Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Тагтаа тохижуулах сайхан шийдлүүд

Тагтаа тохижуулах сайхан шийдлүүд

Танай гэрийн хамгийн сайхан хэсэг аль нь вэ? гэж асуувал ихэнх бүсгүйчүүд унтлагын эсвэл гал тогооны өрөө гэж хариулах байх. Харин тагтны тухай хэн ч бодохгүй биз.Нар хэрхэн мандаж байгааг, байрны гадаа бяцхан үрс бужигналдаж байгааг, ээжийгээ сугадаад алхах том эрийг, эсвэл болзоондоо яарах бүсгүйг хараад инээмсэглэдэг. Ингээд бодохоор гэрийн чинь хамгийн сайхан хэсэг биш гэж үү? Хүсэх л юм бол энгийн зүйлийг ч гэсэн өөрийн “Аз жаргал”-аа болгож чадах болно. Тагтан дээрээ сууж кофе уунгаа дуусгаагүй номоо унших, өөрийгөө бясалгах, уран зураг зурах гээд хүссэн бүхнээ хийх боломж байдаг. Цонхны цаадах бяцхан орон зайгаа “диваажин” болгоход тань дараах зөвлөгөө тус болно гэдэгт итгэлтэй байна. 1. Номын тавиур. Амтархан уншиж буй номоо барьсаар гэрийнхээ боломжтой "булан тохой"-г хайдаг бүсгүйчүүдэд энэ шийдэл хамгийн зохимжтой. Тэнд л очиж суухаар ном уншмаар санагддаг орон зайг тагтан дээрээ бий болгох хэрэгтэй. Нарийхан тагтныхаа хажуу хэсэгт жижиг тавиур хийлгэ. Дээр нь өөрийн дуртай ном, сонинг гэрийнхээ номын сангаас зөөгөөд шинэхэн таьиур дээрээ өр. Дуртай сэтгүүл байсан ч болно. Харин үүний хажуугаар түшлэгтэй сандал хэрэг болох ба гайхалтай тав тухыг мэдрэх болно. Хүсвэл илүү чамин болгох сувинер, лаа гэх мэт зүйлсийг хамт тавиарай. Лааны гэрэлд оддыг ажингаа дуртай зохиолоо унших боломж таны өмнө нээлттэй.

  1. Цэцгийн мандал Хотын гудамжнаас олохгүй байгаа ногоон байгууламжаа гэртээ бий болговол ямар вэ? Өглөө босож цэцгээ услахад танд юу юунаас илүү “амьд” мэдрэмжийг өгнө.Тагтан дээрх цэцэрлэгт хүрээлэнг бий болгохын тулд савтай цэцэг тавихад тохиромжтой тавцан, цэцэг байхад л хангалттай. Таримал цэцгийг тагтан дээр тарих нь өрөөнд байлгаснаас илүү сайхан ургадаг. Учир нь тагт руу шууд тусах нарны туяа цэцэгний ургалтанд эерэгээр нөлөөлж, хүчилтөрөгчийн урсгал гэрт чинь тарахад тохиромжтой юм.
  2. Чиний бяцхан урлан Бяцхан тагтаа алжаал тайлах гайхалтай орон зай болгож болох юм. Та зураг зурах, юм оёх гээд ямар ч хоббитой байж болно. Дуртай зүйлээ тагтан дээрээ хийж болно. Зурах авьяасгүй гэж бодож байна уу? Хамаагүй ээ, энэ бол зөвхөн чиний л урлан. Чи энд тагтан дээрээсээ харсан сайхан зүйлсийг зурж болно шүү дээ. Энэ зөвхөн чиний мэдрэмж учраас заавал уран зураач шиг гоё зурах шаардлагагүй. Тагтан дээрээ зураг зурах тавцан, тавцангийн хөл, тухтай сандал байхад л чи гэртээ бяцхан урлантай болчихно.
  3. Компьютерийн ширээ Ажлаа гэртээ амжуулчихдаг “авхаалжтай” бүсгүйчүүдэд энэ шийдлийг санал болгож байна. Улиг болсон ажлын өрөө, унтлагын өрөөний буланд байх компьютерийнхээ байрыг солиод нэг үзье. Тагтан дээр байрласан компьютер чамд нэг л өөр мэдрэмж өгнө. Тохилог, бяцхан орон зай нь анхаарлаа төвлөрүүлэхэд чинь тусална.