Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Авьяаслаг аавын хүү Ж.Дамдинцэрэн

Авьяаслаг аавын хүү Ж.Дамдинцэрэн

Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая эгшгийг сонсоогүй хүн гэж бараг үгүй. Тэрээр Монголынхоо ард түмэнд 500 гаруй гайхамшигт уран бүтээлээрээ бэлэг барьсан энэ цагийн эгэлгүй баатруудын нэг мөнөөсөө мөн. Харин түүний үргэлжлэл болсон хүүхдүүдийнх нь нэг Ж.Дамдинцэрэн Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж ирсэн түүнийг загвар өмсөгч гэдгээр бид илүүтэй таньдаг. Тэрээр аргагүй л авьяаслаг аавын хүү гэсэндээ загварын тайзыг биш сонгодог урлагийг сонгосон. Тэрээр хэд хэдэн сонгомол хөгжмийн тоглолт хийж, Монголын сор болсон бүтээлүүдийг тайзнаа амилуулаад амжсан билээ. Үүний хажуугаар нийгмийн зүтгэл сайтай нэгэн гэгддэг.

Ж:Дамдинцэрэн " JCI Монгол байгууллагын VIII Урлагийн наадам сайхан болсон. Бѳѳн авьяас. Урлагийн наадам бол гишүүд хоорондын нөхөрлөлийг бататгаж, хамгийн дурсгалтай, дурсамж дүүрэн арга хэмжээ болон үлддэг " хэмээжээ. Урлаг соёлыг үйлийг өөрийнхөө хэмжээнд дэлгэрүүлж түгээж яваа авьяаслаг аавын хүүд амжилт хүсье.