Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 9.9 хувиар өссөн байна

Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 9.9 хувиар өссөн байна

Нийслэл хотод 2015 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс 488 гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх онтой харьцуулахад 44 хэргээр өссөн байна. Хүүхдийн гэмт хэрэг энэ мэтээр өссөн үзүүлэлт гарч байгаа тул эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг холбогдох албаны хүмүүс санууллаа.Нийслэл хотод үйлдэгдсэн 488 гэмт хэрэг нь улсын хэмжээнд хүүхдээс үйлдсэн нийт хэргийн 60.5 хувийг эзэлж байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 278 буюу 56.9 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 13 буюу 2.6 хувь байгаа бол бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэг 36 бүртгэгдсэн нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт хүүхэд холбогдох явдал зонхилох болсныг харуулж байгаа юм.Улаанбаатар хотын тухайд гэмт хэргийн улмаас 660 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 29 хэргээр буюу 4.2 хувиар буурсан байна. Гэвч улсын хэмжээнд хүүхэд хохирсон нийт гэмт хэргийн 61.4 хувийг эзэлж байгаа нь нийслэл хотод гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирох асуудал харьцангуй их байгааг илтгэж байгаа юм. Иймд эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналт, анхаарал халамжаа сайжруулахыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс санууллаа.Гэмт халдлагад өртсөн хүүхдийн 77 буюу 11.6 хувь нь 7 хүртэлх насны, 184 буюу 27.8 хувь нь 8-13 насны, 405 буюу 61.3 хувийг 14-17 насны хүүхэд эзэлж байгаа юм. Харин гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 26 буюу 3.9 хувь нь амиа алдаж, 309 буюу 46.8 хувь нь гэмтэж бэртсэн үзүүлэлт гарсан байна.