Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 38 юаний үнэтэй сам хорхойг 1500 юаниар дамлан заржээ

38 юаний үнэтэй сам хорхойг 1500 юаниар дамлан заржээ

БНХАУ-ын Шандонг мужид хийгдсэн хоолны худалдааны улмаас ард иргэд багагүй бухимдаад байна. Илүү тодруулбал тус мужийн нэгэн иргэн ердөө нэг таваг сам хорхойг 1500 юань буюу 235 америк доллараар худалдан авсан байна. Цахим байдлаар хийгдсэн энэхүү худалдаа нэг таваг сам хорхойн үнэ өртгийг 40 дахин нэмэгдүүлж, ард иргэдийг хууран мэхэлсэн хэрэгт тооцогдоод байгаа юм. Ердөө 6 америк доллар буюу 38 юанийн үнэтэй байдаг нэг таваг хоолыг ингэж өндөр үнээр худалдан авсан нь баяр наадмын болоод амралтын өдрүүдээр бараа үйлчилгээнийхээ үнийг нэмдэг аж ахуй нэгжүүдийг дэмжсэн, зохисгүй хэрэг боллоо гэдгийг Хятадын ард иргэд хэлж байгаа юм. Олон зуун иргэн цахим орчинд өөрсдийн байр суурийг илэрхийлж, тухайн ресторан ийм өндөр үнээр нэг таваг хоол зарж, шударга бусаар ажилласныхаа төлөө уучлал гуйх ёстой хэмээцгээж байна. Улмаар хэрэглэгчийг хууран мэхэлсэн гэх хэргээр 90,000 юанийн торгууль төлөх үүргийг нэр нь үл мэдэгдэх ресторанд хүлээлгээд байгаа юм.