Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Монгол Улс НҮБ-д элссэн өдөр тохиож байна

Монгол Улс НҮБ-д элссэн өдөр тохиож байна

Монгол Улс НҮБ-д элссэний түүхт ойн өдөр өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны энэ өдөр тохиож байна. Өдгөө Монгол улсад Ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөр нийгмийн олон салбарт хэрэгжиж байгаа юм. Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч гишүүнээр элссэн албан ёсны хугацаа нь 1961 оны энэ өдөр аж.

Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурж байжээ.

Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан түүхтэй юм. 1961 оны намар НҮБ-ын чуулганд Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид АНУ-г зорьжээ. Харин энэ удаад Австрали, Египет гэсэн хоёрхон улс түдгэлзэж, олонхи нь дэмжсэнээр, 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, манай туг далбаа Нью-Йоркын тэнгэрт намиран мандсан түүхтэй.

Эх сурвалж: Medee.mn