Соустай тахиаг хэрхэн бэлтгэх вэ?
Уургийн агууламж өндөр : Тахианы мах нь эрүүл хүнсэнд багтдаг учраас жингээ барьж буй хүмүүст хамгийн тохиромжтой. Өөх тос бага бөгөөд уургийн агууламж өндөр учраас булчингийн өсөлт, хөгжилтөнд сайнаар нөлөөлнө.
Ядаргааг тайлна : Тахианы маханд амино хүчил ихээр агуулагддаг учраас нэг аяга тахианы шөл уучихад л бие тавирч сайхан болдог байна. Мөн сэтгэл гутарсан, ядарч тамирдсан үедээ тахианы махтай хоол идсэнээр тархин дахь серотонин бодис ихсэж, бие тавирч, нойр хүрдэг байна.
Фосфороор баялаг : Тахианы мах нь фосфороор баялаг учраас шүд болон ясанд тустай. Үүнээс гадна, бөөр, элэг болон төв мэдрэлийн системд онцгой ач тустай.
Бодисын солилцоонд сайн : Тахианы мах нь серениум бодисоор баялаг бөгөөд энэ нь бамбай булчирхай, гормоны үйл ажиллагаанд сайнаас гадна дархлааг дэмжиж өгдөг байна.
Энэ мэтчилэн тахианы маханд бусад төрлийн махнаас илүүтэй олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Тиймээс хүйтэн сэрүүний эдгээр өдрүүдэд зайлшгүй хоол хүнсэндээ тахианы махыг түлхүү хэрэглэж байхыг зөвлөж байна. Тэр үүднээсээ энэ удаагийн “Амттай” булангаар соуслаж шарсан тахианы мөчийг гэртээ хэрхэн хийх, мөн хачир болох эрдэнэ шиштэй байцааны салатыг давхар хийх жоруудыг санал болголоо.
10 ш тахианы мөч
¾ аяга цагаан гурил
½ аяга хоёрдугаар гурил
¼ аяга крахмал
Давс, хар перец
Чихэрлэг, халуун ногоотой соусны орц:
1/3 аяга зөгийн бал
3 ц/х бор элсэн чихэр
¼ аяга оливын тос
½ ц/х нимбэгний шүүс
½ ц/х нунтаг халуун ногоо
1 ц/х солонгос халуун ногоо
½ ц/х сой соус
Шарах шүүгээгээ урьдчилан 250 хэмд халаана. Бор, цагаан гурил, крахмал, давс, хар перец зэргээ саванд нийлүүлэн хийгээд хооронд нь уусаж нэгдтэл сайтар хутгана. Өөр нэг саванд зөгийн бал, бор элсэн чихэр, оливын тос, нимбэгний шүүс, халуун ногооны амтлагчууд, сой соус, гүнжидийн үрийнхээ тал хэсгийг, мөн жижиглэн хэрчсэн сармис зэргээ хийгээд сайтар холино.
Шарах шүүгээнийхээ хавтан дээр хүнсний цаас дэвсэнэ. Ингээд тахианы мөчүүдээ гурилын холимогтоо өнхрүүлэн, дараа нь соусандаа өнхрүүлээд хавтан дээрээ эгнүүлэн тавина.
Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээндээ хийгээд нэг цаг 15 минут хэртэй шарна. Энэ үед тахианы мөч шаржигнан дуугарч, шаргалтаад ирнэ. Энэ хооронд мөчүүдээ эргүүлж, бүх талаар нь шарах хэрэгтэй.
Болсон соустай тахиагаа шарах шүүгээнээс аваад дээр нь үлдсэн гүнжидийн үрээ цацаад таваглана. Энэхүү соустай тахиагаа будаа болон бидний санал болгосон зуушны хамт зооглоорой.
