Жүжигчин О.Дөлгөөн ?Ариун сүм?-д тэнцжээ
Нэгэн үе “Мөрөөдлийн театр”-аар овоглож, хошин урлагийн салбарт хүчин зүтгэж явсан залуу жүжигчин О.Дөлгөөн буйраа сэлгэжээ. Оюутан цагаасаа “Амьдралд тавтай морил” дэлгэцийн олон ангит кинонд тоглож, өсөх ирээдүйтэй жүжигчин гэдгээ үүгээр батлан харуулсан тэрээр сургуулиа төгсөн, жүжигчнийхээ карьерыг “Мөрөөдлийн театр”-аас эхэлж байсан. Ажил, амьдралыг хослуулан гэр бүлээ зохиож, өдгөө бяцхан хүү нь хоёр ой дөхөж байна. Харин одоо мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн театрын тайзнаа жүжигчнээр ажиллах болжээ. Урилгаар биш ч авьяасаараа шалгуурыг нь давсан жүжигчин маань “УДЭТ-т шалгалт өгөх гэж маш их бэлдсэн. Ингэж бэлдчихээд яг орох гэж зогсож байхдаа маш их сандарсан. Хэн нь ч тэгээд хэлчихсэн юм бүү мэд “Бие засахаар хамаг бэлдсэн юмаа мартдаг” гэдэгт итгэчхээд шалгаруулалтын өмнө хавчигнаад л зогсоод байсан” хэмээн ярьсан нь бий. Өдгөө тэрээр “Онц сурлагатнууд орохыг хориглоно”, “Бүүвэй” гэсэн хоёр ч жүжгийн гол дүрийг бүтээгээд буй. Тэгвэл ирэх сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээнэ.
Мэргэжлийн театрын тайзнаа, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл болсон энэ дүрд ажиллах эрхийг авна гэдэг нь жүжигчний авьяас чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсаны нэгэн илэрхийлэл байх.
