Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхий дээр 1,1 тэрбум иргэн харааны шил зүүх шаардлагатай

Дэлхий дээр 1,1 тэрбум иргэн харааны шил зүүх шаардлагатай

Дэлхийн нүдний шилний хэрэгцээг судалдаг судалгааны газар болон Делойт  сүлжээ хамтран дэлхий дээрх нүдний шилний хэрэгцээ шаардлагыг судалсан байна. Дэлхийн 7 тэрбум гаруй оршин суугчийн 1,1 тэрбумд нь буюу 7 хүн тутмын нэгд нь хараазүйдээ анхаарал тавих шаардлага байгаа төдийгүй тэднийг нүдний шил зүүх хэрэгтэй гэж үзжээ.

Цэвэр тунгалгаар дэлхийн ертөнц, эргэн тойрноо харах нь хэн нэгний дотоод ертөнцөд ч нөлөөлж чаддаг гэж үздэг байна. Дэлхийн хүн амын 2,5 тэрбумд харааны шил хэрэгтэй ч 1,1 тэрбумд нь нэн шаардлагатай байгаа юм. 1,1 тэрбум хүн ямар нэг шалтгаанаар харааны шил зүүж чаддаггүй учраас тэд бүхнийг өнгөтөөр хардаггүй гэсэн үг юм. Зүүн Өмнөд Ази болон Африкт энэ гамшиг илүү их тохиож байна. Мөн 239 сая насанд хүрээгүй хүүхэд харааны шил зүүх шаардлагатай байгааг судлаачид олж тогтоожээ.

Судалгаа явуулсан газраас хараазүйн хямралтай тэмцэхийн тулд зарим газруудад үнэ төлбөргүй нүдний хараа шалгаж, шаардлагатай бол үнэ төлбөргүй харааны шил тааруулж бэлэглэхээр болсон байна.  OneSight ашгийн бус байгууллага энэ ажлыг АНУ-ын хэд хэдэн хотуудаас эхэлнэ. Тус байгууллага нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд 41 орны 9 сая иргэнд хорвоо ертөнцийг цэвэр тунгалгаар харахад нь тусалжээ.