Сэтгүүлч М.Батбилэг хуримаа хийлээ
Балжинням, Дашням давхацсан өлзийт сайн өдөр олон хосууд хуримаа хийж, гал голомтоо бадрааж аз жаргалтай амьдралынхаа нэгэн чухал мөчийг мөнхөллөө.TV9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг хэмээх энэ эрхмийг уншигч та бүхэн “Монгол коммент” хэмээх нэвтрүүлгээр нь илүүтэй таних биз ээ. Шийдмэг яриа, үзэл бодлоо өөрийнхөөрөө илэрхийлчихдэг тэрээр өнөөдөр хуримаа хийлээ. Амьдралд нь сайхан бүхнийг, ажил хөдөлмөрт нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
