одоогийн МУ-ын төмөр замын бодлогоор Өмнөговийн гол нүүрсний ордуудыг холбох төмөр зам нь Хятадын зах зээлтэй холбогдохоос өмнө Оросын Номхон далайн боомттой эдгээр ордыг холбохыг шаардаж байгаа юм. Цаашилбал, эдгээр төслүүдэд Оросын нарийн төмөр замыг ашиглан Оростой холболт хийсний дараагаар л зөвхөн олон улсын нарийн төмөр замыг (Хятад, АНУ-д ашигладаг) хэрэглэж болно гэж заасан байна. МУ-ын ЗГ-ын тайлбарлаж буйгаар ингэснээр Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүний хувьд зөвхөн Хятад гэсэн цорын ганц зах зээлээс хараат бус байхаас сэргийлэх юм. Оросын талын шугам тавигдсаны дараа Хятад талын шугам тавигдаж, төмөр зам барих ажил дундаа орж байна. 2015 оны 4-р сарын байдлаар, Өмнөговь дахь уул уурхайн төмөр замыг барихтай холбоотой асуудлуудыг УИХ хэлэлцэх ажил үргэлжилсээр байна.

Засгийн газар уул уурхайн бизнес рүү дахин орлоо

МУ-ын ЗГ компаниуд болон бусад арилжааны хөрөнгүүдийн эзэмшлээс өөрийгөө чөлөөлөх хандлагатай байгаа ч, 2006 оны Ашигт малтмалын тухай хууль (2014 онд шинэчлэн найруулсан) болон 2009 оны Цөмийн энергийн тухай хууль нь төрийг уул уурхайн бизнест хэвээр нь үлдээж байна. Эдгээр хуулийн дагуу, МУ-ын ЗГ үндэсний стратеги бүхий гэж үзэж байгаа тодорхой ордын хувьд 34%-аас 100% хүртэлх хувь нийлүүлэгчийн хөрөнгийн хувьцааг худалдан авах эрхтэй гэж заасан байна. Худалдан авсан тэр даруйдаа эдгээр хөрөнгө нь төрийн өмчит хувьцаат компаниуд болох ураны бус уул уурхайн хөрөнгийн Эрдэнэс MGL болон ураны нөөцийн МонАтомын өмч болох юм. Төрийн бүрэн эрх, мандатын хүрээнд эдгээр компаниудыг үйл ажиллагаанаас олох ашиг орлогыг Монголчуудад үр ашигтайгаар зарцуулахыг шаардаж байна.

Орлогын удирдлага болон уул уурхайн ашиглалтын тухайд төр нь хувь нийлүүлэгчийн хөрөнгө эзэмшигчийн хувьд ямар үүрэг рольтой байх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байсаар байна. Хөрөнгө оруулагчид МУ-ын ЗГ хууль зохицуулагчийн хувьд ч, өмч эзэмшигч-операторын хувьд ч тэр ашиг сонирхлын зөрчилдөөнийг шийдвэрлэх хүчин чадалтай эсэх дээр шүүмжлэлтэй хандаж байна. Ялангуяа тэд ЗГ-ын дотоодын худалдан авалт, хөдөлмөр эрхлэлт болон орлогыг аль болох дээд хэмжээнд аваачих эсэн хүсэл эрмэлзэл нь уул уурхайн төслүүдийн удаан хугацааны арилжааны боломжийн замыг хаах вий гэж болгоомжилж байна. Хөрөнгө оруулагчид уул уурхайн эзэмшигч болон операторын хувьд МУ-ын ЗГ-т итгэл хүлээлгэсэн хариуцлагыг гүйцэтгэх чадавхи байгаа юу гэдэгт мөн эргэлзэж байна. Жишээлбэл, Эрдэнэс Таван Толгойн (ЭТТ) уурхайгаар дамжуулан МУ-ын ЗГ Хятадын төрийн өмчит компаниас нүүрсний 250 сая ам долларын урьдчилгаа төлбөр авсан. Энэ санхүүжилтыг уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардалд зарцуулахаар ЭТТ-д үлдээхийн оронд МУ-ын ЗГ 2012 онд уул уурхайн орлогоос Монголын нийт хүн амд сар бүр бэлэн мөнгөөр тараагдах Хүний хөгжлийн санд зориулж 200 сая ам долларын төлбөрийг нэхэмжилсэн байна. Хятадын ТӨК-д төлөх ЭТТ-н өрийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа бөгөөд ЭТТ төрийн болон хувийн хэвшлийн компаниудад нийт 700 сая гаруй ам долларын өртэй ч ЭТТ-н тухай сайн мэдэх хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар өр барагдуулалт зогсонги байдалтай байна.

Хөрөнгө оруулагчид МУ-ын ЗГ нь стратегийн уул уурхайгаас хөрөнгийн бирж дээр нийтийн анхдагч санал болголтоор олсон хөрөнгө капитал зэрэг цаашид уул уурхайгаас олох ашиг орлогоо хэрэггүй зардалд зарцуулах вий хэмээн эмзэглэж байна. Цаашилбал, МУ-ын ЗГ нь төрийн өмчит компаниудыг Монголын хүн амд төлбөр шилжүүлэх механизм гэж харахаасаа илүү компанийн ашиг сонирхлыг хамгаалах заавал биелүүлэх ёстой баталгаажуулалтаар хангах хэрэгтэй болно. Ажиглагчдын үзэж байгаагаар МУ-ын ЗГ нь бусад бүх компаниудад ногдуулдаг хууль эрхзүйн болон зохицуулалтын тавигдах шаардлагуудаа төрийн өмчит уул уурхайн компаниудад ногдуулахгүй байх гэж эмээж байна. Төрийн өмчит ЭТТ-н жишээн дээр энэ нь тод харагдсан юм. Ер нь Монголд хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд нүүрсний уул уурхайн холбогдох байгаль орчны болон ашиглалтын зөвшөөрөл хүсч, батлуулахад наад зах нь 2 жил шаардагддаг. Гэвч ЭТТ 2011 онд үүсгэн байгуулагдсанаас одоог хүртэл МУ-ын ЗГ бусад уурхайнуудад тавьдаг шаардлагын нэгэн адил ЭТТ-н үйл ажиллагаа явуулж буй хоёр уурхайгаас хууль эрхзүйн болон зохицуулалтын тавигдах шаардлагуудыг дагаж мөрдөхийг шаардсан тохиолдол харагдахгүй байна. Цаг хугацааны хувьд эргэж харвал ихэвчлэн удаан хугацаа, өртөг зарцуулагдах зөвшөөрөл батлуулах үйл явц ч ЭТТ дээр харагдаагүй. Иймэрхүү томоохон ТӨК-иудыг илүүд үзэж байгаа харьцаа нь МУ-ын ЗГ ТӨК-иудад зориулсан нэг стандарттай бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай болон хувийн хэвшлийн дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад зориулсан өөр стандарттай болохыг харуулж байна. Мөн ТӨК-иуд нь хууль эрхзүйн тавигдах шаардлагын хувьд илүү хөнгөвчилсөн, эрх үүргээс чөлөөлөгдсөн байдалтайгаар өртөг зардлын хувьд давуу талтай нь илт байна.

ТӨК-иудын байгууллагын засаглалын тухай ЭЗХАХБ-ын удирдамж

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Төрийн өмчийн хороо (ТӨХ) нь Монголын ихэнх ТӨК-иудыг хянаж ажилладаг (Монголын хөрөнгийн бирж, Оюу Толгой, Таван Толгойн уурхайнууд, тодорхой уурхайн өмч, ураны өмч болон төмөр замын компаниудыг оролцуулахгүй). ТӨХ ч бай, эсвэл бусад аж ахуйн нэгжийн удирдлаганд байдаг ч бай, бүх ТӨК-иуд ерөнхийдөө Ерөнхий сайд болон парламентад ажлаа тайлагнадаг. Хувийн хэвшлийн компаниудаас шаарддагтай нэгэн адил ТӨК-иудаас ил тод тайлагнах, мэдээлэх, нягтлан бодох бүртгэл болон тайлагналтын хувьд олон улсын шилдэг туршлагын мэргэжлийн түвшинд баримт бичгээ бүрдүүлэхийг шаарддаг. ТӨК-иуд олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилт эрж хайж байгаа тохиолдолд эдгээр дүрэм журмыг баримтлах нь зүйтэй. Гэвч олон улсын шилдэг туршлагууд институцчлэгдээгүй, заримдаа Монголын хууль тогтоомжтой зөрчилддөг тул маш олон ТӨК-иуд одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй дүрэм журмыг баримтлахаас өөр аргагүй болдог. Нөгөө талаар, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олон улсын дүрэм журмыг баримталдаг учраас компанийн засаглал, менежмэнт, ил тод мэдээлэх, тайлагнах болон нягтлан болох бүртгэлийн хувьд харилцан уялдаагүй байдалд хүргэдэг.

Монголын ТӨК-иуд ТӨК-иудад зориулсан байгууллагын засаглалын тухай ЭЗХАХБ-ын удирдамжийг баримталдаггүй:  oecd.org .

Үндэсний баялагийн сан

2008 онд УИХ Хүний хөгжил санг (ХХС) бий болгосон нь гаднаас харахад Монголын анхны үндэсний баялагийн сан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ үндэсний баялагийн сан шиг ажилладаггүй. Тус хуулийн зорилго нь иргэн бүрт 1,000 ам доллар хол давсан бэлэн мөнгө тараана гэсэн сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтаа гүйцэлдүүлэх явдал байсан бөгөөд ингэснээр нийт хүн ам Монголын ашигт малтмалын баялагаас хүртэх боломжтой болох юм. ХХС нь том, дунд зэрэг болон бага хэмжээний төслүүдийг оролцуулаад нийт уул уурхайн салбарын ашиг орлого, албан татвар болон нөөц ашигласны төлбөрөөс бүрдэнэ. Үндсэндээ ХХС нь уул уурхайн орлогыг Монголын иргэдэд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, моргейжийн дэмжлэг болон бусад зээлийн баталгаа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр зэрэг нийгмийн халамж хэлбэрээр хуваарилах арга хэрэгсэл юм. МУ-ын ЗГ-т ХХС-г Монголын хөрөнгө оруулагчдыг гадаадад таниулах, эсвэл Монгол руу ГШХО-ыг татахад хөдөлгөх хүч болгон ашиглах төлөвлөгөө байхгүй байна. Энэ ч утгаараа ХХС болон хувийн хэвшлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хооронд зөрчилдөөн харагдахгүй байгаа юм. 2014 онд үндэсний баялагийн сан бий болгох шинэ хуулийн саналыг боловсруулна хэмээн парламент хэлэлцэж, Сангийн яамны мэргэжилтнүүд олон нийтэд мэдээлж байсан. Гэвч 2015 оны 4-р сарын байдлаар ийм хуулийн санал парламентын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтанд байхгүй байгаа юм.

2011 онд УИХ томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, бүтээгдэхүүн экспортлодог салбаруудыг дэмжих гэсэн маш тодорхой зорилготойгоор Монгол улсын Хөгжлийн банкыг үүсгэн байгуулсан (МУХБ). Хөгжлийн банкны эхний ээлжийн төлөвлөгөө нь ноолуур боловсруулах, төмөр зам, цахилгаан болон газрын тос боловсруулахад хөрөнгө оруулах явдал байсан. МУХБ-ны төрийн зээлийн облигац гаргалтын эхний хэсэг нь ойролцоогоор 600 сая ам доллар байсан бөгөөд үүний дараагаар 500 сая ам. долларын нэмэлт зээл авсан байна. МУХБ-ын хөрөнгө оруулалтын практик нь Монгол дахь ГШХО-ад одоогоор үр нөлөө үзүүлээгүй байна.

МУ 2010 оны 9-р сарын 30-нд эцэс төгсгөл болсон ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийн нэгэн хэсэг болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг (ТТБТХ) 2010 онд баталсан (2015 онд шинэчлэн найруулсан). Төрийн өөртөө үүрч болох төсвийн өрийн асуудалд хууль эрхзүйн хязгаарлалт тавихын хажуугаар ТТБТХ нь тогтворжуулах санг бүрдүүлж урьдчилан тогтоосон бүтцийн орлогын тооцоо бүхий тодорхой уул уурхайн орлогыг энд төвлөрүүлэх юм. Улмаар энэхүү хадгаламжийг эдийн засаг уналтанд орсон үед төсвийг санхүүжүүлэхэд ашиглаж болно. ТТБТХ-ийн дагуу, Төсвийн тогтворжуулалтын сангaас (ТТС) арвижуулсан хадгаламжийн нэг хэсгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зарцуулж болно гэж заажээ. Тухайлбал, ЗГ нь энэ мөнгийг үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд МУХБ-ны санал болгож буй урт хугацааны үнэт цаасыг худалдаж авахад зарцуулж болно. МУ уул уурхайн орлогын ашгийг хүртэж байсан туршлага хараахан байхгүй учраас, ЗГ болон УИХ уул уурхайн ашиг орлогыг ХХС болон ТТС-д хэрхэн хуваарилах нь одоогоор тодорхойгүй байна.

11.   Компанийн нийгмийн хариуцлага

Монголд компанийн нийгмийн хариуцлага (KHХ) хөгжлийн анхан шатандаа явж байна. Ихэнх барууны компаниуд орон нутгийн олон нийттэй хамтран ажиллахаар сайн санааны үүднээс хүчин чармайлт гаргаж байна. Эдгээр хүчин чармайлт нь ихэвчлэн худаг, цахилгаан хангамж, эмнэлэг, сургууль зэрэг дутагдаж байсан дэд бүтцээр хангах, эсвэл ном, сурах бичиг, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг боловсролын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүд хэлбэрээр биелэлээ олдог. Томоохон барууны компаниуд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн КНХ-ын жишгийг даган Монгол орон даяар КНХ-ын төрөл бүрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг бол, хангалттай санхүү, нөөц бололцоогүй жижиг компаниуд ихэвчлэн үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрийн хүрээнд КНХ-ын ажил төдийгөөр хязгаарлагддаг. Монголын томоохон компаниуд л тогтмол КНХ-ын үйл ажиллагааг санхүүжүүлдэг бол жижиг, дунд хэмжээний компаниуд дандаа биш ч ерөнхийдөө хязгаарлагдмал нөөц бололцооны улмаас КНХ-ын үйл ажиллагаа хийдэггүй. Ер нь бол үйл ажиллагаа явуулж буй олон нийт иргэдийн дунд КНХ-тай компаниуд нэр хүндтэй байдаг. Үндэсний хэмжээнд КНХ-ын үйл ажиллагаа нь олон нийтийн итгэлийг олох төдий хийгдсэн тохиолдолд үүний хариу үйлдэл нь зарим улс төрчид сайшаан магтахаас авахуулаад зарим иргэний нийгмийн бүлгүүдийн буруушаасан хандлага хүртэл янз бүр байдаг. (Монгол дахь КНХ-ын талаар АНУ-ын ОУХА-ийн ивээн тэтгэсэн Бизнесийн плюс санаачлагын цахим хуудсыг харна уу: bpi.mn . КНХ-тай холбоотой асуудал дээр АНУ-ын ЗГ ямар байр суурьтай байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын ЗГ-ын бизнес, хүний эрхийн чиглэлээр баримтлах бодлогыг харна уу:  humanrights.gov ).

Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудад зориулсан КНХ-ын үйл ажиллагаанд тавигдах өргөн хүрээ бүхий хууль эрхзүйн шаардлага одоогоор байхгүй. (Тайлбар: КНХ-ыг АНУ-д хуулийн хүрээнд шаарддаггүй.) Гэвч, 2014 онд шинэчлэн найруулсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын болон уул уурхайн компаниудаас үйл ажиллагаа явуулж буй сумдын орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг шаарддаг. Уул уурхайн яамны мэргэжилтнүүд, энэ нь МУ-ын ЗГ нь орон нутгийн хөгжлийн асуудлаар компаниуд сумдын засаг захиргаатай хэрхэн ажиллахыг хуульчилж, стандарт зааж өгч байгаа юм гэж тайлбарлаж байна. Бидний одоогоор мэдэж байгаагаар эдгээр уул уурхайн КНХ-ын стандартыг хуульчилж батлаагүй байна.

Үндэстэн дамнасан компаниудын тухай ЭЗХАХБ-ын удирдамж

МУ-ын ЗГ дотоодын ТББ-ууд болон олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу компаниудыг КНХ-ын практиктай болохыг уриалан ятгахын тулд бүрэн эрх мэдлээ ашиглаж байна.  Гэвч эдгээр уриалга нь ЭЗХАХБ-ын Үндэстэн дамнасан олон улсын компаниудад зориулсан удирдамжийн зарчмууд болон Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах Нэгдсэн үндэстний байгууллагын зарчмуудтай нийцэхгүй байна (ЭЗХАХБ: mneguidelines.oecd.org ; НҮБ-ын зарчмууд:  ohchr.org ).

12.   Улс төрийн үймээн самуун

МУ улс төрийн хувьд тайван, тогтвортой орон бөгөөд улс төрийн хүчирхийлэл буюу үймээн самуун ховорхон тохиолддог. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд 11 удаагийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг амжилттай зохион байгуулсан боловч 2008 оны 7-р сарын 1-нд маргаантай болсон парламентын сонгуулийн дараагаар богинохон боловч хурцадсан иргэний үймээн самуун дэгдэж байсан юм. Энэ үймээн самууны үеэр таван хүн алагдаж, улс төрийн намын төв байр шатсан байна. Энэ хүчирхийллийг тухайн үед тэр даруй зогсоож, хэв журманд нь буцааж оруулсан бөгөөд иймэрхүү хурцадсан иргэний үймээн самуун түүнээс хойш дахиж болоогүй юм. Үүний дараагаар жил хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль нам тайван болж тухайн үед албан тушаал гүйцэтгэж байсан ерөнхийлөгч ялагдлаа хүлээн дараах өдрөөс нь ажлаа хүлээлгэн өгч удаахь ерөнхийлөгч ажлаа хүлээж авсан байна. Сүүлийн үед Монголд улс төрийн хувьд эрч хүчтэй, амжилттай, тайван замаар өрнөсөн хэд хэдэн сонгуулиуд (2012 оны 6-р сард парламентын, 2012 оны 11-р сард орон нутгийн болон 2013 оны 6-р сард Ерөнхийлөгчийн сонгууль) болж өнгөрсөн бөгөөд ерөнхийдөө сонгогчдын ирц сайн, кампанит ажлууд ч нам тайван болж өнгөрсөн байна. Парламентын сонгуулиуд ЗГ-ыг өөрчлөхөд хүргэсэн бол, Ерөнхийлөгчийн сонгуулиар албан тушаалд нь улируулан сонгосон юм.

Улс төрд ашигт малтмал, нөөц баялагийн хувьд үндсэрхэг үзэл бүхий өнгө аяс сүүлийн үед нилээд ажиглагдаж байна. Хэвлэл мэдээлэл болон ажиглагчдын мэдээлж буйгаар Монголын нөөц баялагийг Монголчуудын эрх ашгийн төлөө байгаль орчны хувьд ээлтэй, соёлын хувьд эмзэг, болгоомжтойгоор Монголчууд өөрсдөө хөгжүүлэх ёстой гэсэн үзэл санаанд тулгуурласан хүн амын доторх тодорхой бүлгүүдийн дунд гадаадынхны эсрэг үзэл газар авч байгаа явдал юм. Эдгээр боломжлол нь ихэнхдээ тайван замаар хийх тэмцлийг өдөөдөг байсан бол 2013 оны 9-р сард Засгийн газрын ордны гадаа болсон тэмцлийн үеэр агаарт хий буудан ордны ойр хавийн хоёр ч барилга дотор тэсрэх бөмбөг байрлуулсан байна. Хэн ч гэмтээгүй ба гэмт хэрэгтнүүдийг баривчилж шийтгэсэн бөгөөд иймэрхүү явдал дахиж гараагүй байна.

Энэхүү үндсэрхэг үзэл баримтлал нь 1987 онд Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш Америкийн эсрэг аливаа гэмт үйлдэл, эсвэл Америкийн төсөл, байгууламжинд улс төрийн сэдэл бүхий хор хохирол учруулаагүй байна. Гэвч, сүүлийн гурван жилийн хугацаанд зарим нийтлэлчдийн үзэж байгаагаар Монголд Хятад, Вьетнам, Өмнөд ба Хойд Солонгосын иргэдийн эсрэг үзэн ядалт улам ширүүссэн гэжээ. Энэхүү дайсагнал нь Монголд амьдарч буй Хятадууд болон Солонгосчуудын өмч хөрөнгөнд зүй бусаар халдсан хэргүүд, улмаар Хятадуудын эсрэг бие махбодийн хүчирхийлэл, өмч хөрөнгө рүү нь дайрсан тохиолдлууд болон цөөн тооны Солонгос, Вьетнам иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргүүд үйлдэхэд хүргэжээ. Монголд амьдарч буй Европын болон Америкийн иргэдийн эсрэг ховор бөгөөд маш цөөхөн бие махбодийн хүчихийлэл үйлдэгдсэн байна.

2005 оноос хойш АНУ-ын ОУХА, Вашингтон дахь АНУ-ын ОУХА болон Азийн сантай хамтран Монгол дахь авлигыг үнэлж байна. (АНУ-ын ОУХА-ийн тухай: www.usaid.gov/mn.) Эдгээр олон удаагийн хяналт дүгнэлтээр авлигын боломж нь “жижиг сажиг” гэгдэх захиргааны түвшинд ч, “дээгүүр” гэгдэх элитийн түвшинд ч аль алинд нь өсөн нэмэгдсээр байгааг олж мэджээ. Авлигын дээрх хоёр төрлийн талаар Монголчууд ч, хөрөнгө оруулагчид ч санаа зовних ёстой бөгөөд “дээгүүр” гарч байгаа авлига нь эцсийн дүндээ улс орны ардчилал, хөгжилд хүрэх замаас хазайх, энэ үйл явцыг удаашруулах, эсвэл сөрөг үр нөлөө үзүүлэхүйц эдийн засаг, улс төрийн эрх мэдлийн хоорондын холбоосыг улам зузаатган бэхжүүлдэг учраас үүнийг ноцтой заналхийлэл гэж үзэх ёстой. АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй хийгдсэн судалгааны ажлаас иш татсан мэдээллүүдийг АНУ-ын ЭСЯ-ны жил бүр гаргадаг Монгол улсын Хүний эрхийн тайлан (МУХЭТ) болон Хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэлд тусгасан байгаа. МУХЭТ-г эндээс харна уу:  state.gov .

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Авлигын эсрэг хууль

2006 онд УИХ Авлигын эсрэг хууль (АЭХ) баталсан нь Монгол улс авлигын эсрэг хийж буй хүчин чармайлтын хувьд чухал алхам болсон. Түүнчлэн МУ-ын Эрүүгийн хуулиар төрийн албан хаагч хээл хахууль авсан тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 5 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ялаар шийтгэхээр заасан. Төрийн албан хаагчид хээл хахууль өгсөн тохиолдолд мөн хуулиар шийтгэнэ. Тус АЭХ-иар авлигын хэргийг мөрдөн шалгах хариуцлага бүхий гол агентлаг болох Авлигатай тэмцэх газрыг (АТГ) үүсгэн байгуулсан юм. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөн төрөл бүрийн авлигын хэргүүдийг шалгадаг бөгөөд ихэвчлэн АТГ-т холбогдох мөрдөн байцаалтанд нь тусладаг. (АТГ-ын үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хийж ирсэн үйл ажиллагааг нь Монгол дахь Азийн сангийн цахим хуудаснаас харна уу:  asiafoundation.org .)

2013 оны МУХЭТ-д АЭХ-ийн хэрэгжилт тууштай биш байгаа нь ЗГ-ын бүх түвшинд авлига гарах боломж бүрдэхэд хүргэж байна гэж дурджээ. Авлига гарахад нөлөөлж буй хүчин зүйлс нь ашиг сонирхлын зөрчилдөөн, ил тод бус байдал, мэдээллийн хүртээмжгүй байдал, ЗГ-ын ажилтнуудыг хамгаалах зохих ёсны хaмгаалалтгүй төрийн албан хаагчдын үйлчилгээний тогтолцоо болон гол институциудыг хянах ЗГ-ын хяналт сул байгаа явдал юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд аливаа ял шийтгэлийн хувьд халдашгүй дархан байдалтай байдаг нь авлигатай холбоотой хэрэгт буруутгагдсан ч шийтгэгдэхгүй өнгөрч байгаа нь авлигын мөрдөн байцаалтын хамрах хүрээг маш өргөн хүрээтэйгээр хязгаарлахад хүргэж байгаа юм. Хэдийгээр тийм боловч, авлигатай холбоотой хэргүүд 2013-аас 2014 оныг дуустал өсөн нэмэгдсээр байсан ч 2015 онд намжаагүй бөгөөд улс төрийн ертөнцийн томоохон хэд хэдэн албан тушаалтнуудыг хамарсан боловч тэдгээрийн улс төрийн сэдлийн талаарх асуулт хариулагдаагүй үлдсээр байна.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенц , ЭЗХАХБ-ын Хээл хахуультай тэмцэх конвенц

МУ нь Нэгдсэн үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенцид (НҮБАЭК) нэгдэн орсон боловч, Олон улсын бизнесийн ажиллагаанд гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхтэй тэмцэх тухай конвенцэд (Хээл хахуулийн эсрэг конвенц) нэгдээгүй. (НҮБАЭК:  unodc.org ; Хээл хахуулийн эсрэг конвенц:  oecd.org .)

Авлигын тухай мэдээлэх байгууллагууд

Авлигатай тэмцэх газрын (АТГ) ажилтан

ХАЯГ 5-р хороолол, Сөүлийн гудамж 41 Улаанбаатар хот, Монгол улс 14250

УТАСНЫ ДУГААР Утас: +976-70110251; 976-11-311919 Факс: +976-7011-2458

ЦАХИМ ШУУДАН: contact@iaac.mn

Трансперэнси интернейшнл Монгол байгууллагатай холбогдохыг хүсвэл:

НЭР: Лхагважавын Төр-Oд, Монгол дахь салбарын захирал

ХАЯГ Зориг сан, 2 давхар Энх тайвны өргөн чөлөө 17, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

УТАСНЫ ДУГААР Утас: +976 9919 1007; +976 9511 4777; +976 9559 9714 Факс: +976 7015 4250

ЦАХИМ ШУУДАН: lturod@gmail.com

14.   Хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ

Монгол улс АНУ-тай хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ байгуулсан. Уг гэрээг эндээс харна уу: 2001-2009.state.gov .

Татварын тухай хоёр талт гэрээ

МУ нь АНУ-тай татварын хоёр талт гэрээ байгуулаагүй байна. МУ-ын ЗГ-ын бусад улс үндэстнүүдтэй байгуулсан татварын хоёр талт гэрээний жагсаалтыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) цахим хуудаснаас харна уу:  investmentpolicyhub.unctad.org . 2015 оны 2-р сард МУ-ын ЗГ Япон улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээнд (EPA) гарын үсэг зурсан. Үүний дараагаар МУ-ын УИХ EPA-г соёрхон баталсан боловч Япон улсын хууль тогтоох байгууллага энэ гэрээг хараахан батлаагүй байна. EPA-ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  mofa.go.jp .

15.  OPIC болон бусад хөрөнгө оруулалтын даатгалын хөтөлбөр

АНУ-ын ЗГ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC) [www.opic.gov] нь Монголын эдийн засгийн ихэнх салбарт үйл ажиллагаа явуулж буй Америкийн хөрөнгө оруулагчдад зээлийн болон улс төрийн эрсдэлийн даатгалд хамрагдахыг санал болгодог. Түүнчлэн АНУ, Монгол улсын хооронд хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын урамшууллын гэрээ нь МУ-ын ЗГ-аас Монголд OPIC-ийн санхүүжилттэй хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд гадаадынхныг Монголчуудтай нэгэн адил авч үзэхийг шаарддаг. Жишээлбэл, энэ гэрээний дагуу OPIC-ийн зээл авч буй компанийн уул уурхайн зөвшөөрлийг  OPIC-ийн барьцаанд тавьж болох бөгөөд ердийн жишгээр бол гадаадын санхүүгийн компаниудад ийм эрх байдаггүй. Хаана OPIC гэрээ хэлэлцээр байгуулсан тухай хөдөлгөөнт газрын зургийг эндээс харна уу:  opic.gov . АНУ-ын Экспорт-Импортын банк (EXIM: exim.gov ) нь төрийн салбарт богино, дунд болон урт хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд, хувийн хэвшлийн салбарт богино ба дунд хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд зориулж Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьдаг. МУ нь Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын (ОТХОББ: miga.org ) гишүүн юм.

МУ-ын хөдөлмөрийн насныхан ерөнхийдөө боловсролтой, залуу бөгөөд дасан зохицох чадвартай боловч ихэнх мэргэжлийн салбарт академик зэрэг, мэргэжлийн сургалт, ур чадвар шаардсан төрлүүдэд хүний нөөцийн хомсдолтой. Эдгээр хомсдолд бүх төрлийн инженерүүд болон барилгын салбар дахь бүх мэргэжлийн ажилтнууд багтана. (Хөдөлмөрийн зах зээл дээрх хэрэгцээ шаардлагын тухай дэлгэрэнгүйг эндээс харна уу:  mca.mn .) Мэргэжлийн ур чадваргүй хөдөлмөрийн нөөц бол хангалттай байгаа. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд дээрх хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд ажилтнуудыг дотоодод сургаж, тэднийг тогтвортой ажиллуулахын тулд цалинг нь нэмж, эсвэл Монголд байхгүй ур чадвар, экспертээр хангахын тулд гадаадын ажилтнуудыг авч ажиллуулдаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиуд тийм ч их хязгаарлалттай биш. Хөрөнгө оруулагчид МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу ажилд авч байгаа л бол хөдөлмөрийн бирж, агентлагаар дамжуулалгүй ажилчдыг авч ажиллуулж болно. Монгол улсын хуулиар Монгол хүн тухайн ажил үүргийг гадаадын иргэний нэгэн адил гүйцэтгэж чадах хөдөлмөрийн тодорхой ангиллуудад Монгол ажилчдад ажил олгохыг компаниудаас шаарддаг. Энэ хууль нь ерөнхийдөө ур чадвар шаардахгүй хөдөлмөрийн ангилалд хамаарах бөгөөд Монголд одоогоор байхгүй мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаардсан өндөр түвшний салбарт хамааралгүй. Гэвч, ажил олгогч Монголын иргэн бус өөр иргэншилтэй хүнийг ажилд авахыг хүссэн ч Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авч чадахгүй бол ажил олгогч сар тутам эрхээс чөлөөлөх төлбөр төлж болно. Төслийн чухал ач холбогдлын зэрэглэлээс хамааран Хөдөлмөрийн яам нь ажил олгогчдыг ажилтан тус бүрт төлөх эрхээс чөлөөлөх төлбөрийн 50%-ийг хөнгөвчилж болно. Гэвч, гадаад дотоодын компаниуд зохих түвшинд Монголчуудыг ажилд авахаас татгалзсан гэж үзэх олон нийтийн дундах сөрөг ойлголтын улмаас эрхээс чөлөөлөх зөвшөөрөл авахад хүндрэлтэй гэж ажил олгогчид мэдээлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь ажилчдад ямар нэгэн урьдчилсан зөвшөөрөл, хэт их тавигдах шаардлагагүйгээр өөрсдийн хүссэнээр хараат бус эвлэл болон мэргэжлийн байгууллага байгуулах, элсэн нэгдэх эрх олгодог бөгөөд ажил хаях болон хамтын хэлэлцээр хийх эрхүүдийг нь хамгаалсан байдаг. Гэвч, зарим хууль эрхзүйн заалтууд гадаад ажилтнууд, тодорхой төрийн албан хаагчид болон албан ёсны хөдөлмөрийн гэрээгүй ажилчдын тухайн бүлгүүд бүгд эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтанд орох эрхтэй хэдий боловч дээрх эрхүүдээ эдлэхэд нь хязгаарлалт тавьдаг байна. Энэ хууль нь ажилчдын ялгаварлан гадуурхалтгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хамгаалдаг бөгөөд ЗГ ч энэ эрхийг ерөнхийд нь хамгаалсан байдаг. Тус хуулиар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг буцааж ажилд нь авах заалттай боловч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) энэ заалт тэр болгон хэрэгждэггүй гэж мэдэгджээ. МҮЭХ-ны мэдээлж буйгаар, зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэхэд саад бэрхшээлтэй учирч байсан бол нөгөө нэг хэсэг нь байгаа эвлэлийг сулруулах алхам хийж байсан байна. Тухайлбал, зарим компаниуд үйлдвэрчний эвлэлийн татварт ажилтнуудын цалингаас суутгасан боловч үүнийг өөр зорилгоор ашиглан үйлдвэрчний эвлэлд уг мөнгийг төлөөгүй байна. Зарим ажил олгогчид ажилчдад хуулиар тийм эрх байдаг ч ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг нь хориглож байжээ. Зарим ажил олгогчид хамтын гэрээ хэлэлцээрийг хийхээс татгалзах зэргээр ажилчдын хамтын гэрээ хэлэлцээрийн эрхийг зөрчсөн тохиолдол гарчээ.

Хамтын гэрээний тухай хууль нь ажил олгогчид, ажилчид, үйлдвэрчний эвлэлүүд болон ЗГ хоорондын харилцааг зохицуулдаг. Цалин хөлс болон бусад хөдөлмөрийн нөхцлүүдийг ажил олгогч (төрийн эсвэл хувийн хэвшлийн) болон ажилчид хоорондоо, зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн саналыг оролцуулан тогтоодог. Хамтын гэрээ хэлэлцээр хийх эрх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалсан хуулийг ерөнхийд нь хэрэгжүүлсэн байна. 3 талын оролцоотой Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хороогоор ажилчид, удирдлагуудын хоорондын дийлэнх маргааныг шийдвэрлэжээ. Энэ хороогоор шийдвэрлэж чадаагүй хэргүүдийг шүүхэд шилжүүлдэг байна. (Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай холбоотой МУ-ын хөдөлмөрийн хуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2013 оны Монгол улсын хүний эрхийн хэрэгжилтийн тухай тайлангаас харж болно:  state.gov .)

МУ-ын соёрхон баталсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) конвенциудын жагсаалтыг дараах холбоосоос харна уу:  ilo.org .

17.   Гадаад худалдааны бүс / Чөлөөт боомт / Худалдаа г хөнгөвчлөх нь

МУ-ын ЗГ анх 2004 онд чөлөөт худалдааны бүсийн (ЧХБ) хөтөлбөрийг эхлүүлсэн. Транс-Сибирийн төмөр замын Монголын хилийн дагуу байрлах хоёр ЧХБ байдгийн нэг нь хойд зүгт Орос, Монголын хил дээрх Алтанбулаг хот, нөгөөх нь урд зүгт Монгол, Хятадын хил дээрх Замын-Үүд хот юм. Дээрх ЧХБ-ийн аль аль нь хөгжиж байгаа учраас харьцангуй идэвхгүй бүст тооцогддог. Гурав дахь ЧХБ нь Монголын баруун хязгаар дахь Баян-Өлгий аймгийн хилтэй залгаа Цагаан Нуур гэдэг боомтод байрладаг. Мэргэжилтнүүд 2017 онд ашиглалтанд орох Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлыг бас нэг ЧХБ байх болов уу гэж үзэж байна. 2004 оны 4-р сард АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төслийг ивээн тэтгэсэн бөгөөд Монголын ЧХБ-ийн хөтөлбөрийн тухай дараах асуудлуудыг хөндсөн нь 2015 онд ч хүчинтэй хэвээр байна. Нэгдүгээрт, одоогоор олон улсад амжилттай хэрэгжиж байгаа туршлагуудыг Монголын ЧХБ-ын хөтөлбөртэй жишиг тогтоох судалгааны үндсэн дээр харьцуулж үзэхэд хууль эрхзүй, захиргааны бүтцийн хүрээнд төдийгүй тухайн улсад ЧХБ бий болгосны дараах үйл явцад дутагдалтай талууд ажиглагдаж байна. Хоёрдугаарт, олон улсын гол шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгжүүлэлтийн зохицуулалт ЧХБ-т байхгүй байна. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг шинэчлэх оролдлогууд хийгдсээр байна. Гуравдугаарт, үр ашгийн дүн шинжилгээ зэрэг гүйцэтгэлийн нарийн дүн шинжилгээний процессийг ЧХБ-үүдэд хэзээ ч эцэслэж дуусгаагүй байна. Дөрөвт, дээрх 2 ЧХБ-т шаардлагатай дэд бүтцэд зориулсан хангалттай санхүүжилтыг дайчилж байгаагүй байна. Эцэст нь, ЧХБ-ийг хэрэгжүүлэх үйл явцад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхгүй байх нь бусад орнуудад хийсэн алдааг давтах бөгөөд “нуугдмал өртөг зардалд”, эсвэл МУ-ын ЗГ урьдчилан тооцоолоогүй буюу бусад чухал ажлуудад зарж болох байсан татаас төлөхөд хүргэж болзошгүй.

18.   Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба гадаадын портфель буюу үнэт цаасны хөрөнгө оруулалтын статистик

Хүснэгт 2: Макро эдийн засгийн гол тоон үзүүлэлтүүд , Тухайн улс орон/эдийн засаг дахь АНУ-ын ГШХО

Тухайн орны статистикийн эх сурвалж *

АНУ-ын ЗГ, эсвэл ОУ-ын статистикийн эх сурвалж

АНУ-ын ЗГ, эсвэл ОУ-ын статистикийн эх сурвалж : АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Эдийн засгийн дүн шинжилгээний товчоо (BEA); ОУВС ; Европын статистик ( E вростат ); ЮНКТАД , Бусад

Эдийн засгийн тоон үзүүлэлт

Тухайн орны Дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ ) ( сая, ам доллар )

Тухайн орны статистикийн эх сурвалж *

АНУ-ын ЗГ, эсвэл ОУ-ын статистикийн эх сурвалж

АНУ-ын ЗГ, эсвэл ОУ-ын статистикийн эх сурвалж : BEA; ОУВС ; Евростат ; ЮНКТАД , Бусад

Түнш орон дахь АНУ-ын ГШХО ( сая, ам доллар , хувьцааны байршил )

АНУ дахь тухайн улс орны ГШХО ( сая, ам доллар , хувьцааны байршил )

Тухайн орны ДНБ-д эзлэх нийт орж ирж буй ГШХО-ын хувьцаа

Монгол улсын үндэсний тоон үзүүлэлт: Үндэсний статистикийн газар, Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2013 он: nso.mn

Хүснэгт 3: ГШХО-ын эх сурвалж болон хөрөнгө оруулалт хүлээн авагчид

Ерөнхийдөө гадаадаас орж ирж буй ГШХО-ын Монгол улсын тоон үзүүлэлт нь Хөрөнгө оруулалтын газрын (ХОГ) дотоодын статистик үзүүлэлттэй яг тохирдог. Гэвч, МУ нь тухайн хөрөнгө оруулалтын үр ашигтай өмчлөл нь хаана эцэс төгсгөл болж байна вэ гэдгийг хөөж авч хэлцэлгүй зөвхөн компанийн эзэмшил хаана нутагшиж байна вэ гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлдэг. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд ихэвчлэн татвараас хөнгөлөгдөх зорилготойгоор өөрсдийн эх орондоо бус гуравдагч улс оронд хувь нийлүүлдэг хэд хэдэн жишээг бид мэднэ. Ийм учраас, Монголын тоон мэдээ буюу дата ч тэр, ОУВС-гийн дата ч Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь Голланд, Сингaпур зэрэг улсуудаас улбаатай юм шиг харагдаж байгаа боловч хөрөнгө оруулалтын ихэнх нь өөр бусад нутаг дэвсгэрээс орж ирж байгаа юм.

Хамтрагч орны эдийн засгийн тоон үзүүлэлт дэх шууд хөрөнгө оруулалт

Топ 5 эх сурвалжаас /To п 5 хөрөнгө оруулалт хүртэгч орон ( ам доллар , сая )

Орж ирж буй шууд хөрөнгө оруулалт

Гарч буй шууд хөрөнгө оруулалт

"0" нь +/- USD 500,000 хүртэл бүхэлдсэн хэмжээг илэрхийлнэ.

Эх сурвалж: ОУВС Үнэт цаасны нэгдсэн хөрөнгө оруулалтын судалгаа

Хүснэгт 4: Үнэт цаасны хөрөнгө оруулалтын эх сурвалж

Монголд портфель буюу үнэт цаасны хөрөнгө оруулалтыг сайтар хянаж шинжилдэггүй учраас ОУВС-гийн Үнэт цаасны нэгдсэн хөрөнгө оруулалтын судалгааны тоон үзүүлэлттэй харьцуулахад үндэс суурь байхгүй гэж хэлж болно.

Үнэт цаасны багц хөрөнгө оруулалтын хөрөнгө

Топ 5 түнш ( сая , ам доллар )

Бүх улс орон

Бүх улс орон

Бүх улс орон

Эх сурвалж: ОУВС Үнэт цаасны нэгдсэн хөрөнгө оруулалтын судалгаа