"Содура" уран сайхны кино Skymedia, Univision-ий видео санд орлоо
Монгол орны хойморт орших Хөвсгөл аймаг, Хөвсгөлийн тайга, цаатан иргэдийн ахуй амьдрал, соёл иргэншил, байгаль орчинг гайхуулан бишрүүлж, сурталчилан таниулсан "Содура" уран сайхны киног UBS телевизийн уран бүтээлчид бүтэн 2 жилийн хугацаанд туурвин бүтээж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Анх 2015 оны 3-р сарын 20-ны өдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон "Содура" уран сайхны кино 8-р сарын 20-ны өдөр хүртэл кино театрын дэлгэцээр үзэгч олны хүртээл болсон. Аливаа уран бүтээл өнгөрсөн, одоо, ирээдүй цаг үеийг хамарч өчигдөр амьдарч байсан, өнөөдөр амьдарч байгаа, маргааш амьдрах хэн хүн, улс үндэстний түүхийг өгүүлж, өнөөдрийн хэн бүхэнд зориулагдан ухаарал хайрлаж байдаг. Энэ ч утгаар "Содура" уран сайхны кино эх байгалиа шүтэн амьдарч, өвөг дээдсээ дээдлэн хүндэлж байдаг монгол түмэн, монгол туургатны заавал үзэх ёстой бүтээл болж чадсан юм.Өнгөрсөн 5 сарын хугацаанд "Содура" уран сайхны кино Монголын төдийгүй гадаадын 187.000 үзэгчийн хүртэээл болж чаджээ. Бүхэл бүтэн 5 сар буюу 150 хоног заал дүүрэн үзэгчтэй байсан амжилт орчин цагийн кино урлагт байхгүй билээ. Өнгөрсөн хугацаанд олон мянган үзэгч "Содура" уран сайхны киног үзэхийг хүсч байсан нь лавтай. Тэгвэл 8-р сарын 20-ны өдөр кино театрын дэлгэцнээс албан ёсоор буусан Содура уран сайхны кино Скаймедиа болон Юнивэшнээр дамжин үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Хэрвээ танайх Скаймедиатай бол мягмар гариг буюу 10-р сарын 13-ны өдрөс эхлэн, харин Юнивэшнтэй бол баасан гариг буюу 10-р сарын 16-ны өдрөөс эхлэн гэртээ халуун ам бүлээрээ тухлан сууж "Содура" уран сайхны киног үзэх боломжтой боллоо.
