Хүүхэд багачуудаа хөгжилтэй PORORO болон түүний нөхөдтэй хамт байгаарай
Намрын налгар өдрүүд дуусч өвөл цаг айлчлан ирлээ. Сургуулийн бяцхан сурагчдын маань хичээл сургууль амарч энэ өдрүүдэд цагийг хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ? Мэдээжийн хэрэг хөдөө орон нутгаар аялах, курс дамжаанд сурах гээд аль болох өөрсдийгөө хөгжүүлэх зугаатай ажил хийж л таараа. Түүний хажуугаар өөрийн дуртай хүүхэлдэйн кино, үлгэрийн цаг гэх мэт зүйлийг телевизийн дэлгэцээр хүлээн авч үздэг шүү дээ. Тэгвэл хүүхэд багачууд бидний үзэх дуртай PORORO хүүхэлдэйн киног UBS телевиз өдөр бүр гаргаж байгааг найз минь чи мэдсэн үү? Өдөр бүр PORORO пингвин болон түүний найзуудын адал явдал, сонирхолтой агшинтай хамт байж, шинэ шинэ ангиудыг нь шимтэн үзээрэй.
