Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Х.Баттулга: Трапиц өмд, савхин куртка оёж зардаг байлаа

Х.Баттулга: Трапиц өмд, савхин куртка оёж зардаг байлаа

Олноо Женкогийн хэмээн алдаршсан энэ ноёнтон бизнесээс улс төрд хөл тавьсан цөөн түшээдийн нэг. Тэгэхдээ тэр төсөл, тендерээс төрөөгүй, чухамдаа төрөлх авьяас, бор зүрхээрээ бизнес ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж, баялаг бүтээсэн нэгэн гэдгээрээ бусдаас илүүрхэх эрхтэй. Зураач мэргэжилтэй, дунд боловсролтой, спортсмен, тэгэх тэгэхдээ Дэлхийн аварга, Дэлхийн цомоос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авьсан Гавьяат тамирчин, ерэн оны бужигнаан дунд ганзага үүрч, гахай зөөж явсан алтан үеийн наймаачин, анхны аж ахуйн нэгжүүдийн нэг “Женко” компанийг үүсгэн байгуулагч. Тэрээр бага наснаасаа л эхлэн бизнес сэтгэлгээтэй байсан гэнэ. Ээжийнхээ оёдлын машинаар тэр үед моданд орж байсан трапиц загварын өмд оёж, оёсон өмд дээрээ цоолбор хийн шошго наана. Барууны хэв маягийг дуурайлгаж байгаа нь тэр гэнэ. Борлуулалт ч сайтай байсан гэдэг. Үүний дараа улам урамшин оёдлын цех байгуулан улмаар савхин куртка оёдог болсон аж. Биокомбинатад арьс ширний үйлдвэрийн савхины хаягдлыг цуглуулж өөдсүүдээ гутлын цаавуугаар эвлүүлэн нааж зиг заг машинаар холбож оёдог байсан аж. Хүний сурсан зүйлийг хэн ч булаан авч чаддаггүй гэдэг. Өөрийн амьдралын зорилго зорилт хийгээд эх орондоо хэрэгтэй олон ажил үйлсийг бүтээлцэж яваа түүнд амжилт хүсье.

grandnews.mn сайтаас дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой