Дуучин Д.Отгонжаргал: "Өнө мөнх орон" дууг гашуудлын аяз мэт хүлээн авдаг байлаа
"Voice" хамтлагийн дуучин Д.Отгонжаргал "Өнө мөнх орон" хэмээх энэ гайхалтай дуу бүтсэн үүх түүхээ өөрийн цахим хуудасны найзуудтайгаа ийн хуваалцлаа. " Тэртээ нэгэн 12 сарын өвлийн хүйтэн өдөр Налайхын уурхайд гамшигт осол болж олон сайхан хөвгүүд амь эрсэдсэн тэр хүнд өдрүүдэд энэхүү аялгууг ТВ-р нэвтрүүлснээс болсон уу нэгэн үе гашуудлын аяз мэт хүлээн авдаг болсон байлаа. Гэтэл анх УГЗ, Төрийн Соёрхолт Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай өөрийн хайртай гэргийдээ зориулан "Сэтгэлийн эгшиг" хэмээх жинхэнэ дотоод сэтгэлийн дуулал болсон аялгууг зориулан туурвиж хожим нь яруу найрагч Л.Өлзийтөгс эгч маань үгийг бүтээн энэ хоёр эрхэм надаар дуулуулахаар хүссэн юм. Ингэж өөрийн эх нутаг, хээр тал, уул ус, хайртай бүхнээ уудлан дэлгэх мэт хүний дотоод сэтгэлийн нандин бөгөөд ариухан бүхнийг шингээсэн аялгуу маань Өнө Мөнхийн Эх Орны минь дуулал болон эгшиглэсэн юм. Анхны уран бүтээлийн гараагаа ийм сайхан бүтээлээр эхэлсэндээ чин сэтгэлээсээ талархаж явдаг " хэмээн ихэд санаа алджээ.Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлээ тэрээр ийн санагалзаж санаа алдсан шалтгаан юу байв.
