Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Б.Мишээл: Хайрлана гэдэг их сонин мэдрэмж

Жүжигчин Б.Мишээл: Хайрлана гэдэг их сонин мэдрэмж

Нүдэнд дулаахан, цэвэрхэн, хөөрхөн гэсэн үнэлгээг кино сонирхогчдоос авсан энэ бүсгүй урлагийн ертөнцөд ёстой л “гэрлийн хурд”-аар гарч ирсэн. Залуу  насандаа хичээл ном, ажил хөдөлмөрийг зэрэгцүүлэн завгүй хөдөлмөрлөж явсан нь түүний хувийн зохион байгуулалт сайтайн нэг илрэл. Жүжигчин Б.Мишээл өсвөр насандаа газрын теннисээр удаа дараалан улсын аварга болж байсан бахдам амжилт түүнд бий. Харин залуу уран бүтээлч маань өөрийн итгэл сэтгэл нийлсэн аз жаргалтай амьдралын ханиа олж хуримаа хийсэн сайхан мэдээг танд дуулгая.

Түүний хайрын тухай бодол " Хүнд хайртай болоод хүнээр хайрлуулаад, хайрлана гэдэг зүрх сэтгэлээс гардаг маш сонин мэдрэмж. Яг тэр мэдрэмжийг юутай ч зүйрлүүлж чадахгүй. Эмэгтэй хүнийг хүндэлдэг бас халамжтай, чин үнэнчээр зүрх сэтгэлээсээ хайрладаг байвал цаанаасаа хайр мэдрэгддэг шүү дээ. Жүжигчин хүмүүс чинь хүнийг нүдээр нь уншчихдаг гэдэг шүү дээ. Яг тэрэнтэй адилхан чин үнэнч байна уу эсвэл зуурдынх уу гэдгийг би тэр хүний нүднээс олж харж чаддаг " хэмээж байсан нь саяхан. Залуу хосууддаа сайхан бүхнийг хүсье.