Дэлхийн сонин хачин
Хамгийн анхны гутал Хүмүүс олон мянган жилийн өмнөөс гутал хэмээх зүйлийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь хөгжлийнхөө явцад энгийн болхи хэлбэрээс олон төрлийн загвар хийцтэй, төрөл бүрийн материалаар хийгддэг болжээ. Хамгийн анхны гутал болох зүйлийг эртний Египетийн хаан халуун орны зэгсээр гуталтай төстэй сандаал хийлгэсэн байна. Мөн Амазонк мөрний саваар нутагладаг индианчууд резин гутлыг маш өвөрмөц сонин аргаар хийж өмсдөг байжээ. Тэд резинээр гутал хийхдээ каучук модны холтсыг хуулж модноос гоожих өтгөн шүүсний доор хөлөө тавиад суудаг гэнэ. Уг шингэн хөл дээр нь гоожиж хэдэн цагийн дараа хатуурч, хөлд нь яг тохирсон шаахай болдог бөгөөд тэр нь өмсөж тайлахад ч хялбар байдаг ажээ. Европт 11-р зуунйг хүртэл урт хоншоортой гутал өмсдөг байжээ. Гутлынхаа урт хоншоорт элдэв зүйлийн чимэг, хонх зэргийг зүүж гоёдог байсан бөгөөд ван, ноёдууд хамгийн урт хоншоортой гутлыг өмсдөг байв. Харин тайж нар 60 см-ээс урт гутал өмсөх эрхгүй байжээ.Савхин гутлыг орос оронд эрт дээр үеэс хэрэглэж эхэлсэн боловч түүнийг зөвхөн дээд язгууртнууд баярын үеэр өмсдөг байжээ.
Хамгийн удаан шатсан хүн Мэргэжлийн орлон тоглогч, Ану-ын иргэн Тэд Бачлор 1976 оноос галд шатаж буй хүний дүрд тоглох болсон аж. Тэрбээр олон жилийн ажлын туршлагадаа үндэслэн 2004 онд өөрийн биеийг хүчилтөрөгчийн аппаратгүй хоёр минут 38 секунд шатааснаар Гиннесийн номонд мөнхөрч чадсан юм.
Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар,Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ.
Хоёр настайдаа уншиж бичиж сурчээ Монголын иргэн Б.Азжаргал хоёр настайгаасаа уншиж, бичиж сурчээ. Гурван настайдаа үл мэдэгчтэй тоо боддог болжээ.
4 тонн чулуу иджээ Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн 44 настай тариачин эмэгтэй бараг 4 тонн чулуу идэж, дээд амжилт тогтоосон гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүсгүй сүүлийн 22 жилийн турш жижиг чулуу идэж байгаа гэнэ. Тэрбээр өдөрт хагас кг чулуу иддэг. Нэг удаа хоолонд нь жижиг чулуу байсныг анзааралгүй идчихжээ. Түүнээс хойш чулуу амттай санагдаад, ийм “хачиргүйгээр” хоол идэх нь утгагүй болсон гэжээ.
Хачирхалтай гэмээр үүлэн дүрс
