Япон, Египет, Украйн улсууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд суудалтай боллоо
: НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 193 гишүүн орнууд тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус 5 гишүүнийг өчигдөр сонголоо. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бүс гишүүнээр Украйн, Япон, Египет, Сенегал болон Уругвай улсууд сонгогдсон байна. Ялангуяа Украйн улс энэхүү үйл явдлыг маш эерэгээр, нааштайгаар хүлээн авч байгаа бөгөөд тус улсын Гадаад Хэргийн Сайд Павло Климкин дээрх сонгогдсон өдрийг тус улсын хувьд маш чухал өдөр болсон гэдгийг онцолжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсоны дараа тус улсад баярын салют буудсан байна. Пүрэв гаригт явагдсан байнгын бус гишүүнийг сонгох сонгуульд Сенегал улс 187 саналаар тэргүүлсэн бол Уругвай улс 185 санал, Япон улс 184 санал, харин Египет улс 179 саналыг тус тус авсан байна.
