Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Байгууллагын стратегийн удирдлага

Байгууллагын стратегийн удирдлага

Менежментийн шинжлэх ухааны талаар Wikipedia сайтаас үзвэл 70 орчим чиглэл, төрөл болон хөгжсөн байх бөгөөд эдгээр нь тус тусын онол хандлага, арга ажиллагаатай байна. Тухайлбал: “гомдлын менежмент”, “стресс менежмент”, “авьяасын менежмент”, “уур уцаарын менежмент” гэх мэт. Удирдагч хүн алс хэтийн ирээдүйгээ төлөвлөж, зорилгодоо хүрэхийн төлөө эдгээр онол хандлагууд, олон дэд системүүд,үйл ажиллагаа, сонирхлын зөрчлүүд зэргийг нэгдмэл удирдлагаар хангах шаардлагатай байдаг. Алсын хараатай ажиллах нь зөв төлөвлөх, оновчтой зохион байгуулах, манлайлах, хяналт тавих боломжоор хангадаг.

Та бүхэн дараах асуултуудад хариулснаар өөрийн байгууллагын стратеги удирдлагын түвшинг тодорхойлж болно. 1)  Танай байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтууд тодорхойлогдсон уу? 2)  Танай байгууллагын стратегийн томьёолол оновчтой бөгөөд ирээдүйн дүр төрх нь төсөөлөгдсөн эсэх? 3)  Танай байгууллагын зорилго, зорилтууд гадаад орчинтойгоо уялдаж чадсан уу? 4)  Танай байгууллага өөрчлөлтөнд зохицон ажиллаж чаддаг уу? 5)  Танай байгууллага бэрхшээлийг даван туулж, боломжийг ашиглаж чаддаг уу? 6)  Иргэд, үйлчлүүлэгч байгууллагынхаа хэрэгцээ сонирхлыг үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг уу? 7)  Иргэд үйлчлүүлэгчээс гаргасан санал, гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авдаг уу? 8)  Нэгж хэсгүүдийн үйл ажиллагаа стратеги төлөвлөгөөтэйгээ нягт уялдсан эсэх? 9)  Хүн бүрийн ажлын байрны зорилго, зорилт маш тодорхой байдаг эсэх? 10)  Байгууллагын зорилго зорилтод хамт олон хүчээ дайчлан нэгдэж ажиллаж чаддаг уу?    Харин стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь “стратегийн төлөвлөгөө” юм. Стратеги төлөвлөгөө нь танай байгууллагын газрын зураг гэж ойлгож болох ба зүг чиг, асуудал бэрхшээл, түүнийг даван туулах арга зам зэргийг багтаасан ойлголт бөгөөд дараах үе шат, алхмуудаар төлөвлөгддөг. Эдгээр нь:

  1. Хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг төлөвлөх.  Энэхүү алхам нь стратеги удирдагчдаас онолын болон сэтгэлгээний өндөр ур чадвар шаарддаг. Учир нь байгууллагын хөгжлийг тодорхойлох бөгөөд нэгдмэл, уян хатан, тасралтгүй, оновчтой, идэвхтэй оролцоо гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагуудыг хангах ёстой. 7.Стратегийн хэрэгжилт ба бүтэц зохион байгуулалтыг төлөвлөх. Стратеги нь бүтцээ тодорхойлдог зарчмаар байгууллагын нэгж хэсгүүд, удирдлагын бүтцийг тодорхойлно. Эдгээр нь стратегийн төлөвлөлтийг дэмжих бөгөөд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 8.Төслийн өртөг зардлыг тооцох. Стратеги төлөвлөгөөг дунд хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүдээр төлөвлөх нь хэрэгжих магадлалыг дээшлүүлээд зогсохгүй өртөг зардлыг бодитой төлөвлөх үндэс болдог. 9.Эрсдлийг тооцох. Аливаа төлөвлөлтөд эрсдлийг урьдчилан харж тооцоолох шаардлагатай. Эрсдлийг таньж мэдсэнээр түүнийг бууруулах, зайлсхийх, даван туулах, бусдад шилжүүлэх боломжтой болдог.