Ш.Цогт, Г.Маралмаа нарт тус бүр 24 жилийн хорих ял оноолоо

Бие хамгаалах чадваргүй 4 настай охиноо зодож хөнөөсөн хэрэгт холбогдсон Ш.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 9 цаг үргэлжилж шийдвэрээ гаргалаа.Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноох санал оруулсан.Ингээд 18 цаг 30 минутын үед шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргаж тэдэнд тус бүрт нь 24 жилийн хорих ял оноожээ.Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол Г.Маралмаа 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх юм.
