Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийнхээ ойтой золголоо
Үндэсний урлагийн ууган байгууллага Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийнхээ ойтой золгож байна.1950 оны эхээр Эстрад концертын товчооноос Ардын дуу, танцны ансамбль гэж нэрлэх тогтоол гарч түүхийн шинэ хуудсаа эхлүүлсэн гэдэг. Харин 2002 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын нэрийг өөрчилж өнөөдрийн Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга хэмээн нэрлэх болжээ. Монгол улсын нүүр царай болж үндэсний урлагаа сурталчилж Ази, Африк, Америк, Европ зэрэг тивийн 50 гаруй улс орнуудад тоглолтоо хийж таниулж байсан нь тэдний бас нэгэн бахархал. Ардын хөгжмийн хамтлагаас Үндэсний их найрал болтол, Монголын ард түмний дуу хуураас үндэсний түүхэн дуулалт жүжиг хүртэл, ардын бүжгээс үндэсний бүжгэн жүжиг, бүжгэн туульс хүртэл хөгжүүлж олон гайхалтай бүтээлийг туурвиж ирсэн юм.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийнхээ түүхэн ойг тохиолдуулан энэ сарын 19-нд үндэсний их найрлын “Монголын их нүүдэл” концертыг, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг тус тус тоглоно.Харин чуулгын 65 жилийн ойн хүрээнд бүтээж байгаа шинэ уран бүтээл “Наран мандах зүгийн аялгуу” концертоо 12-р сарын 1-нд нээх юм байна.
