Томуугийн эсрэг улирлын вакцин хийж байна
Томуугийн эсрэг улирлын вакцинжуулалтыг аравдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил нийт 45,000 хүн тун вакцин захиалан авсан. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, асрамжийн газар, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний гэх мэтийн томуугийн халдварт өртөх эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон хүүхэд, сонгогдсон цэцэрлэгүүд, асрах газрууд, нялхсын клиник сувиллын хүүхдүүдийг хамруулах юм.Түүнчлэн иргэд сайн дураараа томуугийн эсрэг дархлаажуулалт хийлгэж болох бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаториор, ажлын өдөр, 8.30-15.00 цагт үйлчилж байгаа ажээ. Солонгос улсад үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын шаардлагыг хангасан вакциныг дараах тунгаар тариулах юм байна.
Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдэд 0.25 мл-ээр Гурван наснаас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.
Жирэмсэн болон хөхүүл үед мэргэжлийн эмчийн зааврын дагуу тариулна Томуугийн өвчлөл гарахаас өмнө вакцинаа тариулах нь зүйтэй.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба
