Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › “Говийн домог”-ийг хүүрнэх нь...

“Говийн домог”-ийг хүүрнэх нь...

“Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа”, “Мартагдашгүй намар”, “Содура”... Сэдэв сэдвийн, жанр жанрын, нийгэмд өгөх утга агуулга, санаа зорилго өргөнтэй эдгээр бүтээлүүд UBS телевизээр овоглогддог. Дан ганц телевизийн орон зайд бус дэлгэцийн уран сайхны ертөнцөд хүчээ дайчлан, олон ч амжилтыг тамгалж явааг нь та мэдэх биз ээ. Харин тус телевизийн хамт олон дараагийн дэлгэцийн бүтээлдээ гарлаа. Хөвсгөлийн их тайга хүн зоны сайхан сэтгэлийн тухай “Содура” уран сайхны кино өгүүлж байсан бол энэ удаад “Говийн домог” уран сайхны кино  аялгуу хуурын эгшиг, Галбын говийн гайхамшигт байгалийн сайхныг үзэгч танд харуулахаар хүлгийн жолоо заллаа. Энэ кино нь домгийн хэмээх тодотголтой. Энэ ч үүднээс зураачдын ажилд хамгийн их цаг зарцуулсан байна. Говийн домгийн гол болон туслах дүр нийлээд 100 хол давжээ. Одоогийн байдлаар кинонд хэрэглэх 200 орчим хувцас хэрэглэлийг урлаад байна. Энэ удаад  Говийн Домог кино төслийн багийнхан нүүр хувиргалтын бүх хэрэглэлийг дэлхийн кино урлагийн жишиг түвшинд бэлдсэн гэдгийг онцлох байна.

“Говийн домог” уран сайхны кинонд хоёр улирлын өнгө гарна. Энэ ч үүднээс зураг авалт 2 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж төлөвлөж байна. Хуурын аялгуу эгшигтэй хамт өрөмтөн шаргалтсан говийн их тал, Ёлын ам, шат, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус оргилсон хавцлууд, Баян заг  гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтцууд “Говийн Домог” уран сайхан кинонд мөнхрөх нь ээ.