Чин сэтгэлийн тус хэзээ ч багадахгүй
Нэгэн цаг үед Монголын сонгодог урлагийн нүүр царай болж явсан СУИС-ийн дуурийн дуулаачийн багш, дуурийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр тархины хүнд мэс засалд орох болоод байна. Түүнийг Тэргүүн Юндэн гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй билээ. “Учиртай гурван толгой” дуурьт дуулах юмсан гэсэн мөрөөдөлтэй олон дуучид байдаг ч Балжиннямын Баттөр дуучин олон жил Юндэнд дуулж, Тэргүүн Юндэн хэмээн өргөмжлөгдөж байсан. Тэрбээр тархины хүнд өвчний улмаас яаралтай БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон түүний ар гэр, найз нөхдийн төлөөлөл өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Дуучны эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 35-50 мянган ам.доллар шаардлагатай аж. Тиймээс СУИС-ийн дуулаачийн ангинй нэг төгсөлтийн ангийнхан, найз нөхөд болон хамт олон урлагийн үе үеийн андууд нь хандивийн тоглолт хийхээр болжээ. “Том Төрөөдөө урам хайрлая” нэртэй энэхүү тоглолт нь хоёр удаа, өөр өөр хэлбэрээр болох аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд 21 аймгийн төлөөлөл болсон нийтийн дуучид болон сонгодог урлагийн төлөөлөл тоглолт хийх юм байна. Тоглолтод МУГЖ С.Ганзориг, СТА Л.Банзрагч, СТА Ц.Баттөр зэрэг дуучид ая дуугаа өргөх бол арваннэгдүгээр сарын 2-нд болох тоглолтод рок, попын төлөөлөл болсон МУГЖ Ж.Алтанцэцэг, Т.Ариунаа, “Харанга”, “Хурд” гэх мэт хамтлаг, дуучид болон цэнгээнт бүжгийн хамтлагууд оролцох аж. Түүний эмчилгээний зардалд зориулж СУИС-ийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна. Мөн хандивын данс нь нээгдсэн байгаа гэнэ. Хэрвээ хандив өргөхийг хүсвэл
Худалдаа хөгжлийн банкны 499236559, ХААН банкны 5028205058 гэсэн төгрөгийн дансуудад хийх боломжтой аж.
