Испаний гараа эхэллээ
Раллигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 12 дахь гараа Испани улсад зохион байгуулагдаж байна. 43 дахь удаагийн Испаний гарааны эхний өдрийн уралдааны дараагаар Вольксваген багийн Франц нисгэгч Себастьян Ожье 1 цаг 50 минут 22,3 секундын амжилтаар тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд энэ гараанд Франц нисгэгч түрүүлж байсан юм. Эхний өдрийн уралдааны дараагаар Норвегийн Андрьес Миккельсон удаалж, Яри Матти Латвала 3-р байрт бичигдэж байна.
