Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Та Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ач холб

Та Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ач холбогдол, хамрах хүрээний талаар хэр ойлголттой вэ?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр "Эрх чөлөөний талбай"-д боллоо. Өдөрлөгийн үеэр Сангийн яам, Татвар, Гааль, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн  албаны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд татварын албанд бүртгүүлж,  цахим татварын системд нэвтрэх нууц дугаараа шууд авч байсан юм.

Өдөрлөгийн үеэр хувь хүн, хуулийн этгээд ил тодын хуультай холбоотой хаана, юуг, хэрхэн ил болгосноор ямар хуулийн хариуцлагаас чөлөөгдөх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч мөн “Эдийн засгийн ил тод байдлыг  дэмжих тухай хууль”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сангийн Яам, Татвар, Гааль, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн  албаны холбогдох ажилтнууд нэгдсэн  сургалтыг 5 удаа зохион байгуулж 700 гаруй иргэд, татвар төлөгчид хамрагдлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна. Энэ нь сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчид шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих давуу талтай юм.

Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь НУУЦ байх бөгөөд ийнхүү мэдүүлснээрээ ямар нэг хариуцлагад татагдахгүй юм. Хувь хүн, хуулийн этгээд бүгд хамрагдах боломжтой энэхүү хууль богино хугацаанд хэрэгжих тул хуулийн талаар цаг алдалгүй мэдэх нь иргэн танд тустай юм.