Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайг чөлөөлжээ

ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайг чөлөөлжээ

ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайг чөлөөлжээ

Батлан хамгаалахын сайдын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ. Харин түүний оронд хэнийг томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Харин зарим эх сурвалж, штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат болох магадлалтай гэлээ. Мөн түүнээс гадна ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал П.Доржсүрэн нарын нэр хүчтэй яригдаж байгаа аж.